Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2019.10.17-нд нийтлэгдсэн

Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзлаа

Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Шинжлэх ухаан, Үйлдвэрлэл, Инновацын газрын дарга Б.Бат-Эрдэнэ Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Азийн сангийн зүгээс “Азийн ном” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар инновацын төвийн номын санд 1 сая төгрөгний ном хандивлалаа. Мөн уулзалтаар хоёр талаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцуулан хамтарч ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.

Азийн сан нь дараах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд, Авлигын гэмт хэргийг бууруулах, олон нийтэд түшиглэсэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг нэвтрүүлэх, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийн хөгжлийг дэмжиж, эмэгтэйчүүдийн боловсрол, ажил эрхлэлт болон үндсэн эрх, аюулгүй байдлыг хангах, мөн байгалийн нөөцийн хариуцлагатай ашиглалт, хамгааллыг хөгжүүлэх, залуусын дуу хоолойг шийдвэр гаргах төвшинд хүргэх, залуучуудын оролцоог дэмжих, төвлөрлийг сааруулах чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж