Эко сургууль хөтөлбөрийн үндэсний тавдугаар чуулган боллоо

Хуучирсан мэдээ: 2019.10.17-нд нийтлэгдсэн

Эко сургууль хөтөлбөрийн үндэсний тавдугаар чуулган боллоо

Эко сургууль хөтөлбөрийн үндэсний тавдугаар чуулган боллоо

“Эко-сургууль” хөтөлбөр нь ISO14001 стандартад суурилсан байдгаараа ихээхэн онцлог бөгөөд Дэлхийн байгаль орчны боловсролын сан дэлхийн 67 улсын 51000 гаруй сургуулиудад өөрийн үндэсний гишүүн байгууллагуудаараа дамжуулан хэрэгжүүлж байна.

Эко-сургууль хөтөлбөрийн хувьд “тогтвортой хөгжлийн боловсрол, ногоон хөгжлийн асуудлыг ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлдэг шилдэг хөтөлбөр” хэмээн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болох ЮНЕП, ЮНЕСКО үнэлж Дэлхийн байгаль орчны боловсролын сантай хамтран ажиллаж санамж бичиг үйлдэн, дэлхийн хэмжээнд цар хүрээг өргөжүүлж буй юм.

Монгол Улсын хувьд “Засгийн газрын Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө-2030”-д эко сургуулийг өргөжүүлэн дэлгэрүүлэх, “Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөр”-т 2022 он гэхэд нийт сургууль, цэцэрлэгийн 50 хувьд хүргэсэн байхаар тусгайлан зааж өгсөн байдаг.

Эко сургууль ,цэцэрлэгүүд 2017-2019 оны хооронд ISO14001 стандартад суурилсан гадаад болон дотоод орчны үнэлгээ хийж сургууль, цэцэрлэг орчмыг “Эрүүл-Аюулгүй-Ногоон орчин-2022” зорилтын хүрээнд ногоон байгууламжийг 40 орчим хувиар нэмэгдүүлж, эрчим хүч, тээвэр, ус, хог хаягдлыг бууруулснаар эдгээр хэрэглээнээс үүсэх нүүрстөрөгчийн хувь хэмжээг 6500 тонноор бууруулж, улмаар 3 тэрбум төгрөгийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг орон нутаг, улсын төсөв, олон улсын байгууллагуудаас бүрдүүлж хүүхэд, багачууд, багш сурагчдын сурч боловсрох таатай орчинг бүрдүүлэхэд зарцуулсан байна.

2017 онд ОУ-ын Эко-сургууль хөтөлбөрийн анхны “Хүрэл гэрэгэ”-г 41 сургуульд, 2018 онд 70 сургуульд, үүнээс 30 сургуульд “Мөнгөн гэрэгэ” 9 сургуульд “Ногоон туг” гардуулж байсан. Харин өнөөдрийн тавдугаар чуулганы үеэр 49 сургуульд  “Хүрэл гэрэгэ” 19 сургууль цэцэрлэгт “Мөнгөн гэрэгэ” 9 сургуульд “Ногоон туг” тэдгээрийн 6 нь 2 дахь удаагаа “Ногоон туг” шагналыг болзол хангасан байна. Эдгээр сургуулиудад “Ногоон туг”-ыг  Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр гардуулан өгч эко сургууль хөтөлбөрийг БОАЖЯ дэмжин ажиллаж байгааг  илэрхийллээ.

Чуулганы үйл ажиллагаанд нийслэл, орон нутгийн 100 гаруй эко сургууль, цэцэрлэгийн  300 гаруй сурагч, багш, удирдлагууд болон албан хаагчид оролцсон юм.

Энэ удаагийн чуулганы  нэг онцлог нь олон улсаас тэр дундаа ОХУ дахь Олон улсын Эко сургууль хөтөлбөрийн 16 төлөөлөгчид оролцож туршлага солилцон санал бодлоо хуваалцсан явдал байлаа.

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж