Д.Ганболд: Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд ахиц гарч байна | News.MN

Д.Ганболд: Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд ахиц гарч байна

Д.Ганболд: Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд ахиц гарч байна

Д.Ганболд: Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд ахиц гарч байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Сэлэнгэ мөрний ус хураах талбайд Монгол Улсын барихаар төлөвлөж буй усны барилга байгууламжтай холбоотой асуудлыг цогцоор нь авч үзэх Монгол-Оросын хамтарсан ажлын хэсгийн 2 дугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Хуралдаанд Монголын талаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Сэлэнгэ мөрний ус хураах талбайд Монгол Улсын барихаар төлөвлөж буй усны барилга байгууламжтай холбоотой асуудлуудыг цогцоор нь авч үзэх хамтарсан ажлын хэсгийн Монголын талын дарга Ц.Цэнгэлээр ахлуулсан төлөөлөгчид,  Оросын талаас ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны Гадаад хамтын ажиллагааны газрын захирал, Сэлэнгэ мөрний ус хураах талбайд Монгол Улсын барихаар төлөвлөж буй усны барилга байгууламжтай холбоотой асуудлуудыг цогцоор нь авч үзэх хамтарсан ажлын хэсгийн Оросын талын дарга Н.Р.Инамовоор ахлуулсан төлөөлөгчид оролцов.

Монголын талаас ЭГУЦС төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийн нэмэлт судалгааны ажлын явц, Шүрэнгийн УЦС болон Орхон гол дээр урсцын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төслүүдийн Сэлэнгэ мөрний сав газар, Байгал нуур орчмын Бүс нутгийн байгаль орчны үнэлгээний батлагдсан ажлын даалгаврын талаар танилцуулга хийсэн бол Оросын талаас эдгээр төслүүдийн ажлын даалгаварт санал шүүмж болоод "Эрдэнэт үйлдвэр, боловсруулах үйлдвэрийн "хүчиллэг" карьерын усыг цэвэршүүлэх төсөл"-ийн саналыг танилцууллаа.

Тус ажлын хэсгийн монголын хэсгийн дарга Ц.Цэнгэл хэлсэн үгэндээ Монголын талаас мэдээллийг ил тод байлгахад анхаарч Сэлэнгэ мөрний ус хураах талбайд Монгол Улсын барихаар төлөвлөж буй усны барилга байгууламжийн төслүүдийн талаарх явцын мэдээллийг Оросын талд тухай бүрд өгч ирснийг тэмдэглээд идэвхтэй уулзалт, харилцааны үрээр талууд харилцан ойлголцол, шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцолсон юм.

Хуралдаанаар 2017 онд Улаанбаатар хотноо болсон хамтарсан ажлын хэсгийн анхдугаар хуралдаанаас хойш хийж гүйцэтгэсэн ажлыг дүгнэж, цаашид хүлээгдэж буй ажлыг эрчимжүүлэх чиглэлээр талууд хэлэлцэн тохиролцов. Хуралдааныг Монголын эрчим хүчний нийгэмлэгийн ерөнхийлөгч Д.Ганболд удирдан явуулав.

Тэрбээр "ЭГУЦС-ын усан хангамж сайжруулах төсөл хоёр улсын хэмжээнд яригдаж  эхлээд цаг хугацааны хувьд  алдаж байгаа ч хил дамнасан усны асуудал яригдаж буй учир олон талын хууль эрхзүйн талаас маргаангүй байх нь зүй ёсны асуудал. Зарим асуудал дээр байр суурь болон ойлголцлын хэмжээний зөрүүтэй асуудал байсан ч өнөөдрийн хурлаас гарч буй протоколд гарын үсэг зурснаар ажлын явц тодорхой хэмжээнд ахиц гарч байна.

Гарч байгаа асуудал дунд эдийн засаг, экологийн асуудал  голлож буй  ч зарим тохиолдолд улс төрийн нөхцөл байдал  улс хоорондын стратеги түншлэлийн асуудал  нөлөөлж байгаа юм шиг санагддаг. Тогтсон ажил  тэдэн онд бодит ажил хэрэг болж бүх асуудал шийдэгдэнэ гэж хэлэхэд хэцүү.

Анх ажил эхэлсэн 1995-1996 онд бид асуудлаа дотроо шийдээд явах боломж байсан ч чадаагүйн улмаас олон улсын анхаарлын төвд орж цаг хугацаа алдаж байгаа асуудал гарч байна. Гэхдээ цаг хугацаа алдлаа гээд зүгээр суусангүй. Энэ ажил хоёр улсын хамтарсан ажлын хэсэг, эрдэмтэн судлаачид хэлэлцээд нэгдсэн байр сууринд хүрч байгаа нь өөрөө одоогийн цаг хугацаанд чухал болоод байгаа" хэмээн хэлж байсан юм.

ОХУ талаас Монгол Улсын төлөвлөж буй усны эрчим хүч болон усны аж ахуйн төслүүдийн Байгал нуурт нөлөөлж болзошгүй нөлөөллийн экологи, нийгэм-эдийн засгийн үнэлгээг цогцоор нь хийх хэрэгтэй гэдгийг хуралдааны үеэр тэмдэглэв.

Эх сурвалж: БОАЖЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ТА 2019-10-17 202.179.8.210

Үнэндээ байгаль нуурт цутгаж байгаа мөрнүүдийг хараад манай сэлэнгэ бол горхи л юм байна гэж бодогдсон. Орос манай улсыг шатахуун болон эрчим хүчний хараат байлгах бүүр цаашилбал нүүрс экспортлохыг дэмждэггүй, эдийн засгийн өсөлтийг үзэн яддаг хогийн шаарнууд штээ. Манайхан худлаа АХ АХ гээд л байдаг. Монголчуудад хамгийн гай тарьсан үндэстэн штээ. Манай өнгөтэй өөдтэй бүх нутгийг хашаалаад авчихсан. Тэгж ярих юм бол байгаль далай бүхлээрээ Сибирь хүртэл манайх юм шүү.

Avatar

Зочин 2019-10-17 202.131.245.243

Хаана л мөнгө үнэртэнэ тэнд л энэ халзан данжаад шүлсээ гоожуулаад явж байх юм аа?

Avatar

болдоо 2019-10-17 202.126.88.221

монголын нутаг дэвсгэр дээр барих цахилгаан станцаа гадны улсаар заалгана гэж юу байхав дээ …. инээдтэй хөгийн аймхай эрх баригчид байх юм аа … орост далдганахаа болиоч ээ …. далдакууд аа

Avatar

Зочин 2019-10-17 202.126.89.76

Яг эрчим хүчний аюулгүй байдал.эдийн засаг талаасаа зайлшгүй шаардлагатай тѳсѳл.Харин энэ ажлын хэсэг Цэнгэл шиг зѳнсѳн хүнээр удиодуулаад амжихгүй дээ

Avatar

Зочин 2019-10-17 66.181.181.248

ЭГУЦС-ЫГ ЗААВАЛ БАРИХ ЕСТОЙ ХЭН БАЙХ НЬ 2 ДАХЬ АСУУДАЛ

Avatar

Зочин 2019-10-17 108.56.76.55

Luuhaan

Avatar

Зочин 2019-10-17 108.56.76.55

Ene neg kuuhaan yavsan gazar zaaval butelguitel garch baidag daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж