Өнгөрсөн шөнө 42 иргэн угаарын хийн хордлогод оржээ | News.MN

Өнгөрсөн шөнө 42 иргэн угаарын хийн хордлогод оржээ

Сайжруулсан түлшний эргэн тойронд

Өнгөрсөн шөнө 42 иргэн угаарын хийн хордлогод оржээ

Өнгөрсөн шөнө 42 иргэн угаарын хийн хордлогод оржээ

Нийслэлийн онцгой комиссоос сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар өнөөдөр /2019.10.17/ цаг үеийн мэдээлэл өглөө. НОБГ-ын ГУСХ-ийн дарга, хурандаа Г.Нэргүй “Хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийд хөнгөн хэлбэрээр хордсон нийт 15 өрхийн 42 иргэн хандсан. Нэг том хүн эмнэлэгт хэвтэж, гурван хүн эмнэлгээс гарсан.

2019 оны аравдугаар сарын 17-ны өглөөний зургаан цагийн байдлаар эмнэлэгт таван том, хоёр хүүхэд нийт долоон том хүн хэвтэн эмчлүүлж байна. Дүүргээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт нэг өрхийн гурван иргэн, Хан-Уул дүүрэгт хоёр өрх, Сонгинохайрхан дүүрэгт найм, Чингэлтэй дүүрэгт нэг аж ахуйн нэгжийн байранд, Сүхбаатар дүүрэгт нэг өрхийн нийт 15 өрхийн 42 иргэн эмнэлэгт хандсан байна.

2019 оны аравдугаар сарын 2-ноос 17-ны хүртэлх өдрүүдэд угаарын хийн хордлогоор 180 удаагийн дуудлагаар 482 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Үүнээс 165 хүүхэд, 237 насанд хүрэгчид байна.

Сайжруулсан шахмал түлшний сэрэмжлүүлэг, зөвлөмжийг төвийн зургаан дүүргийн 95.9 хувьд хүргэж ажилласан. Айл өрхийн галлагааны зуухны судалгааг гаргасан. Гэр хороололд төвийн зургаан дүүрэгт 62.924 өрх гэрт,  байшинд 81252 өрх  амьдардаг. Ямар зуух хэрэглэж байна вэ гэдгийг гаргасан. Төслийн зуухыг 46 мянган өрх, ердийн зуухыг 41 мянга, ханан пийшинг 44 мянган өрх, нам даралтын зуухыг 15 мянган өрх ашиглаж байна. Энэ судалгаанд үндэслэж, зөвлөмж сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна" гэлээ.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-10-17 203.91.119.42

Иргэдээ зуух пийшингээ янзалаад сайжруулсан түлшээ түл л дээ. Бид ийм арчаагүй залхуу байж болохгүй бид Чингисийн удам л юм бол сэргэлэн цовоо, авхаалжтай байж л нанхиадуудын дээр гарна. Түлээгээ түлж гэрээ халааж чадахгүй бол гутамшиг юм уу даа

Avatar

Зочин 2019-10-17 124.158.95.187

Айгаад түлэхгүй байхад ээж маань гадаа гарахлаараа ханиалгаад бөглөчих гээд байдаг боллоо. Жаахан урт наслуулмаар байна. Ямар арга чарга байнаа.

Avatar

Зочин 2019-10-17 45.41.180.154

humuust mash hurdan shuurhai medeelel, surgaltaa bainga yavuulj baimaar abina. utaa buuursanuu buursan. eniig zogsooj bolohgui

Avatar

Зочин 2019-10-17 64.119.16.134

Ингэж хүний амь насаар аз туршиж болохгүй. Наад балмад явдалаа зогсоо

Avatar

Зочин 2019-10-17 202.179.27.213

Шахмал түлш түлж чаддаггүй нөхөд гоншигноод байлгүй Налайх буюу бүр хөдөө очиж аргал түлж амьдар.Тэртэй тэргүй угаартахаас хойш та нар хотод байгаад юу хийнэ.Нийгэмтэйгээ хөл нийлүүлээд явж яадахгүй юмнуудыг худал матрын нулимсаар өөгшүүлж энэ засгийг гэгээтэй,гарцаагүй чадаж эхэлсэн ажлыг унагах гэж үхэлдэн орилж байгаа хүчин,АН-ын шээс нь гоожсон олигархуудыг бүү тэтгэ.Харин Улаанбаатар цэлмэг сайхан,мянга мянган хүний уушиг овоо онгорхой байна.

Avatar

Зочин 2019-10-17 64.119.16.134

Ингэж хүний амь нас эрсдэлд оруулж байх хэрэг байна уу. Амьдралаас үнэтэй зүйл үгүй

Avatar

Зочин 2019-10-17 49.0.131.69

Түгээх цэг нэртэй газрууд нэг шуудайд 1-2 хүрз нунтаг бутархайг нь савлаад байна. Эхний галлагаан дээр бүтэн түлшнүүд нь гайгүй асч байгаад хоёр дахь нэмэлтээр баахан нунтаг орж дарчихаад уугиж угаартуулаад байна. Том уутанд хийгээд тээвэрлэх явцад бутраад бүр нунтаг болоод байна. Гэхдээ бүтнийг савлаад үлдсэн нунтгийг нь буцааж аваад л байгаа юм шиг байна лээ штээ. Гэтэл тэр хогийг нь зараад байгаагаас угаартах асуудал намдахгүй шүү. Нунтагийг нь хольж савлаад байгааг харж байгаа хүн бичээрэй

Avatar

Зочин 2019-10-17 66.181.161.29

Хүний амь эрүүл мэндээр тоглож байгаа юм биш үү

Avatar

Зочин 2019-10-17 24.12.0.213

odoo amid kun bgaa bol uu

Avatar

Балчирхан хүүхдүүд угаарт хордож амиа алдсан төлөөсийг 2020 оны сонгуульд тооцно 2019-10-17 202.21.100.210

Сайжруулсан шахмал түлш хэрэглэх шийдвэр гарсаны дараа улаанбаатар хотын бүх гэр хороололын зууханд үзлэг шалгалт хийж шаардалга хангахгүй хэсгийн солих өөрчлөх боломж байсан 1 жилийг үр дүнгүй зарцуулсан. Нүүрсний хангамжаа түлхүү бодож зуухан пийшин тохирох хэсгийн зохион байгуулах хороонымэргэжилтэнгүүд алдаанаас болж 8 хүн угаарт амиа насаа алдсанаа ялангуяа 3 ба 4 настай хүүхдүүд хэн ч хариуцлага хүлээхгүй байна харин би 2020 оны сонгууль хариулага тооцно

Avatar

Зочин 2019-10-17 103.57.93.204

угаартсан гээд байгаа иргэний галлагаа , зуух лийшин , зэрэгт үзлэг тухай бүрд нь хийж , угаарын ямар эх үүсвэр, шалтгаан байсныг нь хамт мэдээлж байгаачээ, Тэгэхгүй болохоор шахмал нь ямарч нөхцөлд хорт утаа гаргаад байгаа мэтээр ойлгүгдоод байх юм

Avatar

zochin 2019-10-17 60.240.232.36

tsergiin husran gej bodood bgaan bish bizdee ene hurelsukh odoo guriigeed suugaad bhiin uneheer bolku bhad uuruu oichson huuhed uilkue gj odoo bolnoo

Avatar

zochin 2019-10-17 60.240.232.36

arisaa hamgaalaad bsan nuguu said darga nar hna bnaa ter muu davaasuren tomrood setguulch zagnaad bsan shorond hii

Avatar

зочин 2019-10-17 202.9.42.179

Өнгөрсөн зуунд буудажж алаадд дуусгах шахсан энэ зуунд утаж алаад дуусгах юм байна л дөө .. энэ МАНгаруудд .

Avatar

Иргэн 2019-10-17 202.126.89.163

Төр засаг ядуу иргэдийнхээ тоог цөөлнө гээд байсан ингэж хордуулж а**х гээд байснаа хэлээд байж дээ

Avatar

Зочин 2019-10-17 66.181.166.35

Өчдөр шөнө би бас явчих шахлаа. Манайх Төслийн ногоон зуухтай хамгийн сайн нь. Шөнө угаар үнэртээ осоод харсан салхи давтаж байгаа юм шиг гарч байна лээ. Тагийг нь нээгээд харсан бөөнд утаа. Бөөрөнхий харууд нь хайлаад нийлэхээрээ агаарын суваг нь хаагдаад барьцалдаад шаталт өгтлөө утаа болдог юм шиг санагдсан. Нүүрс бол хоорондоо барьцалдахгүй тус тусдаа шатдаг шиг санаад байна. Утаа мэдэргч тавихгүй бол бас л сонин санагдаад явчихсан шүү. Өнөөдөр өдөр нэг түлээд утаа яагаад гарсаныг харахаас.

Avatar

Иргэн 2019-10-17 202.126.88.204

5 Толгой нүүрс шавааралдчихдаг юмаа, энэ нь бас тэгж байна уу

Avatar

иргэн 2019-10-17 202.179.27.107

Агаарын сувгаа далдалтал нь битгий дүүргэл дээ. Яндангийн хаалтаа бүү хаа гээд байгаа биз дээ.

Avatar

Зочин 4 цагийн өмнө 202.9.45.62

daldaisan p***a mini chamaar l zaalgav gej dee bitgii h***.oir dotniihin chini ugaartaad uhehiin5tsagt ingeed h*****d suuhig chini harah yum san.

Avatar

Зочин 2019-10-17 202.179.27.232

ТЭР БАРЬЦАЛДУУЛАГЧ ЯМАР Ч ХАМААГҮЙ БАЙХАА. ГОЛ НЬ ЭНЭ КОКС АСАХ ГЭЖ ХАМАГ МОДЫГ БАРЖ БАЙХ ШИГ БАЙНА. АСАХГҮЙ АГААР ДУТААД ДУТУУ ШАТАЛТААС УГААРЫН ХИЙ НЬ НАМ АВЧИХ ГЭЭД БАЙГАА БОЛОЛТОЙ ЮМ БИЛЭЭ. УУЛ НЬ НЭГ ШАТЧУУЛ Ч ТЭГЭЭД УТАА БАГА БАЙЖ МЭДЭХЭЭР ЮМ УУ БҮҮ МЭД. ИД ӨВЛИЙН ХҮЙТЭН Л ШАЛГАХ ГЭЭД БАЙДАГ. НААНА НЬ МУУЖРААД УНААД БАЙДАГ. НЭГ ШУУДАЙ НҮҮРСЭЭР 2 ӨНЖДӨГ АЙЛ ӨДӨРТ ДОР ХАЯЖ 1 ШУУДАЙ ШАХМАЛ ТҮЛЭЭД Ч БАЙГАА ЮМ УУ. ТЭР ПМ2.5 ХЭМЖЭЭД Ч БАЙГАА ЮМ УУ ҮГҮЙ Ч ЮМ УУ ЕР НЬ ЮУ БОЛООД БАЙГААГ МЭДЭЖ БАЙГА

Avatar

Зочин 2019-10-17 24.12.0.213

amar bugdyn n nukaaad avbal utaa garakuu kurelzevsegtenguud yalna!!!

Avatar

Зочин 2019-10-17 139.5.218.189

Энэ Хүрэлсүх сэлэмчин хэдэн жирийн иргэнийг муужруулах гээд энэ хортой түлшээ шахаад байгаа юм бэ…Малнуудаа эхлээд туршилтаа иж бүрэн хийгээд дараа нь ард түмэндээ хэрэглүүлэх шийдвэр гаргадаг юм.Та нар шиг эсрэгээр нь хордсон үхсэн хүнийхээ тоог хэлэх гэж ажил хийдэггүй юм. Энэ Засгийн газрыг даруй ОГЦРУУЛЖ ард иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг аварцгаая

Avatar

Зочин 2019-10-17 66.181.161.67

Энэ түлшнийхээ сүвэрхэг байдлыг нэмэгдүүлж судалж үзсэн үү? Бас олон бондгор сайжруулсан түлш дотор нэг сайжруулсан түлшнээс илүү их асалттай сайжруулсан маягийн түлш хийж СО ялгаруулж байна уу үгүй юу гэж үзсэн үү?

Avatar

Зочин 2019-10-17 64.119.24.142

Өө хөөрхий энэ чинь юу болоод байнаа өвөл болоогүй байдаг үй олноор нь угаартуулж а**х гээгүй юм бол энэ жилдээ нүүрсний хоригоо цуцлах нь зөв байх даа үндэстнээ устгах нуу энэ чинь

Avatar

Утаа 2019-10-17 202.9.42.197

Одоо яанаа утаа маш их багасаад байдаг гэтэл хүмүүс хордоод байдаг

Avatar

Зочин 2019-10-17 24.12.0.213

ukeed duusch bn hu, odoo jaakan l uldsen hu, odoo udak uu bur tselmeed irne

Avatar

Хүсү 2019-10-17 202.9.42.179

Үхэж дуусхаар агаар бүр цэвэрхэн болноо … жаахан л хүлээчих .

Avatar

Bold o 2019-10-17 223.62.163.250

Naad tulshind chini uchir bgaad bhad guriigeed zaaval ene tulshee tul geed bhiin ard irgeded oorsdoo tulshee songoh songolt ogoochee ..ymar Hurelsuhiin tsergiinvhuaran bish biz dee

Avatar

зз 2019-10-17 103.14.38.144

энэ түлшний барьцалдуулагчаас болоод угаартаад бнаа, судалгааг гадны оронд түргэн хийлгээч ээ. хүний амь үнэхээр хайран шүү дээ,гялгар уут, полимероор барьцалдуулагчийг хийснээс болоод бна. зүгээр л цардуулаар хийчихгүй дээ. эсвэл гурилаар ч юм уу. ургамлаар ч юм уу. их энийн хоргүй барьцалдуулагчийг ол доо. хорт хий үүсээд бна шүү дээ. богино хугацаанд хүний амьсгал боож бна шүү дээ. зүгээр л нүүрсээ угаагаад л түлбэл ямарч утаа гарахгүй шүү дээ.

Avatar

иргэн 2019-10-17 192.82.66.152

Ингээд хордлоо хөнгөн гээд яриад суугаад байх нь төр ажлаа сайн хийж байгаа болж таарч байна уу.Үүнийг тоохгүй хээв 1 баяр бахдалтай мэдээлэл хийгээд сууж байгаа хууль хяналтынханд сэтгэл нь жааханч гэсэн өвдөж санаа зовниж эрх баригч нартаа энэ асуудлаа бодитоор хэлж энэ түлшийг түр зогсоогоод өөр ямар арга байна түүнийг хайя гэж сэтгэлээсээ хэлж болдоггүй юм уу.ЗГ УИХ Ерөнхийлөгч нар юу бодож сууж байна.Өдөр болгон л хордоод байгаа нь байх л зүйл юм уу

Avatar

Зочин 2019-10-17 202.126.89.94

Цахилгаан станцаа сайн барих эсвэл гааз л үлдлээ дээ. Энэ сайжруулсан түлшээ болий доо

Avatar

Зочин 2019-10-17 202.9.44.109

Ямар зууханд сайжруулсан түлш түлээд угаартаад байгааг судалсан зүйл байна уу

Avatar

зочин 2019-10-17 103.9.88.162

Яасан түгшүүртэй түлш вэ,Өвөл болоогүй байхад өдөрт 40,50 аараа угаартаад л байх юм

Avatar

иргзн 2019-10-17 202.179.25.161

Яанаа ингээд цаашдаа Иргэд, Айл өрх, Багачуул Угаартаал хордоод л байх уу,Та нар Дайн, Байгалийн гамшиг тохиолдсон үед өгдөг шиг Бэртэж гэмтсэн Үхэж үрэгдсэн Иргэдийн тоо өгч байгаа юм шиг ингээд л Өдөр болгон Мэдээлэл хийгээд сууцгаагаад байх уу, Та бүхний Ойр дотныхон чинь Угаартаж хордсон бол Яах уу,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж