2020 оны сонгуульд МАН-ын эмэгтэйчүүдийг хэн толгойлох вэ? | News.MN

2020 оны сонгуульд МАН-ын эмэгтэйчүүдийг хэн толгойлох вэ?

Хуучирсан мэдээ: 2019.10.17-нд нийтлэгдсэн

2020 оны сонгуульд МАН-ын эмэгтэйчүүдийг хэн толгойлох вэ?

2020 оны сонгуульд МАН-ын эмэгтэйчүүдийг хэн толгойлох вэ?

МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага болох Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо (НАМЭХ) өнөөдөр ээлжит чуулганаа хийж, шинэ тэргүүнээ сонгоно.

Холбооны дүрэм ёсоор дөрвөн жилд нэг хуралддаг НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн албыг 2013 онд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч асан Ц.Цогзолмаа /2016 оноос УИХ-ын гишүүн/ хүлээж авснаас хойш хурлаа хийлгүй өдийг хүрчээ. Тиймээс энэ удаагийн их хурлаараа тус холбоо шинэ Ерөнхийлөгчөө сонгож, дүрмийн шинэчлэлтээ ч бас хэлэлцэх юм байна.

МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг 1994 онд Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо нэртэйгээр анх байгуулснаас хойш УИХ-ын гишүүн асан Д.Алтай, Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа нар тэргүүлж байв. Ц.Цогзолмаагийн хувьд холбооны дүрэм ёсоор нэг удаа улиран сонгогдох эрхтэй ч тэрээр дахин нэр дэвших тухайгаа албан ёсоор илэрхийлээгүй байна.

Тиймээс УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, “Сөүл” группийн дэд ерөнхийлөгч Д.Өнөрболор, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон нар нэр дэвшиж өрсөлдөх тухай хэвлэлүүд бичиж байна. Ялангуяа Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн хувьд хамгийн түрүүнд нэр дэвшихээ илэрхийлж, хэвлэлийн пиараа ч нэлээд эртнээс хийж эхэлсэн.

Албан бус мэдээллээс үзвэл НАМЭХ-ны тэргүүнд нэр дэвшигчид нам дотроо МАН ба МАНАН гэж хоёр хуваагдаад байгаа бололтой. УИХ-ын гишүүн Д.Гарамжав, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нарын хувьд намаа төлөөлөн НАМЭХ-ийн тэргүүнд өрсөлдөх бол Сангийн дэд сайд Х.Булгантуяа МАНАН бүлгийн дэмжлэгээр “заалнаас” хүч үзэх бололтой. Сангийн дэд сайдын ард МАН дахь “хотын фракци” буюу Т.Бадамжунайтангууд зогсч байгаа гэх агаад УИХ дотроос А.Ундраа гишүүн хүч өгч, хөрөнгө мөнгөөр дэмжиж байгаа гэх мэдээлэл байна.

Харин Д.Гарамжав, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл нарын хувьд аль аль нь МАН-ын даргаас нэр дэвших “визээ” авсан ч санал хуваахгүйн тулд дундаасаа Д.Сарангэрэлийгээ дэмжихээр болсон байна.

М.Оюунчимэгийн хувьд саяхан хүртэл УИХ дахь МАН-ын эмэгтэйчүүдээс хамгийн өндөр рейтингтэй явсан нь. Ялангуяа Өргөдлийн байнгын хороог тэргүүлж, гэр хорооллынхны дуусдаггүй асуудлуудтай зууралдах болсон тэрээр эрчүүдээс дутахгүй дайчин чанараа харуулаад байгаа. Гэвч нэгдүгээрт УИХ-д анх удаа сонгогдсон шинэ гишүүн, хоёрдугаарт улс төрд орж ирээд удаагүйн дээр бүхэл бүтэн байнгын хороо толгойлж ачаалалтай ажилладаг гэдэг утгаараа энэ удаа Д.Сарангэрэлийгээ дэмжихээр болжээ.

Харин Д.Гарамжавын хувьд хүчтэй, хөрөнгө мөнгөтэй, тэрэндээ таарсан харизмтай эмэгтэй хэдий ч намын болон олон нийтийн ажилд туршлага багатай гэж өөрийгөө чамласан уу, ямартай ч энэ удаа эмэгтэйчүүдийн байгууллагын ажлаас гараа татсан бололтой. Нөгөө талаас МАН-ын бага хурлын гишүүнээр олон жил сонгогдсон, 2011 оноос намын нарийн бичгийн дарга, 2012 оноос хойш УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга, Засгийн газрын гишүүн гээд сонгогддог болон томилогддог улс төрийн хариуцлагатай албан тушаалуудыг удаан хугацаанд хашиж ирсэн гэдэг утгаар нь Д.Сарангэрэд зай тавьж өгсөн хэрэг байж ч болох юм. МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг хэн тоглохоос ирэх 2020 оны сонгуульд хэр их ач холбогдол өгч байгаа нь бэлээхэн харагдана л даа. Эрх барьж байгаа намын гол фронтын нэг болох эмэгтэйчүүдийн байгууллагыг хэн толгойлж байна гэдгээр энэ намыг үнэлж цэгнэх ч гэсэн бас нэг шалгуур.

Харин Д.Өнөрболор, Ц.Цолмон болон дэд сайд Х.Булгантуяа нарын хувьд Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний суудал УИХ-д нэр дэвшихэд туслах нэг шат болж харагдаж байгаа. Холбооны тэргүүн нь МАН-ын удирдах байгууллагад ордог гэдэг утгаараа нэр дэвшилтэд ногоон гэрлээр гарч ирэх албан тушаалуудын нэг. Тэдэн дундаасаа хамгийн залуу нь болох дэд сайд Х.Булгантуяагийн хувьд холбооны тэргүүнээр сонгогдож чадвал УИХ-ын гишүүний зөөлөн гишүүний сэнтийд сууснаас өөрцгүй. Хэрвээ УИХ дээр одоо яригдаж сонгуулийн холимог тогтолцоо хэрэгжвэл намын жагсаалтаар дөрөвдүгээрт бичигдэж гарч ирнэ.

Гэм нь өнгөрөгч оны өвөл олон нийтэд дэлгэгдсэн гишүүдийн ЖДҮ гэмт хэргийн ард дэд сайд Х.Булгантуяа байсан гэх юм. МАН-ын эмэгтэйчүүд үүн дээр тийм ч хүлээцтэй хандахгүй л болов уу. 2018 оны төсөв хэлэлцэж байх тэр үед “Сангийн санхүүжилтэд 67 тэрбум төгрөг тавьсан байгаа. 65 тэрбумыг гишүүн тус бүрт өгөх юм аа. Хоёр тэрбумыг нь та нар өөрсдөө хуваагаад зарцуулаарай” гэсэн байдаг.

Гэтэл сангийн нөхөд “Гишүүд яахаараа нэг нэг тэрбумыг авдаг, бид яахаараа хоёрхон тэрбумыг хувааж авдаг юм бэ” гээд гишүүн тус бүрээс 50 саяыг хассан. Нийт 3 тэрбум 250 сая, өмнөх хоёр тэрбумтайгаа нийлээд 5 тэрбум 250 сая төгрөг сангийнханд оногдохоор болсон байна. Энэ мөнгийг захиран зарцуулсан нөхөд одоо хорих 461-р ангид сууж байгаа хэрэг. Харин гишүүд “бүрэн эрхээ” яриад наранд явж байна л даа.

УИХ дээр 2018 оны төсөв хэлэлцэж байх үед Сангийн сайд “Гишүүдийн нэртэй нэг тэрбум байгаа, би худлаа яриагүй. Энэ алдааг бид засах ёстой” гэж тэгтлээ их зүтгээд байсан нь ийм учиртай. Дэд сайд нь ийм хор найруулсныг мэдсээр байж хөөж явуулж чадаагүй шалтгаан нь Х.Булгантуяагийн ард зогсож байгаа МАНАН гэх мөнгөтэй фракциас болсон байж таарна. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг нэг намын “хамтарсан Засгийн газар” гэдэг нь ийм учиртай.

Тэр үед нь дэд сайдаа хөөж явуулж чадаагүйнхээ алдааг сая Саарал жагсаалтын үеэр Сангийн сайд дахиад нэг удаа амсах шиг болно лээ. Асуудал гэнэт хурцадсан шалтгаан нь түүний АНУ руу бичсэн захидлаас болсон гэлцдэг. Яамныхаа    өдөр тутмын ажилд нэг их оролцоод байдаггүй ч ямар зорилготой нь мэдэгдэхгүй ийш тийш утас цохиж, мэдээлэл цуглуулах “хобби”-той Сангийн дэд сайд энэ удаа Монголын банк санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн тухай мэдээллийг гадагш нь явуулснаас үйл явц түргэссэн юм байна. Энэ хэргийн дараа МАН дотор дэд сайдгүй болох яриа хүртэл гарсан ч нэгдүгээрт сонгуулийн өмнө, хоёрдугаарт хэрэв ингэвэл болж өнгөрсөн үйл явдал гадагш задарч магадгүй гэсний улмаас нам дараад өнгөрч. Нэг хүнийг зайлуулах гээд ямар намаараа сүйдэлтэй биш.

Тиймээс Х.Булгантуяагийн хувьд одоо хүрч болох ганц зүйл нь НАМЭХ-ны тэргүүн болох явдал. Хэрвээ тэгж чадвал намын даргын оролцоогүйгээр шууд УИХ-д сууж чадна гэж тооцоолж байгаа. Тиймээс өнгөрсөн өдрүүдэд хамт нэр дэвшиж байгаа нөхдүүдээ жаахан “миалсан” маягтай пост, комментууд, өөрийнхөө хөөрхөн сайхан зургуудыг олон нийтийн сүлжээгээр нэлээд далайцтай явуулж байх шиг.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-17 202.9.46.121

ГАРАМЖАВ САРАНГЭРЭЛ ХОЁРЫН НЭГ Л ДЭЭР ШҮҮ. ЗА ТЭР МИЕЭГИЙН АВГАЙЧУУЛЫГ ТАВЬЧВАА БУЛГАНТУЯА , ӨНӨРМАА ХОЁРЫГ ЁСТОЙ БОЛОХГҮЙ ШҮҮ.ЦОЛМОН ЧАВГАНЦЫГ ОДОО ХЭН ТООХ ВЭ ДЭЭ. ОЮУНЧИМЭГ ОЛОНД НЭР МУУТАЙ

Avatar

Зочин 2019-10-17 192.82.70.47

хүн хүн адилгүй хүлэг болгон жороогүй гэдэг эрх тэгш байхын эсрэг үг болж байгаам

Avatar

Зочин 2019-10-17 192.82.70.47

хүн эхээс төрөхдөө эрх тэгш төрөөд том болоод эрх тэгш байх ёсгүйг байгаль шаарддаг

Avatar

Зочин 2019-10-17 192.82.70.47

хүн эхээс төрөхдөө эрх тэгш төрөөд том болоод эрх тэгш байх ёсгүй болдог

Avatar

Зочин 2019-10-17 202.9.43.87

zail2 er emeer taltsaad ene hol yavahgui shuu

Avatar

Иргэн 2019-10-17 122.201.31.114

Асар том ашиг сонирхлын зөрчилтэй Сарангэрэл одоо болимоор юм.

Avatar

Зочин 2019-10-17 45.56.141.123

Bulgantuya bol miye enkhboldiin khun

Avatar

иргэн 2019-10-17 64.119.22.144

Хулхи намын хулхи

Avatar

Зочин 2019-10-17 167.160.113.76

Garamjav deer biz dee. ikh tukhtai khun shig baidag yum. Busad ni zugeer dur uzuulsen khelber garuud

Avatar

zochin 2019-10-17 202.179.27.220

ta nariig chenchsongochgui b** gord

Avatar

zochin 2019-10-17 59.153.115.78

Namyn derged zauuchuud,emegtechuudiin baiguullga baih yamar heregtei yum .Ter ch b** hel gishuunchlel ch hereggui .Edgeer baiguullagaas ene ulsad dem boloh neg ch zuil garahgui harin ch hulgailah,luivardahyn damjaa bolj baina .

Avatar

Eba . Garamjav bol huchtei harizamtai mundag emegtei, tiim ch bolohoor neree tatsan bh. 2019-10-17 122.201.26.172

Garamjav bol huchtei harizamtai mundag emegtei, tiim ch bolohoor neree tatsan bh.

Avatar

ЧД иргэн 2019-10-17 202.179.25.15

Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү их шуналтай байдаг гэнэ. Зарим нь аймаар их. Зарим нь аймшгийн…Шунал ихдэхээр ШУЛАМ болдог гээд байх юм. Энэ логикоор бол шуламын гишүүдтэй болох гээд байдаг. Одоо тэгээд яах вэ… хэрэг байна уу даа…

Avatar

иргэн 2019-10-17 202.131.227.82

Эндээс ганц ажил хийчих эмэгтэй нь Булгантуяа л байна даа. Бусад нь ч хэрэггүй дээ.

Avatar

Зочин 2019-10-17 202.126.89.107

Жаахан гаыгүй нь доош нь хийх юмдоо

Avatar

Иргэн 2019-10-17 202.21.118.138

Нам замдаа л хэрэгтэй болохоос хэн сонгогдох нь жирийн иргэд бидэнд түй ч хамаагүй, та нарыг луйварчид гэж харж байна. Тэр Өнөрөө бол жирийн иргэдийг дугаарлаж харьцдаг, ямарч намын дарга нарт долигносон тийм л хүүхэн байсан ш дээ. Ичих булчархай нь ажиллахаа больсон, ханаж цадахаа мэдэхээ больсон, үйлийн үрээ эдлэх гэж яарсан хүүхнүүд гэж харж байна

Avatar

Hello 2019-10-17 202.126.89.98

Ene Tsolmon bol estoi butehgui abgai hogiin abgai namaas hol bsan deer iim Zavaan abgai

Avatar

Зочин 2019-10-17 202.131.239.190

Сарангэрэл, Гарамжав мэтийн дарга нарын нуудгай амбицтай чавган нар ичмээр юм. Тэд чинь тэргүүн хатагтай болон санаатай шүү. Хир хэмжээгээ мэдмээр юм.

Avatar

zochin 2019-10-17 202.179.24.2

Булгантуяа нь хавь илүү дээр байлгүй дээ

Avatar

unshigch 2019-10-17 64.119.21.231

Bulgantuyagaas busad ni bol estoi hereggui shuu

Avatar

Зочин 2019-10-17 64.119.21.3

ЦАРАЙ ХАРАХ ЮМ БОЛ ХОЁР НЬ БАЙНА ДӨӨ .

Avatar

Зочин 2019-10-17 202.9.44.109

Мэдэхгүй юм даа, Цолмон, Сарангэрэл, Оюунчимэг, Гарамжав ч бил үү ер нь юу хийдэг нь тодорхойгүй хүмүүс байдаг. Намын нэрээр биш, өөрсдөө бие даагаад гарвал юм хийж бүтээх байх гэж бодож байна.

Avatar

zochin 2019-10-17 203.91.115.248

Солонгос эмэгтэй болвол ч болог

Avatar

зориг 2019-10-17 202.72.245.122

Булгантуяа сайдыг мэднэ. Маш эх оронч эмэгтэй. АН-ынхан айсандаа Булгантуяаг л онцолж баахан муулжээ. Үнэн юм үнэнээрээ сайхан. Булгантуяа сайд гарвал Хүрэлсүх сайд маш үнэнч эх оронч хамтрагчтай болно гэсэн үг. Үүнээс л урвагч эрлийзүүд бүгд айж байна даа.

Avatar

хөөрхий 2019-10-17 122.201.24.66

хүч түрээд хэрэг байхгүйн дээ

Avatar

Зочин 2019-10-17 103.68.107.22

Arai gaigui ni Bulgantuya, Unurbolor hoyor l bn busad ni ich ich

Avatar

Зочин 2019-10-17 64.119.24.142

Оюунчимэг нь арай дээр бол уу бусад нь ч …

Avatar

Зочин 2019-10-17 192.82.70.128

2020 ond songuuli hiihgui ee.Uur zasagtai bolno. Zavkhai avgai nar zailtsgaa.

Avatar

Рпо 2019-10-17 66.181.181.248

ОДОО МАН ДОТОР ТЭР САЙН ГЭЭД ХУЛЧИХ ГАНЦ ЧАВГАНЦ Ч АЛГАА

Avatar

Зочин 2019-10-17 24.12.0.213

ter eknii avgai chini kenbe de

Avatar

зочин 2019-10-17 202.131.225.150

хамгийн тэнэг авгай Сарангэрэл л биш бол бусад нь хэн ч байсан яахав. сарангэрэлийн тавьбал МАН даанч муухай л харагдах юм

Avatar

иргэн 2019-10-17 202.179.25.161

Хэн ч Толгойлсон бүгд л адилхан , Ямар Улс орон, Ард иргэд дээ тустай юм хийх биш дээ, Тэр Намдаа , Өөрийнхөө Эрх ашгийн төлөөл ажиллана биз, Ойлгомжтой ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж