Нийслэлийн Ардчилсан намын дарга, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Баттулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сайжруулсан буюу хүмүүсийн хэлж яриад буй утаагүй түлшний талаар та ямар бодолтой байна вэ. Гадуур өрнөж буй асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
– Зууханд түлдэг утаагүй түлш гэж байхгүй. Үүнийг ойлгох хэрэгтэй болов уу. Хоёрдугаарт, улаанбаатарчууд агаарын бохирдол гэж яриад байдаг. Гэтэл бидний зорилго яг юу вэ гэдгийг бодох хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулна гэж чухам яг юуг хэлээд байна вэ. Нүдэнд харагдаж буй утааг арилгах юм уу, эсвэл түлж байхад гардаг ПМ2.5, ПМ10-ыг багасгах ёстой юм уу гэдэг асуудал гарч ирж буй. ПМ2.5, ПМ10 гэдэг нь тоосонцор шүү дээ. ПМ10 нь хүний үсний диаметрээс тав дахин бага хэмжээтэй тоосонцор. Энэ нь хүний амьсгалж буй агаараар дамжин дотоод эрхтнийг гэмтээдэг аюултай. Харин ПМ2.5 нь ПМ10-аасаа дөрөв дахин бага хэмжээтэйг нь хэлж буй. Энэ нь хүний цусанд орж, генд нөлөөлдөг аюултай. Тиймээс агаарын бохирдлыг бууруулна гэдэг нь дээрх хоёр төрлийн тоосонцорыг багасгахыг л хэлээд байгаа юм. Гэтэл өнөөгийн хэрэгжүүлж буй арга бидний эл зорилгод нийцэж байгаа, эсэхийг хүмүүс огт ярихгүй байна. Нүдэнд харагдах утааны их, багын талаар яриад буй. Үүнийг туршиж, дүгнэлт хийх газар ч алга. Одоо бүгд л түлшний сайн мууг дуудалцаж байна. Гэтэл түлш ярих ямар ч шаардлагагүй. Түлш стандартад нийцсэн гэж л яриад байна. Харин стандартыг түлшинд тааруулаад баталчихсан. Хэдэн мянган тонн үйлдвэрлэж, нөөцөлснийхөө дараа буюу энэ оны тавдугаар сард шахмал түлшний стандартыг шинэчлэн баталсан шүү дээ. Тэрхүү стандартын дагуу хийсэн түлшнээс иргэд угаартаад байна. Угаар гэдэг нь дутуу шаталтаас гарч буй хий. Энэ нь нүүрстөрөгчийн дутуу исэл. Тиймээс түлшээ биш, түлшнийхээ шаталтыг ярих хэрэгтэй. Дутуу шаталтын зэргийг тогтоох лаборатори уг нь манай ШУТИС-д байдаг гэнэ. Дэлхийд цөөхөн байдаг лабораторийн нэг л дээ. Гэтэл уг төхөөрөмж нь эвдэрчихсэн юм байна билээ. Тиймээс одоо ойрын хугацаанд, маш яаралтай гадаадад шинжлүүлэхээс өөр аргагүй боллоо.
-Сайжруулсан түлшийг бүтэн жилийн хугацаанд туршиж, хэд хэдэн айл түлж үзсэн гэж тайлбарладаг. Танай дүүрэг дээр туршилт хийсэн үү?
-Өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүрэгт туршсан гэдэг. Үүнийг би судалсан. Тухайн үед хэсгийн ахлагч нарт өгч, хэрэглүүлж, санал сэтгэгдлийг нь авсан юм билээ. Тус хэсгийн ахлагч нар хэрэглэж үзээд, “үнэр гарч байна”, “үнс их”, “илчлэг бага” гэх мэт сэтгэгдэл хэлж байсан гэнэ. Тэгээд л өөрсдийнхөө түлж байсан түүхий нүүрстэйгээ холиод дуусгасан. Тиймээс яг тодорхой шийдвэр гаргах түвшний туршилт хийгээгүй юм билээ.
-Иргэд олноор угаартаж, хэд хэдэн хүний аминд хүрлээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас угаар мэдрэгч тараах шийдвэр гаргасан. Та үүнийг дэмжиж байна уу?
-Уг шийдвэрийг сонсоод “Сайжруулсан түлшийг ямар нэгэн зууханд хэрэглэвэл хүссэн, хүсээгүй их хэмжээгээр угаар гарна” гэдгийг эрх баригч нар хүлээн зөвшөөрчихлөө гэж бодож байгаа. Гэтэл тухайн мэдрэгч нь угаарыг хэдэн шоо метрт, ямар хэмжээний дутуу исэлдсэн нүүрс төрөгчийн хий байхад нь мэдрэх вэ. Тэр нь хүнд ямар хор нөлөө үзүүлэх талаар хэн ч ярихгүй байна. Тухайн мэдрэгч дуугарах хүртэл гэрт байгаа хүмүүс угаартахгүй байх баталгааг хэн ч өгөөгүй. Дуугарч эхлээгүй байхад нь гэрт байгаа хүмүүс угаартчихвал хэн хариуцлага хүлээх вэ. Улаанбаатарт түүхий нүүрс түлэхгүй гэх шийдвэр бол улс төрийн том шийдвэр. Уг шийдвэрээсээ буцах гарцгүй болчихсон. Зүгээр л энэ шийдвэрээ хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдгийг л эрх баригчид бодож байна.
-Та Сүхбаатар дүүргээс сонгогдсон төлөөлөгч. Дүүргийнхээ гэр хорооллын иргэдтэй уулзсан уу?
-Өнгөрсөн долоо хоногийн турш төрийн албан хаагчдыг гэр хорооллын айл өрхүүдээр явуулж, санал сэтгэгдлийг нь авч, заавар, зөвлөгөө өглөө. Би хэдийгээр байшин хорооллоос сонгогдсон ч өнгөрсөн амралтын өдрүүдээр гэр хорооллоор явж, иргэдтэй уулзлаа. Тус газраар явсан төрийн албан хаагчидтай ч бас уулзлаа. Үүнээс би нэг л зүйл олж харсан. Энэ бол айдас. Гэр хорооллын иргэд бүгд айдастай байна. Сайжруулсан түлш түлэхээс айгаад сууж байна. Одоогоор цаг агаар хүйтрээгүй, шөнөдөө хамгийн багадаа л 10 градус хүрч хүйтэр байна. Өдөртөө бол хасах градус руу ороогүй. Ийм үед, маш бага хэмжээгээр түлш түлж буй. Гэтэл онцгой байдлын газрынхны өнөөдөр өгсөн мэдээллээр өдөрт 13-15 дуудлага ирж байгаа гэнэ. Нийт 300 гаруй дуудлага хүлээн авсан гэж байна. Гэтэл цаана нь дуудлага өгөөгүй хэчнээн хүн байгааг бид мэдэхгүй. Гадаа улам хүйтрээд эхлэхээр хөлдөж үхэхгүйн тулд хүссэн хүсээгүй уг түлшийг түлэх л болно. Тэр үед юу болох бол.
Нийслэлийн Иргэдийн хурал дээр бидэнд өгсөн албан ёсны мэдээллээр есдүгээр сарын сүүлээр гэхэд 180 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлчихсөн байгаа гэнэ. “Тавантолгой түлш” компани бүх хүчин чадлаараа ажиллахад сард 75 мянган тонн түлш бэлтгэх гэнэ. Тэгвэл 10, 11, 12 дугаар сард дээд тал нь 225 мянган тонн түлш бэлтгээд, нийт 405 мянган тонн түлштэй болно. Гэтэл ирэх он гартал зөвхөн гэр хорооллын айл өрх 400 мянган тонн түлш түлнэ гэсэн тооцоо гарч ирж буй. Үүн дээр урьд нь тооцоонд ороогүй байсан 1000 гаруй уурын зуух шахтал түлш түлэх шаардлагатай болсон. Үүнээс харахад энэ оны эцэс, ирэх оны эхээр улаанбаатарчууд шахмал түлшний хомсдолд орж, гал алдахад хүрэх тооцоо гарч байна.
-Энэ бүхэнд хэн буруутай вэ. Хотын дарга С.Амарсайхан хариуцлага хүлээх ёстой хүн мөн үү?
-Сайжруулсан түлш хэрэглэх шийдвэр гаргаж, үйлдвэрийг улсын төсвөөс хөрөнгө гаргаж барих, технологийг нь турших, нөөцлөх зэрэг бүх ажлыг Засгийн газар л хийсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын хариуцах ажил. Харин асуудал гарч, хүний аминд хүрээд эхлэхээр Засгийн газрынхан “Энэ бол нийслэлийнхний хийх ажил” гээд өөрсдөөсөө холдуулаад эхэлж байна. Аливаа ажил буух эзэн, буцах хаягтай байхгүй бол ямар гай, зовлон дагуулдгийг хангалттай харж байна.
М.УРАНЦЭЦЭГ
хх 2019-10-17 202.131.238.98
х** хулгайчаа
Зочин 2019-10-17 202.179.24.208
Энэ хүн уг нь яг зөв ярьсан байна. Яг түлшээ дуусангуут нээрээ яах юм бол? Хамгийн сүүлчийн түлшиндээ хорт хий холиод Жи хорооллоо бүгдийг нь арилгах юм уу
ZOCHIN 2019-10-17 180.150.82.98
HUNII HELSENIIG SAYHAN NEG OILGOSON YM SHIG BNA.MEDDEG YM BOL URD N INGEED YRJIIH CHINI YASIIN. OD OO ZUGEER L ULS TURUUS YVSAN N DEERSHDEE NAIZUUDTAIGAA…BAT UUL …ELBEG GEED L…..YU YAJ HUSSAN AA YRILTCAAD L DURSAMJAA BICHSEN N DEER DEE..
Зочин 2019-10-17 208.54.80.171
Tenegtej ogdog mudak baina
Zochin 2019-10-17 64.119.22.77
Чамд хамаагүй хаданд чимээгүй,дуугүй бай.
UTAA ARILNA GEHEES AH booj uhehnee 2019-10-17 202.9.44.225
Uurd taataigaa amidar geed bgaa yum uu haashaa yum be, enchodoo
Зочин 2019-10-17 202.70.44.116
Энэ л******д Улаанбаатарыг утаанбаатар болгосон биз дээ. Чи хотын хурлын дарга байхдаа утааны эсрэг юу хийсэн бэ? Одоо тэгээд юу хуцаад байнаа. Энэ АН нам үнэхээр сөнөж үгүй болж байгаа гэдэг нь үнэн юм байнаа. Та нарт яах гэж саналаа өгч байваа… новшнууд…
Иргэн 2019-10-17 202.126.89.134
Энхрий хайрт МАН мандтугай,
Зочин 2019-10-17 167.160.113.76
Solongostoo ochij casinogoo toglo malaa
Зочин 2019-10-17 203.91.115.49
Ганц сая хүнийг ийм байдалтай амьдруулж л байдаг төр засаг шууд буруутуй. Одоо олон юм ярилгүй идсэн хулгайчуудаас мөнгөө авч, бүгдийг орон сууцанд оруул, өөр сонголтгүй. Их бүтээн байгуулалт зарлахгүй юу, нэмж айл буулгахаа хориглочих .
Зочин 2019-10-17 103.68.107.28
Энэ гадны хун манай амьдралд их санаа зовжээ
Зочин 2019-10-17 66.181.161.124
Yu soliorood bna aa? Tegeed iaah ium? Mashinaas bolj hun am osoldoj bna geed mashinaas tatgalzah uu? Morioo unah uu? Aan? Bolij uz. Bitgii dombood!
Зочин 2019-10-17 202.126.89.16
Хуцан биз гэнэт ард түмэнээ бодож гэж байр газар зарагдахгүй гэж айж буй биз
Зочин 2019-10-17 64.119.26.120
Сайжруулсан түлш үйлдвэрлэх шийдвэр нь зоримог зөв шийдвэр байсан. Улаанбаатрынхан утаанаасаа салахыг бүгд хүссэн. Сайн түлшээ түлээд үзлээ. Сайн түлш ханан пийшин, уламжлалт зууханд төдийлөн таарахгүй байгаа нь мэдэгдлээ. Одоо яах вэ? Гадаа дулаан байгаа дээр зөв шийдлээ олох хэрэгтэй!!! Цочир хүйтрээд ирэхээр жинхэнэ аюул үүсэх нь тов тодорхой байна У.Хүрэлсүх сайдаа!!! Мэдрэмж хэрэгтэй!!!
Зочин 2019-10-17 122.201.24.191
Усан цахилгаан станц болон 5-р ЦС г.м. объектуудаа гацааж суухын оронд ашиглалтад оруулсан бол хэдхэн цөөн монголчууд нүүрс түлж байх шаардлагагүй болох байсан даа!!! Бидний бүх л зовлон төр засагт л байна!!! Ирэх жил дахиад л ийм юмнуудыг төрд гаргаад зовлон маань төгсгөлгүй үргэлжлэх болов уу гэж айж байна!!!
Иргэн 2019-10-17 139.5.218.189
Иргэдээ муужруулж хордуулж амь нас эрүүл мэндээр нь хохироож байгаагийн хариуцлагыг У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Даваасүрэн нар хүлээх ёстой шүү
их спорт 2019-10-17 124.158.112.90
энэ бас санаа зовж гэнээ, дээр үед төрд байхдаа хийж байхгүй яасан, юу саад болсон
Зочин 2019-10-17 192.82.78.81
Халзан Баттулга гэдэг Элбэгдоржийн бөөс авлига аваад л явах юм. Шоронгийн хулгайч шүү дээ
ДУУГАА ТАТ 2019-10-17 202.126.89.220
ХАЛЗАН БАНДИ ШААХИЙМАА.ЭНЭ ХАЛЗАН ТӨРД БАЙХДАА ХИЙЖ ЧАДААГҮЙ
Хагаралдуулан бутаргагчид их байнаа 2019-10-17 122.201.22.1
Ийм элийрсэн иргэдтэй мэт албаар харагдуулдаг долоогчдын армитай хотулс яаж ч өөдлөх вэдээ. Иргэдийг албаар харанхуй ядуу байлгах бүхэл бүтэн армийг МАНаНгийнхан ажиллулж байнашдээ. Үүндээ мөнгийг цацаж арай өнгөтэй өөдтэй иргэдээ эх орноо гэсэн зүйл ярьсан хийсэн хүмүүсийг дарж тасдаж хаях бүхэл бүтэн аоми өдөр шөнөгүй вэб твитэр фэйс дээр ажиллаж байхад Монголд ядуурлаас өөр ирээдүй ирэхгүй. Одоо нэгнээ боорлож хуцалдаж байгаа гарууд үрхүүхдүүдээ бодоосой .
Зочин 2019-10-17 103.14.38.136
Улс төрөө дараа нь хийж, одоо гал түлж амьдарч байгаа хүмүүсээ бодъёо. Баттулга гуай "хана"-тай ярьсан биш үү. Хүндрэл учрах вий.
иргзн 2019-10-17 202.179.25.161
АН-ынхан бол Улс орон, Ард иргэдэд Ашигтай зүйл хийж бүтээхэд хамгийн их Саад болж Эсэргүүцдэг Нам шүү дээ, МУ Саарал жагсаалтад ороход хамгийн их Нэмэр болсон АН , АН-ын гоё нэртэй Бондуудаар тоглосон Гишүүд, АН МАН-ынханы хэрээс хэтэрсэн Хулгай Луйвар Авилгалын асуудлаас болж л Улс орон маань ийм байдалд хүрлээ шүү дээ, Тийм байж дандаа Худлаа ярьж суудаг,
Зочин 2019-10-17 202.131.245.243
Жинхэнэ авилгын загалмайлсан эцэг чинь энэ сууж байна шүү дээ. Ардчилал ярьдаг халзан данжаадын байж байгааг нэг харчихаарай. Гөлийсөн нүдтэй муу хар шaap.
zochin 2019-10-17 202.126.88.225
ene hvn chini mongol yumuu china yumuu
иргэн 2019-10-17 59.153.115.193
Баттулга бол Эрчим хүчний мэргэжлийн маш сайн инженер хүн. Их л бодмоор зүйл ярьж бна. Худлаа улс төржүүлж болохгүй. Олон хүний амь настай. эрүүл мэндтэй холбоотой зүйл ярьж байна. Гадаадад сайтар туршилт. шинжилгээ хийлгээд хэрэглэж болмооргүй бол гал алдахаасаа өмнө эртхэн дараагийнхаа арга хэмжээг авах хэрэгтэй. Одоохондоо эрс хүйтрээгүй байгаа шүү. Нэг л шөнө цас ороод хүйтрэнэ.
МАНАН бодлого 2019-10-17 202.21.100.210
Тэгээд л түлш үнэд орж Их Хурлын гишүүд түлшний бизнес хийцгээж сонгуулийнхаа мөнгийг олно. Мах үнэд орж гишүүд маань ченж болцгоосон баялаг туршлагатай
зочин 2019-10-17 64.119.21.220
Өнгөрсөн шөнө хотод утаагүй хоносон,ямар сайхан юм бэ?
Зочин 2019-10-17 64.119.24.142
Бусдын амь амьдралын үнэтэй утаагүй хоноод ч яахав
G х 2019-10-17 202.9.42.179
Би айгаад галлаагүй юм аа . Тэгээд л утаагүй хонжлдэ . Хүйтрээд ирвэл түлхээс биш яахав . .. Осгож үхснээс угаартаж үхэх нь арай зовлонгүй байлгүй .
Зочин 2019-10-17 202.179.27.232
ХООРОНДОО АГААРТ БАЙГАА ТООС ТООСОНЦОР БУУРСАН ҮГҮЙГ ХЭЛЭЛЦЭЕ ГЭХЭЭР ТҮҮНИЙГ ШАЛГАДАГ СУДАЛДАГ ТӨХӨӨРӨМЖ ҮГҮЙ. ЗҮГЭЭР Л НҮД ХАМАР ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭРЭЭ Л ҮР ДҮН БАЙГАА ҮГҮЙГ ХЭМЖИХ ЮМ УУ. ХҮРЭЛСҮХИЙГ ДЭМЖИГЖИД БОЛОН БАЙРНЫХАН АГААР ГОЁ БНА ГЭХ. ҮЛДСЭН ХЭСЭГ НЬ ҮҮНД ИТГЭХГҮЙ БАЙГАА БА БОДИТ СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮН ҮЗЭЖ БАЙЖ БНО ГЭХЭЭР ТИЙМ ХЭМЖИЛТ ОЛДОХГҮЙ Ч БАЙХ ШИГ. УУЛ НЬ ҮР ДҮНД ХҮРЧҮҮЛ БАЙВАЛ ХЭН ХЭНД МААНЬ САЙН ЮМСАН.
Х 2019-10-17 73.39.102.84
Үсгүй андын минь түүхий гэгдэх нүүрсний шахалт явцгүй болоод сандарч байгаа ойлгоорой манайхаан
Зочин 2019-10-17 202.179.25.68
Хөөрхий юу ярих гэсэн юм бол
зочин 2019-10-17 202.21.120.242
Өөрсдөө Нийслэлд эрх мэдэлтэй байхдаа юу хийсийн??? яршиг л байна даа
БУУРАЛ 2019-10-17 192.82.68.109
ЭНЭ ХАЛЗАН ШООХУУЗ БАС ЮУ ВЭ
Зочин 2019-10-17 202.179.27.232
БИ ЭНЭ ШАХМАЛ ТҮЛШИНД ОЛНООРОО УГААРТААД БАЙГААД ИХ ЭМЗЭГЛЭЖ БАЙГАА. БАТТУЛГЫН ЯРИАНААС НҮДЭНД ХАРАГДАХ ТООС ТООСОНЦОР НЬ ПМ2.5 ПМ10-ААС ЯЛГААТАЙ ЮМ ШИГ ОЙЛГОГДОХООР МУШГИЖ БОЛОХООР БОЛЧИЖ. МЭДЭЭЖ НҮДЭНД ХАРАГДАЖ БАЙГАА ТООС ТОРТОГ НЬ НӨГӨӨ МАШИН БОЛОН ХӨЛДӨӨСӨН БУУЗАН ДЭЭР БУУЧИХСАН БАЙДАГ ТОМ ХЭМЖЭЭТЭЙ ШИРХЭГТЭЙ НЬ МӨНЧ ГЭСЭН. ПМ2.5 БОЛОН ПМ10 Ч ГЭСЭН АГААРЫГ МАНАНЦАРЛУУЛЖ ТООСРУУЛЖ АЛСЫН БАРААНААС СУУНАГЛУУЛЖ ХАРАГДУУЛАХАД ГЭРЛИЙН НЭВТРЭЛТ ШИНГЭЭЛТИЙГ БУУРУУЛАХАД НӨЛӨӨЛЖ Л БАЙГАА.
zochin 2019-10-17 66.181.186.203
ed nar unendee tulshnii khomsdold oroosoi l gej bodoj baygaa daa ,
Зочин 2019-10-17 202.179.27.232
ОЛОН ХҮМҮҮС ХӨЛДӨЖ ОСГОЖ ҮХСЭНЭЭС ГАЛАА ТҮЛЭЭД УГААРТААД Ч БОЛОВ АЗАА ҮЗЭЭД ЭНЭ ӨВЛИЙГ ДАВАХАА БОДОЛГҮЙ ЯАХАВ. ТҮЛШ ДУТАХ ДЭЭРЭЭ ТУЛВАЛ БАГАНУУРААС ВАГОН ВАГОНООР НЬ БУУЛГААД НАЛАЙХААС Ч ГЭСЭН ПОРТЕРУУД НЬ ЗӨӨГӨӨД ГАЛ АЛДУУЛАХГҮЙ БАЙХАА МЭДЭЖ БАЙГАА БОЛОХООР ТЭРЭНД БОЛ ЭРХ БАРИГЧИД САНАА ЗОВОХГҮЙ БАЙГАА. ГОЛ НЬ ОДОО НҮҮРСНИЙ УТААТАЙ ХОЛЬЧИХГҮЙХЭН ШИГ АГААР ИЙМ САЙХАН ЦЭЛМЭГ БАЙНА ГЭДГЭЭ ХАРАГДУУЛАХ Л ЧУХАЛ БАЙХ ШИГ. ЕС ХАРИУЦАНА. ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЭХИЙГ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ГЭСЭН БГАА.
Зочин 2019-10-17 122.201.23.122
Halzan durak yu h*****d bna aa. Utaa bagashaar sheesn goojihn l de. Yr dyn nydend haragdaj bna -15 tai shunuduu honoj bna. Aigaad tylehgyi bga gej AH -ii durakuud hudlaa yum demjigchideeree bichyyleed bgaa. Bid neg agaartau shu gedgiig sana….
Зочин 2019-10-17 202.126.89.59
Мангарын дурак минь а**а шүү бидда минь хаха
Зочин 2019-10-17 202.21.100.210
Хувийн хэвшлийн 5 үйлдвэр байгаа. эдгээр үйлдвэрүүд 5-6 жил сайжруулсан түлшийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж ажилласан байдаг. Улс дангаараа их хэмжээгээр хийнэ гэсэн мугуйд аргачлалтай яваад бна. Гал алдахгүй нь тулд хувийн хэвшлийн хүчийг төр үнэлэх ёстой. хяналтаа сайн тавиад хувийн хэвшилтэй хамтран энэ ажлыг гүйцэтгэх нь хамгийн чухал асуудал болоод байна.
Зочин 2019-10-17 66.181.169.108
Хотын утаа багасаад АН-ынхан айж байна даа. Энэ хүмүүсийнхээр бол утаатай байвал сайхан юм шиг байгаан.