Зам гарц, галын аюулгүй байдалд хяналт шалгалт хийж байна | News.MN

Зам гарц, галын аюулгүй байдалд хяналт шалгалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.17-нд нийтлэгдсэн

Зам гарц, галын аюулгүй байдалд хяналт шалгалт хийж байна

Зам гарц, галын аюулгүй байдалд хяналт шалгалт хийж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах өндөр барилга байгууламж болон орон сууцны хорооллын байрны орох, гарах зам гарцанд Галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт, Гал унтраах тусгай зориулалтын автомашин чөлөөтэй нэвтэрч ажиллах нөхцөл бололцоог хангуулах чиглэлээр хяналт, шалгалтыг зохион байгуулж байна.

Энэ үеэр орон сууцны хороолол, хотхонд явган зам, гарцыг орон сууц, олон нийтийн барилгын гал гарсан хэсэг болон туслах барилгууд, галын шат руу саадгүй очих, гал унтраах тусгай зориулалтын автомашин чөлөөтэй зорчих, хүрэлцэн очих боломж нөхцөл, байрлах тусгайлсан талбайтай эсэх зэргийг шалгах юм.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-17 203.91.118.180

Өгөөмөр захын хойд талын байрнууд руу орох аюулгүйн гарц гэж бараг байхгүй байгаа. өнгөрсөн сард гал гараад онцгой байдлын автомашин орж чадахгүй баахан тойрч цаг алдсан. үүнийг бас шалгалтын хүрээндээ оруулах хэрэгтэй

Avatar

Irgen 2019-10-17 103.212.118.26

11 r horoolol 42 a,42,44 gesen 12 dawhar 3 sh ondor bair mash ih hun mashinii nyagtraltai yamar J orz garz bhgui gazar bnaa. Ergen toiron zowshoorolgui hashaa hais, ene hawiig yaraltai zegzleh Heregtei bna, herwe End genetiin asuudal uuswel yamar J mashin orj bollomjgui gazar bnaaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж