Манай U23 шигшээ баг Украиныг хожиж, хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2019.10.17-нд нийтлэгдсэн

Манай U23 шигшээ баг Украиныг хожиж, хүрэл медаль хүртлээ

Манай U23 шигшээ баг Украиныг хожиж, хүрэл медаль хүртлээ

Дэлхийн элсний спортын анхдугаар наадам Катар улсын Доха хотноо өчигдөр /2019.10.16/ өндөрлөлөө. Үндэсний олимпийн хороодын холбооны ивээл дор зохиогдож буй энэ удаагийн наадамд дэлхийн 97 улсын 1000 гаруй тамирчид спортын 14 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдсөн юм.

Энэ удаагийн наадамд Монгол Улсаас зөвхөн сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр эрх авсан бөгөөд U23 насны эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн ахлагчаар Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржавын удирдлага дор дасгалжуулагч С.Тулга, С.Төгсжаргал нарын бүрэлдэхүүнтэй баг оролцсон юм. Манай U23 эрэгтэй шигшээ багт А. Ананд, Ч. Ихбаяр, Г. Ган-Эрдэнэ, Б. Алтангэрэл нар багтдаг билээ.

Фибагаас А.Анандыг  Монголын 3х3 төрлийн сагсан бөмбөгийн ирээдүй. Лос-Анжелест болсон “Их дуулга” тэмцээний шөвгийн наймд арван  оноо авсан нь Усайн Болтоос илүү хурдан юм шиг санагдсан” хэмээн онцолж байсан удаатай.

Тэд  өнгөрсөн шөнө хасагдах шатны тоглолтоо БНХАУ-ын эсрэг хийж 21:17 харьцаатай хожлоо. Дэлхийн шилдэг тавт багтдаг БНХАУ-ын багийг буулган авснаар манай баг Дэлхийн элсний спортын анхдугаар наадмын шилдэг дөрвөн багт багтаад байна. Тэд дараа нь ОХУ-ын багтай учраа таарсан ч  21:8 харьцаатай хожигдсон юм.  ОХУ аваргын төлөө тоглосон бол манай баг хүрэл медалын төлөө Украины багтаа тоглож Дэлхийн элсний спортын анхдугаар наадмаас Монгол Улсын U23 насны эрэгтэй шигшээ баг хүрэл медаль хүртлээ.

Манай эрэгтэй  баг хэсгийн эхний тоглолтыг  Йорданы багийг 22:10 харьцаатай хожсон бол Намиби улсын багийг 21:12 хожсон юм. Тэд  хэсгийн сүүлийн тоглолтоо Украины эсрэг хийж, 15:17 харьцаатай хожигдсон ч Монголын эрэгтэй баг хэсэгтээ хоёрдугаар байр эзлэн шөвгийн наймд шалгарсан нь энэ юм.

Харин эмэгтэй баг хэсгийн сүүлийн тоглолтоо Нидерланд  улсын шигшээ багийн  эсрэг хийж 5:21 оноогоор  хожигдол хүлээлээ. Ингэснээр манай охид хэсгийн бүх тоглолтоо дуусгасан. Тэд эхний тоглолтоо Мадагаскар улсын багтай тоглож, 11:10 харьцаатай буюу ердөө нэг онооны зөрүүтэй хожигдсон бол Бразилын багт 21:10 харьцаатай хожигдол хүлээжээ. Энэ үеэр манай тоглогч М.Цэрэнлхамын шагайны гэмтэл сэдэрч тоглолтод оролцох боломжгүй болсон юм.

ОХУ-ын шигшээ баг

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж