“Иргэд И баримт аппликэйшнээ заавал шинэчлэх шаардлагатай” | News.MN

“Иргэд И баримт аппликэйшнээ заавал шинэчлэх шаардлагатай”

“Иргэд И баримт аппликэйшнээ заавал шинэчлэх шаардлагатай”

“Иргэд И баримт аппликэйшнээ заавал шинэчлэх шаардлагатай”

Төрийн үйлчилгээний төлбөр тооцоо төлөхийн тулд банканд удаан хугацаагаар дугаарлах, үйлчилгээнээс хамаарч хэд хэдэн дансанд төлбөр төлөх, тухайн гүйлгээ бүрт 2000 хүртэл төгрөгийн шимтгэл нэмж төлөх зэрэг хүндрэл, чирэгдэл гардаг.

Энэ асуудлыг шийдэх зорилгоор иргэдийн түгээмэл ашигладаг ebarimt аппликейшнийг хөгжүүлж, төрийн үйлчилгээг гуравхан минутад авах боломж олгоод байна. Энэ талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн Захиргааны албаны менежер С.Чулуунхүүгээс тодрууллаа.


Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн /2019.10.16/ ээлжит хуралдаанаар төрийн үйлчилгээний цахим төлбөр тооцооны шинэчилсэн системийг танилцуулсан. Цахим үйлчилгээг нэвтрүүлэх судалгааг хэрхэн хийсэн бэ?

-Иргэд банк явахгүйгээр үйлчилгээний ажилтны өмнө өөрийн гар утаснаасаа интернэт банкаар үйлчилгээний төлбөрөө минутын дотор төлж, үйлчилгээгээ шуурхай авах боломж олгож байгаа юм. Ингэхдээ И баримт аппликэйшнээр нэвтэрч, банкны аппликэйшнээр дамжуулан төлбөр төлнө. Өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн Төрийн сангийн газартай хамтран судалгаа хийсэн. Нийслэлийн бүх хороо, дүүрэг дээр очиж, иргэд хэрхэн үйлчилгээ авч байгааг судалсан. Энэ үйлчилгээг нэвтрүүлж байгаатай холбоотойгоор танилцуулгыг нийслэлийн дүүргийн 165 нэгдсэн цэгүүдээр тараасан.

-И баримт апплейшнаа ашиглахдаа шинэчлэх хэрэгтэй гэдгийг хэлж байсан. Өөр юу шаардлагатай бол?

-Иргэд И баримт аппликэйшнээ заавал шинэчлэх шаардлагатай. Хувийн мэдээлэл нь бүрэн болоод зөв байх болон гар утас нь интернэт банкны аппликэйшн ашигладаг байх шаардлагатай. Мөн гар утас нь интернэт холболттой байх юм. Гэхдээ И баримт аппликэйшн ашиглахад үүрэн холбооны операторуудын дата үнэ төлбөргүй байдаг. Шинэчлэлээ хийсний дараагаар И баримт руугаа нэвтэрч орно. Үндсэн цэс дээр дараад төрийн үйлчилгээ цэсийг сонгоно. Тэгэхэд Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар гэсэн сонголт гарч ирнэ. Тэндээс өөрийн авах гэж буй үйлчилгээгээ сонгон төлбөрөө төлөх юм.

-Иргэд төрийн ямар үйлчилгээ авахаасаа хамаарч материал хэрхэн бүрдүүлэхийг нь хавсаргасан байгаа гэсэн үү?

-Тийм. Жишээлбэл, иргэний үнэмлэх шинээр захиалан авахад ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ гэдгийг жагсаасан байгаа. Ингэснээр иргэд гэрээсээ гарахдаа ямар материал бүрдүүлэхээ мэдчихээд хороо, дүүрэг дээрээ очно гэсэн үг. Нэгдүгээрт, цаг хугацаа их хэмнэнэ. Дүүргийн ачаалалтай нэг цэгийн үйлчилгээ рүү явдаг урсгалыг багасгаж, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Мөн иргэдээс гардаг 1000-2000 төгрөгийн банкны шимтгэлүүд байхгүй болж, 300 төгрөгийн шимтгэл л төлнө.

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын гадаад паспортын үйлчилгээ хамгийн их ачаалалтай байдаг. Энэ үйлчилгээг хэрхэн цахимаар авах талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 18 төрлийн үйлчилгээ, 20 төрлийн лавлагаа нийтдээ 38 үйлчилгээ нэвтэрсэн. Иргэн гадаад паспорт захиалах үйлчилгээг сонголоо. И баримтад бүртгэлтэй регистрийн дугаараа болон өөр хэрэглэгчийн регистрийг солиод төлбөрөө төлөх боломжтой. Тэгээд харилцагч банкаа сонгон 32500 төгрөгийн төлбөрөө төлөөд, миний цэс рүү хандахаар И баримт төлсөн гээд гараад ирнэ. Дараагаар нь хороо, дүүрэг дээрээ очоод төлбөрөө төлсөн гэдгээ хэлж, регистрийн дугаараа хэлэхээр байцаагч программ дээр регистрийн дугаарыг оруулж, үйлчилгээ авах товчийг дарна. Тэгэхээр сугалаатай И баримт цахимаар олгогдож, дараа сарынхаа сугалаанд оролцоно гэсэн үг. Энэ мэт иргэд төрийн үйлчилгээг цахимаар авснаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын ачаалал 50 хувиар буурна гэдэг судалгаа хийгээд буй.

Өөр нэг жишээ авъя. Иргэн 25, 40 насандаа иргэний үнэмлэхээ шинэчлэх шаардлагатай байдаг. Үнэмлэхээ сунгах хугацаа нь болсон ч шинэчлээгүй торгуультай болох тохиолдол ч байдаг шүү дээ. Энэ тохиолдолд байцаагч дээр очиход шууд нэхэмжлэх үүсгэж өгнө. Таны үндсэн үнэмлэх авах мөнгө болон торгуулийн хэмжээг нь өгнө. Иргэн И баримтынхаа нэхэмжлэх цэсэнд хандаж, төлбөрөө төлөөд баримтаа баталгаажуулна.

-Цахим системд ачаалал үүсэх эрсдэл гарах уу?

-Цаашдаа Монгол Улсын хэмжээнд 25 байгууллагын 186 үйлчилгээний төлбөр тооцоог И баримтаар дамжуулан хийхээр мэргэжилтнүүд ажиллаж байна. Манай байгууллага энэ жил баззынхаа хүчин чадлыг өргөтгөсөн учраас ачаалал үүсэх, гацах зүйл гарахгүй.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас авах цахимаар авах зарим үйлчилгээг танилцуулъя.

1.Төрсний бүртгэлийн мэдүүлэг

2.Гэрлэсний бүртгэлийн мэдүүлэг

3.Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн мэдүүлэг

4.Гэрлэлт сэргээсний бүртгэлийн мэдүүлэг

5.Эцэг /эх/ тогтоосны бүртгэлийн мэдүүлэг

6.Үрчилсний бүртгэлийн мэдүүлэг

7.Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн мэдүүлэг

8.Нас барсны бүртгэлийн мэдүүлэг

9.Иргэний үнэмлэхийн бүртгэлийн мэдүүлэг

10.Үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын бүртгэлийг мэдүүлэх

11.Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлийн мэдүүлэг

12.Оршин суугаа хаягийн бүртгэлийн мэдүүлэг

13.Шилжилт хөдөлгөөний бүртгэлийн мэдүүлэг

14.Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харъяаллыг сэргээн тогтоосны бүртгэлийн мэдүүлэг

15.Хүйс өөрчлөгдсөний бүртгэлийн мэдүүлэг

16.Хуулийн этгээд шинээр үүсэн байгуулагдсаны бүртгэлийн мэдүүлэг

17.Хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн бүртгэлийн мэдүүлэг

18.Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын бүртгэлийн мэдүүлэг

19.Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын бүртгэлийн мэдүүлэг

20.Төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийн бүртгэлд хориг тавьсны, цуцалсны бүртгэлийн мэдүүлэг

21.Хуулийн этгээдийн оноосон нэр олгох, баталгаажуулах бүртгэлийн мэдүүлэг

22.Эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн мэдүүлэг

23.Бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн бүртгэлийн мэдүүлэг

24.Сервитутын бүртгэлийн мэдүүлэг

25.Ипотек (барьцаа)-ийн бүртгэлийн мэдүүлэг

26.Узуфруктын бүртгэлийн мэдүүлэг

27.Түрээсийн бүртгэлийн мэдүүлэг

28.Усан замын тээврийн хэрэгсэл, агаарын хөлгийн санхүүгийн түрээс (лизинг)-ийн гэрээний эрхийн бүртгэлийн мэдүүлэг

29.Батлан даалтын бүртгэлийн мэдүүлэг

30.Газар эзэмших, ашиглах эрхийн бүртгэлийн мэдүүлэг

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-17 124.158.109.140

Үүний хажуугаар буцааж авах ёстой мөнгөө бүтнээр нь авдаг болмоор байна.Хэдэн жил соруулж, мөлжүүллэээ.

Avatar

Дурак 2019-10-17 66.181.161.32

Хаанаас шинэчлэх юм бэ

Avatar

Зочин 2019-10-17 103.229.123.136

шууд онлайн болж байгаанмуу, ашгүй дээ

Avatar

Уншигч 2019-10-17 203.169.48.34

Ашгүй дээ сайхан мэдээ байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж