У.Хүрэлсүх Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлэхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.17-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлэхээр болжээ

У.Хүрэлсүх Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлэхээр болжээ

МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо (НАМЭХ)-ны ээлжит VII хурал өнөөдөр /2019.10.17/ Тусгаар тогтнолын ордонд 09.00 цагт эхэлнэ. Дүрмийн дагуу энэ удаагийн хурлаар Ерөнхийлөгчөө сонгох бөгөөд түүний нэрийг намын дарга У.Хүрэлсүх санал болгоно.

Тиймээс намын удирдлагын зүгээс УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг НАМЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр тохиролцсон байна.

Намын даргын шийдвэрийг өнөөдрийн хурал дээр МАН-ын генсек Д.Амарбаясгалан танилцуулах бөгөөд  НАМЭХ-ны хуралдаанаар хэлэлцэнэ. Гэхдээ түүнтэй зэрэгцэн Сангийн дэд сайд Х.Булгантуяа НАМЭХ-ны Ерөнхилөгчид албан ёсоор нэр дэвших хүсэлтээ өгсөн. Гэвч намын удирдлага шийдвэрээ гаргасан учраас тэрбээр заалнаас нэр дэвших болов уу.

Ийнхүү МАН-ын эмэгтэйчүүдийн холбоог тэргүүлэх өрсөлдөөн ил, далд хэлбэрээр өрнөж, намын удирдлагын зүгээс намын гишүүдээ “дарамталж”, намын удирдлагын шийдвэрийг дагахыг үүрэгдэж байна гэх бор шувуу Тусгаар тогтнолын ордонд жиргэнэ лээ. Бүр тодруулбал, МАН-ын генсек, нарийн бичгүүд НАМЭХ-ны гишүүд рүү утас цохиж, намын удирдлагын шийдвэрийг дагах,  мандаттай ярих гэх мэтээр сүрдүүлсэн гэх бор шувуу ч яригдана лээ.

НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн сунгаанд хэн нь олонхын санал авч чадах, ирэх дөрвөн жил намын эмэгтэйчүүдийг нэгтгэж, толгойлж чадах вэ гэдэг асуудал өнөөдөр тодорхой болох нь. Ингэхдээ намын удирдлагуудын рейтинг, нам доторх эв нэгдлийг тодотгох хурал ч болж мэдэхээр байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж