"Саарал жагсаалтад орох харамсах зүйл биш, харин ч маш том боломж" | News.MN

"Саарал жагсаалтад орох харамсах зүйл биш, харин ч маш том боломж"

Саарал жагсаалт

"Саарал жагсаалтад орох харамсах зүйл биш, харин ч маш том боломж"

"Саарал жагсаалтад орох харамсах зүйл биш, харин ч маш том боломж"

“Парис хотод болж буй ФАТФ-ын жилийн хурлын албан ёсны шийдвэр хараахан гараагүй, Монгол Улс хийсэн ажлаараа ФАТФ-ын саарал жагсаалтад орохооргүй байгаа” гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өчигдөр /2019.10.16/ мэдэгдсэн. Харин зарим улстөрч болон эх сурвалжуудын хэлж байгаагаар Монгол Улс саарал жагсаалтад ороход хоёр хүчин зүйлс нөлөөлсөн. Тодруулбал, УИХ-аас Эдийн засгийн өршөөлийн хуулийг баталж, 34 их наядын хөрөнгө гаргаж ирсэн. Далд эдийн засгаасаа хоёр дахин их мөнгө гаргасан нь мөнгө угаалт. Хоёр дахь шалтгаан нь зарим банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн байдлыг Засгийн газар нь шалга гэсээр байхад Төв банк буюу Монголбанк нь шалгаагүй. Энэ хоёр шалтгаан саарал жагсаалтад ороход нөлөөлсөн гэдгийг хэлж байгаа юм.

Монгол Улс саарал жагсаалтад орвол бидэнд ямар эрсдэл тулгарах талаар эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.


Хэрэв саарал жагсаалтад орвол манай улсын банк санхүүгийн салбарт ямар эрсдэл үүсэх вэ?

-Саарал жагсаалтад орно гэдэг нь мэдээж сайн зүйл биш. Гэхдээ харамсаад байх ч зүйл биш. Манай улсын санхүүгийн тогтолцоонд олон улсын байгууллагын өгч байгаа дүн гэж ойлгох хэрэгтэй. Сурагч муу сурвал муу дүнтэй авдагтай адил манай улсын санхүүгийн тогтолцоо болохгүй байгаа учраас тэр дүнгээ л бид авсан гэсэн үг. Нэгэнт муу дүн авбал үүнтэй холбоотой дараа дараагийн эрсдэлүүд гарна. Долларын ханшид нөлөөлөх, гадаадын хөрөнгө оруулалт багасах зэрэг тодорхой эрсдэлүүд үүсэх байх. Саарал жагсаалтад орох нь нэг талаараа хүндрэлүүд авчрах ч гэсэн нөгөө талаараа манай улсын санхүүгийн зах зээлийн гажуудлыг засах маш том боломж гэж харж болно. Бид гажуудалтай санхүүгийн зах зээлээ засалгүйгээр  үндсэндээ 30 жил явлаа.

-Санхүүгийн зах зээлийн гажуудал гэж яг юуг хэлж байна вэ?

-Авлига, хээл хахууль, улстөржилт зэрэг дандаа болж бүтэхгүй бүхэнтэй холбогдоно. Ийм санхүүгийн системтэй улс хол явахгүй гэдэг нь тодорхой байсан. Үүнийгээ бид сүүлийн 30 жил засаагүй учраас олон улсын байгууллага муу дүн тавилаа. Бид санхүүгийн зах зээлийн алдаа, зөрчлөө засчихвал саарал жагсаалтаас гарах боломжтой.

-Саарал жагсаалтад ороход нөлөөлсөн гол шалтгааныг юутай холбон тайлбарлах вэ?

-Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хоёр муу ажилласных. Үндсэндээ энэ хоёр байгууллага 20 жил ажлаа хийсэнгүй. Нөгөө талаар алт мөнгөний дархад, үл хөдлөх хөрөнгийн худалдаа зэрэг зарим жижиг эрсдэлтэй салбарууд бий. Энэ бүхэн өнөөдрийн нөхцөлд ФАТФ-ын саарал жагсаалтад орох хүчин зүйлс нь биш. Саарал жагсаалтад ороход нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл нь арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байсных. ОУВС-тай хөтөлбөрийн хүрээнд банкны системд активын чанарын үнэлгээ хийж, нийт банкны системд 500 орчим тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгийн дутагдал гарсан. Ихэнх банкууд үүргээ биелүүлж, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн ч эх үүсвэрээ нотолж чадаагүй, мөнгө угаасан гэдэг нь шууд тодорхой. Мөнгө угаах гэдэг нь эх үүсвэр нь тодорхойгүй, хууль бус мөнгийг далдалж хууль ёсны мэтээр халхавчлан эдийн засгийн эргэлтэд оруулах, хэлбэр дүрсийг хувиргах үйлдэл. Үүнийг нь олж илрүүлж хариуцлага тооцдог механизм манайд байдаггүй. Ийм байхад саарал жагсаалтад орох нь зүйн хэрэг. 500 орчим тэрбум төгрөг их мөнгө шүү дээ.

-Популист улстөрчдийн мэдэгдэл саарал жагсаалтад ороход нөлөөлж байна гэдгийг зарим улстөрч хэлж байгаа?

-Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага ФАТФ хүний хэлсэн үгэнд үндэслэж шийдвэр гаргадаг байгууллага биш. Арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн дутагдлыг ОУВС илрүүлж, энэ дутагдлаа нөх гэдэг чиглэлийг банкуудад өгсөн. Гэтэл арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа нь мөнгө угаасан гэж ойлгохоос өөр аргагүйд хүрнэ. Энэ нь саарал жагсаалтад ороход нөлөөлсөн гол хүчин зүйл болсон гэж харж байна.

-Саарал жагсаалтад орсноор гадаад шилжүүлгийн гүйлгээ хийх боломжгүй болох уу?

-Үгүй. Гадаад гүйлгээ хийгдэнэ. Харин гаднын хөрөнгө оруулалтууд буурна. Гэхдээ энэ нь том асуудал гэж харахгүй байна.

-Иргэдийн санхүүгийн амьдралд сөрөг нөлөө үзүүлэх үү?

-Саарал жагсаалтад орсноор иргэдэд шууд нөлөөлөх нөлөө бага гэж би хувьдаа хэлнэ. Иргэдийн амьдрал урьдынхаараа үргэлжилнэ. Харин санхүүгийн системээ шинэчлэх, бүтцийн өөрчлөлт хийх, алдаа гажуудлаа засах ийм л шаардлагатай.

-ФАТФ-аас муу дүн авбал хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Арилжааны банкууд болон Төв банк.

-Саарал жагсаалтаас богино хугацаанд гарах боломжтой юу?

-Мэдээж боломжтой, мөнхийн зүйл биш. Магадгүй жилийн дотор саарал жагсаалтаас гарах боломжтой.

-Богино хугацаанд гарахын тулд авах арга хэмжээ нь юу вэ?

-Мөнгө угаахаа л больчих, тэгээд л бол оо. Авлигын мөнгийг бизнест оруулдгаа болиход саарал жагсаалтаас гарна. Банк, банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн систем тэр чигтээ мөнгө угаалт болчихсон.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
62
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

60 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-17 203.217.139.226

manai mungutei haritsdag baiguullaguud irgediin 10 tugruguus doosh mungunii hariultiig ugduggui luibarddag ni ch bash tailbarlaj chadakhgui baigaa mungund nemer boldog bizee

Avatar

зочин 2019-10-17 103.57.95.243

Баяртсайханыг огцоруулах хэрэгтэй… Ер нь МАН-ыг засаглах үед л саарал жагсаалтанд ордог нь сонирхолтой…..АН үещд саарал жагсаалтаар гардаг нь үнэн шүү дээ.

Avatar

Цааз 2019-10-17 103.212.118.174

ҮҮНИЙГ ДАЛИМДУУЛЖ ОВУ ОЮУ ТОЛГОЙГОО ХАРИЙН ХУЛГАЙЧДААС БУЦААН АВЧ ХУДАЛДАЖ АВИЛГА АВСАН БАЯР БАЯРЦОГТ САЙХАНБИЛЭГ ЭЛБЭГДОРЖ ЗЭРЭГ ХУЛГАЙЧДЫГ ҮР УДАМТАЙ НЬ ДҮҮЖИЛЖ АЛЪЯ. АЛААД ТОЛГОЙГ НЬ ӨЛГӨВӨЛ ТААРНА

Avatar

Зочин 2019-10-17 202.9.44.162

erguu mudakaaa.oyu tolgoin gereenii huchind l ene uls dampuurchihguihen udii hurch bna.

Avatar

Зочин 2019-10-17 202.179.26.248

энэ Нөхөр ямар юмны ЭЗ-ч байх вэ дээ, Харин Мэргэжилээ Буруугаар ашиглаж яваа Мэргэжлийн Хулгайчын яриа байна даг, Үгүй нээрээ ямар ЭЗ-ч Улс орон нь Хар жагсаалтад орчихоод байхад Харамсаад хэрэггүй энэ бол маш том боломж гээд яриад суухав дээ, Үгүй ядаж л Гадны Улс орнуудад МУ-ын маань Унадаг юм байгаа биз дээ, Энэ Нөхөр үгүй бол Тархиндаа нэлээн Сумтай нөхөр Ярьж байгаа нь

Avatar

АРД 2019-10-17 202.9.43.94

ЭНЭ ОДОО ХЭНИЙГ ТАЙВШРУУЛЖ ТАЙТГАРУУЛАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛДОО, ЭНЭ БАЛИАР ЛУЙВАРЧИД ХУЛГАЙЧ АВИЛГАЛЧ ЭХ ОРНОО ХУДАЛДААД СУРЧИХСАН НОВШНУУД ӨӨРСДИЙГӨӨ Л ТАЙТГАРУУЛЖ БАЙГАА УХААНТАЙ ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ ИЙМ ҮЗЛИЙН БАЛИАР БОДОЛТОЙ НАМ УЛС ТӨРИЙН БООЛ БОЛЦОН ХҮМҮҮС ҮТЭР ТҮРГЭН ҮХЭЖ БАЛД ОРООСОЙ ЖИРИЙН ИРГЭД ЭХ ОРНЫХОО ЦЭВЭР АГААРТ АЖИЛ ТӨРЛӨӨ ХИЙГЭЭД ГЭР БҮЛЭЭРЭЭ МӨРӨӨРӨӨ АМЬДРАХ ЮМ САН АМЬДРАЛЫН САДААНУУДААС ХЭЗЭЭ САЛЖ ДУУСНАА.

Avatar

Зочин 2019-10-17 123.98.251.244

Ёронхийлэгчээсээ эхлээд хулгай хидэг, нам төрд хулга хийх гэж ордог. Тэгжэд хэржгт орох гэхлээр эрх мэдэл, шүүх цхгдаа,, ёо нь бүгдийг хянаж нөлөөлөр эрх мэлийн төлөө зүтгэнэ. Гаднаа түмний төлөө бүгдийг төрийн мэдэлд авна гэж попроно. Үнэн хэрэгтээ оркудын толгойг эргүүлж төр түмний нэрээр хулгай дээрэм хийж, хулгайлсан мөнгөө төрөл бүрээр эргэлтэнд оруулж, тайлашнаж чадахгүй байгаагийн үр дүн. Үндсэн хуулиасаа эхлээд тогтолцооноо өөрчлөх хэрэгтэй л юм байна.

Avatar

иргэн 2019-10-17 202.9.43.37

Ийм болгосон хүмүүсийг огцруулаад хөрөнгийг нь хураан авч эдийн засагтаа нэмэрлэх ёстой биздээ. Улсын мөнгөөр мөн ч их зугаалах юм Өмнөд Солонгосын туршлага бэлээхэн байна. Хятадууд хууль бус мөнгө, ажлаа буруу хийсэн хүмүүсийг яаж хариуцлага тооцдогийг хармаар юм. Ер нь тэгээд жоохон зөв хүмүүсийг удирдлагын ажилд тавимаар. Юу хийж байгаагаа, юу болж байгаагаа мэддэг ичдэг, санаа зовдог мэдрэхүй нь эрүүл ажилдаг гэсэн үг .

Avatar

Зочин 2019-10-17 202.126.88.44

Meddeg tenegees meddegui teneg deer. Hagas bolovsruulsan buteegdehuun hezee ch buren heregtsee hangahgui. Hagas sursan erdem hund gai bolno

Avatar

Зочин 2019-10-17 66.181.179.165

ЭНЭ ЯАВЧ МОНГОЛД САЙН ЗҮЙЛ АВЧРАХГҮЙ ЁР НЬ АРДЧИЛСАН НАМЫНХАН УЛСАА ХООСОРТОЛ ЗАВШИЖ ИДСЭНЭЭС БОЛСОН МӨН АРДЫН НАМ АН ААС ДУТАХААРГҮЙ ИХ ИДЛЭЭ ШҮҮДЭЭ ӨӨРСӨДӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН БИЗ ДЭЭ

Avatar

Зочин 2019-10-17 49.0.213.35

Өө тэгвэл аль болохоор хар жагсаалт руу уралдаж харайлдаж өрсөлддөг хэрэг үү, тэгвэл сайн л биз МАН-н үед 2 дахь удаагаа орж байгаа гэсэн биз дээ, анх 2011 онд С.Баярын дарангуйллын үед саарал жагсаалтад морилсон гэдэг биз дээ

Avatar

mgl 2019-10-17 202.9.43.188

tegvel oriyo, ene baliar uls turchdiig baziya.

Avatar

Баярллаа 2019-10-17 192.82.74.80

Том аз завшаан тэнгэрийн умдаг базлаа хө

Avatar

Hehe 2019-10-17 66.181.161.7

Ene hunii esreg comment bicheed yahav dee. Mongoliin ene sanhuugiin system buhel butneeree gajuudaad bna. Uuniig zasah sanuulga bolomj irsen bna l gesen bna. Harin ene muulaad bgaa humuus ene eruul bus systemd oorsdiigoo yum oilgodog sain ediin zasagch geed bodchihson eruul bus ediin zasagch nar l oriltsgooj bh shig bna daa. Oorsdoo nomoo unshitsgaa.

Avatar

сугарын хүн 2019-10-17 202.131.234.42

тэрэнд орох нь бүр сайн болоод явчвуу, оруулж өгсөнд талархжийнаа

Avatar

Зочин 2019-10-17 202.131.234.42

за болжээ ийм сайхан юманд орсондоо их баярлаж байна бяд чинь

Avatar

beck 2019-10-17 202.21.96.212

хэхэ хэцүү хүн шүү,

Avatar

боловсрол муутуудыг битгий сонгоорой. 2019-10-17 202.126.89.162

ЭНЭ ХЭН БЭ? ЯАГААД ЯРИЛЦЛАГА ӨГӨӨД БАЙГАА ЮМ ХӨӨРХИЙ? АРДЧИЛСАН НАМЫН ЭРДЭНИЙ БУУНЫ НОХОЙ Л БАЙНА. БАС 1 ПОП Д ЧИНИЙ ХЭРЭГ БАЙХГҮЙ ШҮҮ ДҮҮ МИНЬ. ЧИ БИТГИЙ ХУЦЦАААА

Avatar

Зочин 2019-10-17 202.170.68.162

Энэ нь ёстой улаан комунист МАН-ын нөхөр дөө. Банкууд дампуураасай, Монгол мяараасай гэж үргэлж хүсдэг юм шиг ярьдаг. Өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй баагий. Муу эр дайнд хөөрнө гэгчээр энэ мэтийн боловсролгүй хүмүүс шуурч шуугих юм даа чааваас. Саарал жагсаалтад орохын ялыг МАН үүрэх ёстой. Нямдорж, Баяртсайхан, Хүрэлбаатар, Даваасүрэн болон бусад өндөр эрх мэдэлтнүүд хийх ёстой ажлаа зөв хийсэн бол өөр байх байсан.

Avatar

Зочин 2019-10-17 192.82.67.236

Энэ хүнийг эдийн засагч гэж хэлхэд хэцүү.

Avatar

Зочин 2019-10-17 202.131.245.243

Гадныханд худалдагдсан энэ мэтийн гөлгөн ардчилагчид их хуцалдах юм аа?

Avatar

Зочин 2019-10-17 192.82.66.72

Монголбанк 500 тэрбумаа тайлбарлаж чадахгүй байгаа банкаа зарлаачээ өөрсдөөсөө зайлуулаад байх юм. харин санхүүгийн зохицуулах хороо юу ч хийгээгүй учраас тайлбарлах юм ч байхгүй. Энэ Даваасүрэн гэдэг авгайг маш эрт зайлуулах ёстой байсан юм одоо яахав дээ амаа бариад дуусна. харин энэ авгайг хатуу шүүх хэрэгтэй

Avatar

Арай ч дээ 2019-10-17 202.21.96.212

Худалдаа хөгжлийн банк – Эрдэнэтийн луйварт орсон, одоо бас өөрийн хөрөнгөө хууль бусаар мөнгө угааж нэмсэн байна.

Avatar

Зочин 2019-10-17 202.131.226.221

Ангар өөрийн ББСБ-н бизнесээ л хөгжүүлчих санаатай банкыг муулсаар л бна уу. Усан тэнэг

Avatar

РАВДАН 2019-10-17 2.136.17.240

ИНГЭЖ ЯВААД Л МУУР БАГШИЙН АМАНД УНАХ БАЙХДАА

Avatar

анхдагч 2019-10-17 192.82.74.224

Эдийн засагч нэртэй эрлэгүүд монголоор дүүрэн байх юм аа хуульч нэртэй хулгайчид ч монголоор дүүрэн байх юм аа та нар өндөр хөжилтэй оронд очоод эдийн засаг, хуулиа заагаад нобелийн шагналд нэрээ дэвшүүл л дээ энэ чинь нүүдлийн соёл иргэншилтэй улс

Avatar

Зочин 2019-10-17 49.0.137.83

Oilgomjtoi tailbarlasan bainaa

Avatar

Зочин 2019-10-17 202.131.245.243

Ардчиллын бузрууд хуцацгаахаа л больчих.

Avatar

Зочин 2019-10-17 202.131.245.243

Ардчиллын бузрууд хуцацгаахаа л больчих.

Avatar

Кк 2019-10-17 192.82.72.88

Энэ үхчих гээд бгаа монголбанкны халтарууд л бх дхх кк

Avatar

Зочин 2019-10-17 120.142.31.147

Мундаг энгийнээр тайлбарладаг харин ч сайн эдийн засагч.

Avatar

МАНАН 2019-10-17 202.126.89.162

ЭНЭ ЭДИЙН ЗАСАГЧДАА ИЙМ ЮМ ХУЦАААД СУУЖ БАЙХ УУ. МАНАН ГИЙН ГӨЛӨГ Л БАЙНА. ӨӨРИЙГӨӨ СОНГУУЛЬД ҮЗЭЭД БАЙГААМ УУ. ЭНЭ МЭТИЙН НОХОЙ ГАРЖ МАГАД ШҮҮ, БҮҮ ҮЗЭГД

Avatar

иргэн 2019-10-17 202.179.25.161

Хэнд ч ойлгомжтой зүйл дээр ийм юм яриад сууж байдаг Эдийн засагч хаа ч байдаггүй байхаа, Энэ Нөхрийн Мэдлэгийнх нь цар хүрээ ийм Хомс уу эсвэл Иргэд ээ юу ч мэдэхгүй гэж Доромжилж байна уу , ямартаа ч МУ Хар жагсаалтад орсон нь Сайн үр дагавар авчирахгүй нь Хэнд ч ойлгомжтой , Малаа

Avatar

Зочин 2019-10-17 202.5.205.4

Өнгөрсөн 20 жилд саарал жагсаалтын шалгуурын хангахын төлөө л манай улс төрчид иажиллаж дээ

Avatar

Зочин 2019-10-17 182.160.33.48

"Нет худа без добра" гэсэн орос зүйр үг бий. Үгчилбэл "Сайн талгүй муу зүйл байдаггүй" гэх юм уу даа.

Avatar

зочин 2019-10-17 202.126.89.6

ББСБ, үнэт металын дилерүүд, ТББ, Хувьцаагаа нийтэд арилждаг компаниуд, хууль, нягтлан бодох бүртгэлийн фирмүүдийн эрсдэлүүдийг та нар үнэлээгүй гэдгийг ФАТФ тайландаа хэлчихсэн бналээ. Ажлаа хийгээгүй бналээшт. Хийгээч!

Avatar

Зочин 2019-10-17 103.212.119.146

Ерөнхийлөгч нь Майдар хот төслөөр мөнгө угаагч Засгийн газрийн Ерөнхий сайд нь ЖДҮ-гийн зээл хэлбэрээр мөнгө угаагч, Батлан хамгаалах яамны сайд Болд нь онгоц Хойд Солонгост зарах нэрээр мөнгө угааж, аялал жуулчлал нэрээр Оюун-Эрдэнэ сайд тус тус мөнгө угааж байгааг ард түмэн чинь мэдэж байгаа. Юманд хэмжээ гэж бий. Болохгүй бүхнээ эзэн биегүй МАНАН гэдэг рүү чихэж өөрсдөө насан туршдаа УИХ-ын хамгаалалт дунд мансуурч амьдрах дуртайг чинь мэдэж байгаа. 20 он хурдан ирээсэй

Avatar

Зочин 2019-10-17 202.21.96.212

Хөөе хөлсний бичээчээ.
Үүнийг уншаад ойлго.
Худалдаа хөгжлийн банк – Эрдэнэтийн луйварт орсон, одоо бас өөрийн хөрөнгөө хууль бусаар мөнгө угааж нэмсэн байна.

Avatar

хаха 2019-10-17 202.131.248.198

г*** Шаалтуур Ангар бүр ингэж томрох юм уу. хаха.

Avatar

Зочин 2019-10-17 103.26.194.136

Сүүлийн 3 жилд мөнгө угаалтын хамгийн том схем Хятадруу гарч байгаа махны бизнесс нэртэй экспорт тоо хэмжээ нь эргэлзээтэй, махны жин дээр ажиллах мөнгөний шилжүүлэг нь тодорхой бус бэлнээр, үнээ дарж нууж бичнэ татвараас зайлсхийх зэрэг энд ихэнх үйлдэл нь хууль бус маягаар 3,4 жил явагдлаа, үр дүн нь малчид жаал мөнгөтэй боллоо, манай эдийн засагт сөрөг үр дагавартэй мөнгө угаалт, контрабанд. Төр засаг нь харсан ч хараагүй юм шиг байдаг.

Avatar

Бөл 2019-10-17 66.181.161.126

Бүх юманд шал худлаа шаагаад яваад байхын. Болиоч, ичээч

Avatar

Зочин 2019-10-17 202.179.27.232

МАШ ТОВЧХОН ОЙЛГОМЖТОЙ ОНОВЧТОЙ ДҮГНЭЛТ МАЯГЫН ГОЛЫН ОЛООД САЙХАН Л ХЭЛЧИХСЭН БАЙНА. ЭНЭ ХҮН ӨӨРӨӨ МӨНГӨ УГААДАГ БАЙНА УУ БАНКТАЙ БАЙНА УУ ЯМАР ХАМАА БАЙНА. ОНОШИЙГ НЬ ОЛООЛ ХЭЛЧИХ НЬ ЧУХАЛ. ТҮҮНЭЭС БИШ ПОПУЛИСТУУДААС БОЛООД БАТЗАНДАН ЭНЭ ТЭРЭЭС БОЛООД СААРАЛ ЖАГСААЛТАД ОРЧИХЛОО ГЭВЭЛ СОНИН Л БАЙНА. УЛС БОЛГОНД ПОПУЛИСТУУД БАЙЖ Л БАЙГАА. ТЭГЭЭД Ч МАНАЙХАН Л ПОП НЭР ӨГЧИХӨӨД БАЙГАА БОЛОХООС УЛС ОРНОО Л БОДСОН ҮГ БОЛГОН ПОПУЛИЗМ БОЛНО ГЭЖ ЮУ БАЙДЫН.

Avatar

2 аюул 2019-10-17 64.119.21.8

Хүний шунал мунхаг 2 бол хэмжээ хязгааргүй тул улс үндэстнээ сүйрүүлдэг маш аюултай гамшиг гэж Эртний мэргэд айлдсан байдаг ажээ..

Avatar

Зочин 2019-10-17 202.126.89.94

Энэ хүн өөрөө санхүүгийн систкмийн нэг удирдлага байсан, одоо өөрөө банк бус ажилуулдаг байж юу яриад байнаа. Өөрийгөө шүүмжлээд байна уу. Хөгжилтэй ч юм шиг, эмгэнэлтэй улс шүү

Avatar

Зочин 2019-10-17 66.181.176.148

34 их наяд орлого ил гарч ирсний зарим нь буруу замын орлого байх. Ихэнхи нь НӨАТ-с болж орлогоо нууснаас болсон. Юу гэсэн үг вэ гэхээр Нөат системийг Монголд буруу хэрэгжүүлсэнээс, гол нь манай нийгэм эдийн замагт тохирохгүй байна гэсэн үг

Avatar

Зочин 2019-10-17 203.91.115.53

Монголын хамгийн том мөнгө угаагч Х.Баттулга еранхийлөгч юм уу Ямар аймаар юм бэ

Avatar

Амар 2019-10-17 182.160.36.67

"Нет худы без добра" гэсэн орос зүйр үг бий. Үгчилбэл "Сайн талуудгүй муу зүйлс гэж байдаггүй" гэх юм уу даа.

Avatar

Зочин 2019-10-17 202.55.188.91

Өчнөөн тэрбум төгрөг хүмүүсээс татан төвлөрүүлсэн гэж рекламдаад байсан. Энэ тэнэг авилгалч жидүчдийн мөнгийг угааж өгсөн юм бишүү. Асуучих сэтгүүлч байна уу

Avatar

Зочин 2019-10-17 64.119.26.16

Монголын хамгийн том менге угаагч нь хбаттулга еронхийлогч болчихоод бдг. Ийм улс яаж еедлехевдэ

Avatar

Зочин 2019-10-17 66.181.168.8

Энэ хүн яавч эдийн засагч бишээ, Ангараг гарагаас ирсийн бишүү ккк, ичмээр юмөө.

Avatar

Зочин 2019-10-17 202.131.225.150

Энэ нөхрийн ярилцлагаас санхүүгийн мэргэжлийн ямар ч үнэр үнэртэхгүй байна, зүгээр л банкны системийг унагах гудамжны улс төр үнэртэж байна. Ангараа ФАТФ -ын 20 зөвлөмжид Монголын арилжааны банкны эх үүсвэрийн талаар ямар ч анхааруулга байхгүй ш дээ, нөгөө талаар хэрэгжээгүй гэх 4 зөвлөмжид МБ, СЗХ эрх мэдлийн хүрээнд шийдэх ямарч асуудал тусгагдаагүй гэдгийг анхаар . Эцэст хэлэхэд ном сайн унш Ангараа.

Avatar

Ээ дээ энэ хүн үү.... 2019-10-17 66.181.164.110

жинхэнэ мэргэжлийн мөнгө угаагч гэмгүй царайлсан авилгач шүү дээ ёс зүй энэ тэр гэж юм мэдэхгүй бас л олон жил төрийн гайгүй албан тушаал, мэдээлэл дээр ажилласан гар даа……..ичээчээ ийм дуракууд СЯ д ажиллаж байсан гэж бодохоор арай ч дээ
их лай тарина даа энэ хүн…

Avatar

Зочин 2019-10-17 24.12.0.213

Eee kuureee

Avatar

Зочин 2019-10-17 59.153.113.134

Hariutslaga huleeh ni Mongol bank, Sanhuugiin zohitsuulah horoony udirdlaga. Shuud ajlaa uguh heregtei.

Avatar

иргэн 2019-10-17 202.179.25.161

Хуцна ш дээ Та нар нээрээ Манайхаас өөр Орны Эдийн засагчид Саарал жагсаалтанд орвол харин боломж гээд Хэнэг ч үгүй яриад суудаг Эдийг засагч байхгүй л болов уу, Хийрхэнэ хийрхэнэ гэгчээр арай ч ингэж Худлаа хийрхэж болохгүйгээс гадна Өөрийгөө ямар түвшний Мэдлэг мэргэжилтэй Эдийн засагч вэ гэдгээ харуулж байх шив, Иим Эдийн засагчтай Улс Дампуурч, Хар жагсаалтад орох нь ч аргагүй,

Avatar

Мөнгө угаалт 2019-10-17 202.126.88.198

УИХ-ын гишүүд нь ЖДҮ-гээс 3% хүүтэй зээл авч ББСБ-р өндөр хүүтэй зээл гаргадаг нь мөнгө угаалт мөн үү?

Avatar

Зочин 2019-10-17 66.181.161.112

Тийм ЖДУ гээс зээл аваад ББСБд оруулна гэдэг Нь монго угаалт

Avatar

Зочин 2019-10-17 203.169.49.103

Саарал жагсаалтанд орвол улсын эдийн засаг доройтож жирийн хүмүүсийн нуруун дээр л бүх ачаалал ирнэ шүү дээ.

Avatar

Зочин 2019-10-17 202.9.44.0

Vnen vgend ugur lyibarchin ushuutei gej

Avatar

Зочин 2019-10-17 202.180.220.172

Ээдээ ЭДИЙН ЗАСАГЧ гэж хэлэмгүй л хариулт юм … Боловсрох хэрэгтэй АНГАРааа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж