Зураг дээрх энэхүү прототайп нь iPad-тай тун төстэй бөгөөд 2011 оноос эхлэн үйлдвэрлэлийн шатанд шилжих гэнэ. Уг таблет компьютерийг энэтхэгийн инженер, мэргэжилтнүүд зохион бүтээсэн бөгөөд өдгөө зах зээлийг захирч буй Apple компанийн iPad-тай өрсөлдөх тун хямд үнэтэй бүтээгдэхүүн юм. Голчлон оюутан сурагчдад зориулагдсан таблет компьютер нь Linux үйлдлийн системтэй бөгөөд хатуу дискний оронд мемори картыг ашиглах аж. Бичгийн ажил, интернэтээр аялах болон видео конференс хийхэд гол төлөв ашиглах уг таблет нь мөн Wi-Fi холболттой, мультимедиа тоглуулагчтай, PDF уншигчтай бөгөөд нарны эрчим хүчийг ашиглан цэнэглэх боломжтой гэнэ.
Зохион бүтээгчдийн зүгээс таблетийн зах зээл дээрх үнийг аль болох доод төвшинд тогтоох зорилготой байгаа ба 2011 оноос эхлэн үйлдвэрлэж эхлэх ажээ.
Зохион бүтээгчдийн зүгээс таблетийн зах зээл дээрх үнийг аль болох доод төвшинд тогтоох зорилготой байгаа ба 2011 оноос эхлэн үйлдвэрлэж эхлэх ажээ.
С.Цэлмэг