Д.ГАНТУЛГАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ӨНӨӨДӨР БОЛНО
Өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал болно. Тус шүүх хуралд шүүгчээр С.Базарханд, улсын яллагчаар Н.Ням-Очир нар ажиллах бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ж.Наранбаяр хохирогч Э.Амаржаргал, Ч.Наранзаяа, хохирогчийн өмгөөлөгч Б.Мэргэн, Э.Хашчулуун, Б.Ариунбаяр нар оролцох юм.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Энэ сарын 3-ны өдөр товлогдсон шүүх хурлын өмнө шүүгдэгч Д.Гантулга өмгөөлөгч Г.Батбаяраас татгалзаж, шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ж.Наранбаяр нарын хамт оролцох тухай хүсэлт гаргасан билээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт шүүх хурлыг хойшлуулах хүсэлт, мөн өмгөөлөгч Ж.Наранбаяр эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд ирэх боломжгүй учир хойшлуулах тухай хүсэлт, эмнэлгийн магадлалын хамт хүргүүлснээр шүүх хурал хойшилсон.
Иймд шүүх хуралдаан хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсон билээ.
Зочин 2019-10-17 150.69.34.101
Энэ п**да-гийн шүүх хурал ямар их хойшилж байна аа. Тэндээ очиж б**воо саа гээд явдаг газарлуу нь явуулчихмаар л санагдах юм. Арай л хэтэрхий юмаа нээрэй, монголын хууль шүүх гэж… ядуухан ардын хүүхэд байсан бол шүүх мүүхгүйгээр л шууд аваачаад хийцэн байх байх даа
tyh 2019-10-17 49.0.137.131
12.1 дүгээр зүйл.Хүчиндэх
1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийт
yth 2019-10-17 49.0.137.131
1.9 дүгээр зүйл.Хууль буцаан хэрэглэх
1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.
2.8 дугаар зүйл.Гэмт хэрэг үйлдэхээр завдах, гэмт хэрэг үйлдэхээс татгалзах
1.Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.