Машин борлуулагч нь дугаар өгдөг болно | News.MN

Машин борлуулагч нь дугаар өгдөг болно

Хуучирсан мэдээ: 2019.10.17-нд нийтлэгдсэн

Машин борлуулагч нь дугаар өгдөг болно

Машин борлуулагч нь дугаар өгдөг болно

Ирэх 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс ОХУ-д нэгэн шинэ хууль хэрэгжиж эхлэх бөгөөд энэ нь автомашины борлуулагчид зарж буй машиндаа шууд дугаар олгох тухай юм. Энэ нь ялангуяа машин худалдан авч байгаа хүмүүст дугаар авах чирэгдлийг багасгана хэмээн ОХУ-ын Дотоод явдлын яамны харъяа Замын хөдөлөөгөөний аюулгүй байдлыг хангах газрын Ухуулга, сурталчилгааны хэлтсийн дарга хурандаа Антон Белан РИА Новости-д хэллээ.

Уг хууль энэ 2019 оны наймдугаар сард батлагдсан бөгөөд ирэх нэгдүгээр сараас хэрэгжих юм. Гэхдээ борлуулагч нь машины дугаар олгох зохицуулалт зөвхөн шинэ машин худалдан авсан тохиолдолд үйлчилнэ. Өмнө хэрэглэж байсан хуучин машиныг борлуулагчаас худалдан авсан бол дугаар олгохгүй, заавал улсын дугаар олгох бүртгэлийн газраас авах юм.

Шинэ машин худалдан авсан иргэн худалдан авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор машиндаа дугаар авах зохицуулалттай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-17 180.149.96.90

Үгүй яахав Путин Оросыг шүтэгчидэд сонин л мэдээ байх

Avatar

111111 2019-10-17 203.91.119.162

Орос хэлний орчуулагчид: Мэдээний гарчиг болохгүй байна. Эх сурвалжийг нь урд нь тавьдаг юм уу, эсвэл ОХУ-ын гэж тодотгохгүй бол бүх орчуулсан мэдээ чинь дотоодод болж бгаа юм шиг ойлгогдоод байна. Эсвэл Орчуулагч биш редактор нь юу хийж байдаг сайт юм болдоо, Эби?

Avatar

зочин 2019-10-17 66.181.166.196

Ивануудын явдал, энэ мэдээ одоо манайд одоо хэрэгтэй юу, өөр орчуулаад тавьчихаар юм олдохгүй л байгаа юм байх даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж