Путин: ОХУ Саудын Араб руу мах экспортлоход бэлэн

Хуучирсан мэдээ: 2019.10.17-нд нийтлэгдсэн

Путин: ОХУ Саудын Араб руу мах экспортлоход бэлэн

Путин: ОХУ Саудын Араб руу мах экспортлоход бэлэн

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Саудын Араб улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр хоёр улсын хооронд 1,4 тэрбум ам.долларын гэрээ хэлэлцээр хийгдсэн байна.

Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа улам зузаатгаж, үр тариа, мах экспортлоход Орос улс бэлэн гэдгийг Владимир Путин хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтын үеэр мэдэгдэв. Ингэхдээ экспортын махыг арабуудын уламжлалт аргаар буюу халял аргаар бэлтгэн нийлүүлэхэд бэлэн гэжээ.

ОХУ болон Саудын Араб улсын хооронд эдийн засгийн харилцаа сүүлийн жилүүдэд гүнзгийрч байгаа юм. Саудын Арабын сан болон Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн хамтын ажиллагаа нягтарч, түншийн хэмжээнд очсоныг ОХУ-ын тэргүүн онцолсон байна. Түүний хэлснээр, хоёр сан хамтран 2,3 тэрбум ам.долларын өртөг бүхий 45 төсөл хэрэгжүүлээд байгаа бөгөөд эдгээр төслийн үр ашгийн тооцоолол нь анхны төсөөллөөс давсаныг Путин онцлон тэмдэглэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж