К-поп од Суллигийн үхэл гадны нөлөөгүй гэжээ | News.MN

К-поп од Суллигийн үхэл гадны нөлөөгүй гэжээ

К-поп од Суллигийн үхэл гадны нөлөөгүй гэжээ

К-поп од Суллигийн үхэл гадны нөлөөгүй гэжээ

Өмнөд Солонгосын K-поп од Сулли Даваа гариг (2019.10.14)-т гэртээ амиа алдсан байдалтай олдсон билээ. Тус улсын цагдаагийн газраас Лхагва гариг (2019.10.16)-т түүний биеэс үхэлд хүргэх гадны нөлөө илрээгүй талаар мэдэгдсэн байна.

Өмнөд Солонгосын Үндэсний шүүх эмнэлгээс түүнийг амиа хорлосон гэсэн дүгнэлт гаргасны дараа цагдаагийн газраас дээрх мэдэгдлийг хийжээ. Мөрдөн байцаагчид “Ямар нэгэн тэмдэглэл үлдээгээгүй учраас амиа хорлоогүй байх магадлалтай” гэж үзэж буй юм байна.

Менежер нь Суллигийн цогцсыг Даваа гаригийн шөнийн 03.21 цагт олжээ. Тэрбээр Кёнги мужийн Сонгнам дахь хоёр давхар байшинд ганцаараа амьдардаг байсан аж. Менежер нь цагдаад “Утсаар залгаагүй тул гэрт нь очсон” гэж мэдэгдсэн байна. Цагдаа нар гэрт нь гадны хүн орсон гэх ул мөр олоогүй ажээ.

Эх сурвалж: KOREA TIMES

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2019-10-16 124.158.95.14

ОЙЛГОМЖТОЙ Л БАЙНА Ш ТЭЭ. "ГАДНЫ НӨЛӨӨГҮЙ ӨӨРӨӨ ҮХСЭН" ИЙМ ДҮГНЭЛТИЙГ МАНАЙ ЦАГДАА ГАРГАДАГ БИЗ ДЭЭ.ОДОО СОЛОНГОСЫН ЦАГДАА НАР ГАРГАДАГ БОЛСОН БАЙНА.

Avatar

Зочин 2019-10-16 24.12.0.213

lyftniik ni camryn bichleg oldson gsn, kamgyn suul Nymtaishiriin Nomtoibayriin kuu orood garsn bn gsn, ENE UNEN GSEEEN!! KIKIKI

Avatar

Зочин 2019-10-16 203.217.139.225

Солонгосын цагдаагийнхан манайхнаас суалцаад байгаа юм биш биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж