Өмнөд Солонгосын K-поп од Сулли Даваа гариг (2019.10.14)-т гэртээ амиа алдсан байдалтай олдсон билээ. Тус улсын цагдаагийн газраас Лхагва гариг (2019.10.16)-т түүний биеэс үхэлд хүргэх гадны нөлөө илрээгүй талаар мэдэгдсэн байна.
Өмнөд Солонгосын Үндэсний шүүх эмнэлгээс түүнийг амиа хорлосон гэсэн дүгнэлт гаргасны дараа цагдаагийн газраас дээрх мэдэгдлийг хийжээ. Мөрдөн байцаагчид “Ямар нэгэн тэмдэглэл үлдээгээгүй учраас амиа хорлоогүй байх магадлалтай” гэж үзэж буй юм байна.
Менежер нь Суллигийн цогцсыг Даваа гаригийн шөнийн 03.21 цагт олжээ. Тэрбээр Кёнги мужийн Сонгнам дахь хоёр давхар байшинд ганцаараа амьдардаг байсан аж. Менежер нь цагдаад “Утсаар залгаагүй тул гэрт нь очсон” гэж мэдэгдсэн байна. Цагдаа нар гэрт нь гадны хүн орсон гэх ул мөр олоогүй ажээ.
Эх сурвалж: KOREA TIMES
Холбоотой мэдээ