Төрийн албаны зөвлөлийнхөн Булган аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.16-нд нийтлэгдсэн

Төрийн албаны зөвлөлийнхөн Булган аймагт ажиллаж байна

Төрийн албаны зөвлөлийнхөн Булган аймагт ажиллаж байна

Төрийн албаны зөвлөл, төрийн албаны шинэтгэлийн хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийг 21 аймгийн төрийн албан хаагчдад сурталчилан таниулах, олон нийтэд хүргэх ажлыг зургадугаар сараас эхлэн улс орон даяар үе шаттай зохион байгуулан ажиллаж байгаа билээ.

Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг энэ долоо хоногт Булган, Төв аймгуудад ажилласнаар 21 аймгийн төрийн албан хаагчдад төрийн албаны тухай хуулийг сурталчилах, хэрэгжүүлэх, хүргэх ажлын нэг үе шат дуусч байгаа юм.

Үе шаттай үргэлжлэх энэхүү сургалт, зөвлөгөөний сүүлчийн аймгуудын нэг болох Булган аймагт, Төрийн албаны зөвлөлийн даргаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр ажиллаж байна.

Сургалтыг нээж, Төрийн албаны зөвлөлийн дарга үг хэллээ. Мөн тус аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга оролцож үг хэлсэн бөгөөд сургалтад Булган аймаг, 16 сум, 1 тосгоны төрийн албаны удирдах ажилтнууд, төрийн албан хаагчдын төлөөлөл оролцож байна.

Сургалтаар, “Төрийн албаны шинэтгэлийн онцлог”, “Иргэдэд төрийн үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэж, амьдралын чанарыг сайжруулахад анхаарал хандуулах”, “Төрийн албанд инновацийг нэвтрүүлэх, хандлага сэтгэлгээний өөрчлөлт”, “Олон нийтийн итгэлийг хүлээсэн төрийн албан хаагчдыг чадваржуулах”, “Мэргэшсэн тогтвортой ил тод хариуцлагатай, улс төрөөс ангид төрийн албыг төлөвшүүлэх” зэрэг сэдвээр Төрийн албаны зөвлөлийн дарга, ажлын хэсгийн мэргэжилтнүүд  оролцогчдод илтгэл тавьж, мэргэжил, арга зүйн өндөр түвшиний зөвлөгөөг өгч, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Булган аймгийн төрийн албан хаагчид оролцсон сургалт үргэлжилж байна.

Ажлын хэсэг өчигдөр Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн сумын Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга нартай уулзаж тус сумдын ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцсан юм.

Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж