Сансарт хөөргөх бүтээлийг хүлээн авч дуусахад хоёр хоног үлдлээ | News.MN

Сансарт хөөргөх бүтээлийг хүлээн авч дуусахад хоёр хоног үлдлээ

Сансарт хөөргөх бүтээлийг хүлээн авч дуусахад хоёр хоног үлдлээ

Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Хүүхэд залуус, өсвөр үеийг шинжлэх ухаанч хандлагатай болгох, бүтээлч шинэ үеийг дэмжихэд урам зориг төрүүлэх зорилгоор 2019.10.29-ний 10:00 цагт MARSA буюу Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв ТББ, НЗДТГ-тай хамтран Нийслэлийн төв талбайгаас Сансрын бөмбөлөг хөөргөхөөр болсон.

Тус сансрын бөмбөлөгт ЕБС-ийн дунд ангийн 12-15 насны сурагчдын дунд зарласан "Бидний бүтээл сансарт" уралдааны шилдэг оролцогчдын бүтээлийг Улаанбаатар хотын бэлгэ тэмдэг, гэнэтийн байдлаар сонгогдсон нийслэлийн 380 иргэний нэрсийн хамт сансар өөд 38000 метр хөөргөхөөр төлөвлөж байна.

Сансарт хөөргөх бүтээлийг баасан гараг буюу 18-ны 18 цаг хүртэл хүлээн авах тул хүсэл мөрөөдөл, ур ухаан шингэсэн бүтээлээ амжиж ирүүлээрэй!

Бүтээлийг Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Жуулчны гудамж, “Pearl tower”-ын 302 тоотод хүлээн авна.

Хэрвээ та задгай сансарт 38000 метрийн өндөрт өөрийн нэрээ хөөргөсөн Монголын анхны 380 иргэний нэг болохыг хүсвэл www.marsa.mm сайтад бүртгүүлэн оролцох боломжтой.

MARSA

Монголын Сансрын Судалгаа Хөгжүүлэлтийн Төв

www.marsa.mn 7700-3232, 90090231

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

И.Норовжав 2019-10-16 103.57.93.204

Сансрын орон зай олон улсын байгууллагын хэлэлцээрээр маш нарын хувиарлагдсан байдаг шүү, Энэ бөмбөлөг нь 3800 метрийн өндөрт хүрэхийг хэн гуа нь баталж , хянаж байх юм бэ . Монгол улсын нутаг дээгүүр өнгөрөх агаарын замаар явж байгаа онгоцуудад очиж мөргөлдөж их хохирол учруулбал хэн хариуцлагыг хүлээх юм вэ . Энэ бол тоглоом биш шүү . хэн дуртай нь бизнес хийж болохгүй .Эрх бүхий байгууллага хяналтандаа авах хэрэгтэй шүү .

Avatar

Зочин 2019-10-16 185.228.228.192

Lol holbootoi medee ni ter chigeeree turiin bank haha

Avatar

Зочин 2019-10-16 85.248.227.164

х** байгаа юм шүү гүрагчаан тухай зохион бичлэг биш дээ хоёр 7 хоногийн өмнө мэдэгдээд байхдаа яах уу дээр ийм юмыг ядаж 1 жилийн өмнөөс зарлаж сурвал дээр бишүү үхэрнүүдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж