М.Оюунчимэг: Миний орлого нэмэгдээгүй | News.MN

М.Оюунчимэг: Миний орлого нэмэгдээгүй

М.Оюунчимэг: Миний орлого нэмэгдээгүй

М.Оюунчимэг: Миний орлого нэмэгдээгүй

Хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гэх хардлагад өртөөд байгаа УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Л.Болд нарын асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар өнөөдөр /2019.10.16/ хэлэлцэх байсан ч холбогдох гишүүд нь албан томилолтоор ажиллаж байгаа тул хэлэлцүүлгээс хойшлуулсан юм. Гэхдээ УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгийн хэвлэлийнхэнд өгсөн тайлбараар бол түүний хөрөнгө орлого нь нэмэгдээгүй. Энэ тухай тэрбээр “Төрийн бус байгууллагаас миний хөрөнгө орлогыг шалгаж өгөх хүсэлт тавьсных нь дагуу би Авлигатай тэмцэх газар /АТГ/-т  үнэн мөнийг хэлж өгнө үү гэж хандсан.  Тус газраас цэг таслал дээр санаатайгаар андуурах, мэдэхгүйгээр андуурах зүйл гардаг. Энэ асуудал нь УИХ-ын Ёс зүйн дэд хорооны асуудал учраас шилжүүлнэ гэсэн. Би УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэд хандаж, хурлаа яаралтай хийж, бодит үнэнийг тогтоож өгөөч гэж хүссэн байгаа” гэлээ.

УИХ-ын Ёс зүйн дэд хороо энэ асуудлыг хэлэлцсэн нөхцөлд дээрх нэр бүхий гурван гишүүний хөрөнгө орлого нь огцом өссөн үү гэдэг асуудлыг хэлэлцэж, шүүхийн зэрэгцээ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшингийн асуудлыг ч хэлэлцэх ёстой юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зээлийн хэлэлцээртэй холбоотой асуудлыг хэлэлцэн санал хураахад гишүүд дэмжээгүйгээс болж, унасанд Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын танхимын гишүүдээ дагуулан чуулганы хуралдаан хаяж гарсан гэх дуулиан дэгдэж Ёс зүйн хороогоор "шүүлгэхэд" хүрээд байгаа.

Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед хэрэг хөөн хэлэлцэх хугацааг бууруулсан Х.Нямбаатар гишүүнээр байнгын хорооны хурлыг удирдуулахгүй гэх санал гаргаж, саналыг нь хэлэлцээгүйд бухимдан, аягаар ширээ балбан сахилгагүйтсэн тул Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар орж ёс зүйтэй эсэхээ шийдүүлэх болоод буй юм.

Өмнө нь УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдах болоход гишүүдийн ирц хүрээгүй. Ирц хүрээгүй шалтгааныг санаатай үйлдэл гэж хардах хэсэг ч бий. Харин өнөөдөр тус дэд хороо хуралдсан ч "шүүлгэх" гишүүд нь байхгүйгээс хойшилсон нь хэргээр асуудлыг гацааж байна уу гэх хардлагад хөтлөөд байна.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-16 122.201.31.243

Оюунчимэг бол хамгийн сайн ажиллаж байгаа, ард иргэдийн тусын тулд тэмцдэг ганц эмэгтэй гишүүн шүү. Ажлаа хийдэггүй гишүүдийн нэр төрийн харлуулах явуулга гэж бодож байна

Avatar

иргэн 2019-10-16 202.70.34.89

Үнэхээр жоохон асуудлыг шийдэх гээд яриад эхлээр дарж авах гээд хүнийг харлуулах гэдэг явуургүй мэхний бай болчих вий дээ, Уг нь багын нэг их шунал гээд байдаггүй л охин байсан, мэдээж хүн хөгжиж, сайжрах нь ойлгомжтой гэхдээ бусдаас арай өөр ямарч гэсэн эх орноо гэсэн сэтгэлтэй эмэгтэй гэдэгт итгэж байгаа шүү

Avatar

NYM 2019-10-16 24.12.0.213

UIK gichuudyg taivan bailgak talaar negen kuuliin tusul sanaachilaad, tusulyg bicheed suuj bn, udak uu zarim gichuudees sanal avch, urgun barik sanaa tai bgaaa, tanyg bas neleed gui sanalaa ugnu gj naidaj bn, ta buken mini demjeerei! ene niigmyn gujir gutgeleg kerees keterlee ysn muukai yum be!!!

Avatar

Зочин 2019-10-16 103.212.116.202

Угийн төрөлхийн худалч гэж хамт ажиллаж байсан хүмүүс нь ярьдаг ш дээ

Avatar

Зочин 2019-10-16 202.9.44.122

НӨГӨӨ БАЯНСЭЛЭНГЭ АВГАЙ ШИГ ИЛТ СЭХЧИХСЭН ҮҮ

Avatar

ха ха 2019-10-16 202.9.44.122

орлого ч гэх шиг , орлоготой ч байсан юм шиг

Avatar

Зочин 2019-10-16 150.129.141.210

ЭНЭ НЭГ ХЭЛГИЙ АВГАЙ ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨ ТУУЛ ГОЛЫН ЭРЭГДЭЭР БАЙШИН БАРЬЖ БАЙГАА ЗҮҮНБАЯНРАПИД Ч БИЛҮҮ ХОТЫН ДАРГЫН КОМПАНЫГ ШАНТААЖЛААД ГҮЙГЭЭД БАЙСАН ОВОО ИХ МӨНГӨ ГУССААН . ОВОО РЕКЭТЧИН БОЛООД БАЙГАА ШУЛАГА Б ОО В .

Avatar

Зочин 2019-10-16 202.179.31.86

б**в бас худалч

Avatar

ЗОЧИН 2019-10-16 202.131.233.190

б**в ОЮУНЧИМЭГЭЭ, ЧИ УИХ-ЫН ГИШҮҮН БОЛООД 3 ЖИЛД 550 САЯ ТӨГРӨГ ХААНААС ОЛСНОО ТАЙЛБАРЛАЧИХ.

Avatar

Зочин 2019-10-16 103.10.22.76

Энэ б**в Оюунчимэгийн орлого нь өсөлгүй яах вэ. ЧД-ийн хүүхэд хөгжлийн төвд эгч ньнэж нөхөргүй авгай тавиад төсвийн манга илэж байгаа юм ёинь . тэр нь өрөөндөө унтчихаад ажилчдын хийсэн зүйлийг зараад идээд байгаа юм чинь . Бас нөгөө боовоо зарж мөнгө олж байгаа байлгүй . Энэ одоо Чингэлтэйгээс гарна гэж эндүүрэв далд оруулаад хуучин байдалд чинь шилжүүлнэ

Avatar

XA XAAAAA 2019-10-16 119.40.103.3

haramsaltai baian yagaad nemj chadaagui be ih hurlaas gar

Avatar

Зочин 2019-10-16 202.131.247.12

энэ нэг өрвийсөн царай муутай арчаагүй амьтан байсан Их хуралд ороод гэнэт нүдэн дээр өөрчлөгдсөн нь үнэн шүүдээ Бөөн үнэтэй брэнд өммсөн том том дуугарсан авгай л болоо биздээ

Avatar

Зочин 2019-10-16 49.0.213.35

Улин хуцдаг авгай вэ

Avatar

zochin 2019-10-16 202.179.25.174

semchen orlogo bas bayjaa bizdee M.OUUNCHIMEG gischuunee . b** nerelch chi basl chuuramch .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж