М.Оюунчимэг: Миний орлого нэмэгдээгүй

Хуучирсан мэдээ: 2019.10.16-нд нийтлэгдсэн

М.Оюунчимэг: Миний орлого нэмэгдээгүй

М.Оюунчимэг: Миний орлого нэмэгдээгүй

Хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гэх хардлагад өртөөд байгаа УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Л.Болд нарын асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар өнөөдөр /2019.10.16/ хэлэлцэх байсан ч холбогдох гишүүд нь албан томилолтоор ажиллаж байгаа тул хэлэлцүүлгээс хойшлуулсан юм. Гэхдээ УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгийн хэвлэлийнхэнд өгсөн тайлбараар бол түүний хөрөнгө орлого нь нэмэгдээгүй. Энэ тухай тэрбээр “Төрийн бус байгууллагаас миний хөрөнгө орлогыг шалгаж өгөх хүсэлт тавьсных нь дагуу би Авлигатай тэмцэх газар /АТГ/-т  үнэн мөнийг хэлж өгнө үү гэж хандсан.  Тус газраас цэг таслал дээр санаатайгаар андуурах, мэдэхгүйгээр андуурах зүйл гардаг. Энэ асуудал нь УИХ-ын Ёс зүйн дэд хорооны асуудал учраас шилжүүлнэ гэсэн. Би УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэд хандаж, хурлаа яаралтай хийж, бодит үнэнийг тогтоож өгөөч гэж хүссэн байгаа” гэлээ.

УИХ-ын Ёс зүйн дэд хороо энэ асуудлыг хэлэлцсэн нөхцөлд дээрх нэр бүхий гурван гишүүний хөрөнгө орлого нь огцом өссөн үү гэдэг асуудлыг хэлэлцэж, шүүхийн зэрэгцээ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшингийн асуудлыг ч хэлэлцэх ёстой юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зээлийн хэлэлцээртэй холбоотой асуудлыг хэлэлцэн санал хураахад гишүүд дэмжээгүйгээс болж, унасанд Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын танхимын гишүүдээ дагуулан чуулганы хуралдаан хаяж гарсан гэх дуулиан дэгдэж Ёс зүйн хороогоор "шүүлгэхэд" хүрээд байгаа.

Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед хэрэг хөөн хэлэлцэх хугацааг бууруулсан Х.Нямбаатар гишүүнээр байнгын хорооны хурлыг удирдуулахгүй гэх санал гаргаж, саналыг нь хэлэлцээгүйд бухимдан, аягаар ширээ балбан сахилгагүйтсэн тул Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар орж ёс зүйтэй эсэхээ шийдүүлэх болоод буй юм.

Өмнө нь УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдах болоход гишүүдийн ирц хүрээгүй. Ирц хүрээгүй шалтгааныг санаатай үйлдэл гэж хардах хэсэг ч бий. Харин өнөөдөр тус дэд хороо хуралдсан ч "шүүлгэх" гишүүд нь байхгүйгээс хойшилсон нь хэргээр асуудлыг гацааж байна уу гэх хардлагад хөтлөөд байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж