Агаар дахь хорт бодисын хэмжээ ихэссэнийг цас ороогүйтэй холбон тайлбарлав | News.MN

Агаар дахь хорт бодисын хэмжээ ихэссэнийг цас ороогүйтэй холбон тайлбарлав

Агаар дахь хорт бодисын хэмжээ ихэссэнийг цас ороогүйтэй холбон тайлбарлав

Агаар дахь хорт бодисын хэмжээ ихэссэнийг цас ороогүйтэй холбон тайлбарлав

Шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш уг түлшийг тойрсон олон эргэлзээ, асуулт гарч ирсэн. Намрын дунд сарын эхний  хагаст л гэхэд шахмал түлш хэрэглэснээс үүдэн долоон хүн нас барж, олон арван хүн угаартсан нь иргэдийн айдас,  болгоомжийг төрүүлэх нь мэдээж. Шахмал түлш хэрэглэснээс хойш утаа буурсан гэж албаны годуу хүмүүс өмөөрдөг. Гэвч эсрэгээрээ нийслэлийн агаарт хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, PM10  тоосонцор зэрэг хорт бодисын хэмжээ ихэссэн нь анхаарал татаж байна. 2018 оны аравдугаар сарын 10-нд БОАЖ-ийн сайдын А/387 тоот тушаалаар агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журамд өөрчлөлт оруулсан.

Энэ тухай Монголын нийгэм эдийн засгийн талаар судалгааны олон нийтлэлээ цахим орчинд байршуулан танигдсан LETU Mongolia компанийн захирал Роберт Ритз “Улаанбаатарын агаарын бохирдлыг хэрхэн хэмждэг вэ” нийтлэлдээ шүүмжлэлтэй хандсан байв. Тэрбээр, сайдын энэхүү тушаал хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд өмнө нь нэг цаг тутамд хэмжилт хийдэг байсныг одоо гурван цаг тутамд нэг хэмжиж, хоорондын зайг холдуулсан тухай бичжээ. Мөн нарийн болон бүдүүн ширхэглэгт тоосонцрын хэмжээг нэг түвшин буулган мэдээлж байгаа тухай дурдсан байв. Энэхүү аргачлалын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Нямдаваагаас тодруулахад, “Агаарын чанарын индекс гэдэг нь богино хугацаанд агаарын чанарын мэдээг олон нийтэд хүргэх зорилготой. Ихэнх улсад мөрдөгдөж буй агаарын чанарын индексийн тооцоолол нь АНУ-ын Байгаль хамгаалах агентлаг болон ДЭМБ-аас гаргасан хүний эрүүл мэндэд нөлөөлж буй агаар орчны бохирдлын үзүүлэлтийг багтаадаг. Агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг БНХАУ тус аргачлалыг ашигладаг. Иймд манай улс өнгөрсөн оноос агаарын чанарын индексийг хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдлаар тооцох болсон” гэлээ.

Харин агаар дахь хүхэр болон азотын исэл зэрэг хорт бодисууд нэмэгдсэн шалтгааныг тоймтой тайлбарлаад өгөх албаны хүн олдсонгүй. Бүр тоосонцрын агууламж өндөр байгааг Налайхын замын ажилтай холбоотой гэж тайлбарлав. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн ажилтан О.Хүрэлдаваа “Шахмал түлшийг цардуулаар барьцалдуулсан нь агаарын бохирдол үүсгэх шалтгаан болохгүй. Харин нефтийн үлдэгдэл, давирхай зэрэг материал ашигласан бол дэгдэмхий бодисын ялгарал ихсэх магадлалтай. Агаарт тархаж буй химийн хорт бодис нь ихэнхдээ түлш шатах үед бий болдог. Маш бага хувь нь машины утаа, тоос, тоосонцроос үүсдэг. Мөн ямар ч түлш шатах явцад тухайн түлшний онцлог, найрлага зэргээс хамаарч дэгдэмхий хий их, бага хэмжээгээр ялгардаг. Түүхий нүүрсэнд, ямар нэг боловсруулалт хийхгүйгээр түлдэг болохоор түүхий утаа нь хорт хийг ихээр агуулдаг. Харин шахмал түлшийг боловсруулсан тул хоёр дахин бага хор ялгаруулах ёстой” гэж ярилаа. Тэгэхээр химичдийн үзэж байгаагаар шахмал түлш хоёр дахин бага хорт бодис ялгаруулдаг болж таарлаа.
Энэ тухай Ш.Нямдаваа мэргэжилтэн хэлэхдээ “Хүхэр агуулсан нүүрсний шаталтын улмаас агаарт хүхэр тархдаг. Мөн хорт хий автомашины утаанаас ч ялгардаг. Түрүү жилийн мөн үеийнхээс агаарт тархах хорт бодисуудын хэмжээ их байгаа нь хуурайшилт, салхины хурд зэрэгтэй холбоотой байж болох юм. Өнгөрсөн оны аравдугаар сард цас орчихсон байсан нь агаарын бохирдлыг үзүүлэлтэд нөлөөлсөн байх” хэмээв.

Мөн Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ноос энэ оны нэгдүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын агаарын чанарт хөндлөнгийн хэмжилтийг хийж байсан юм. Ингэхэд agaar.mn сайт болон Агаар апп-ын мэдээлэл иргэдийг төөрөлдүүлж байгааг илрүүлсэн. Тухайлбал, Зуун айл, Баруун дөрвөн зам, Бөхийн өргөө, Телевиз, Баянхошуу гэсэн таван байршил болон АНУ-ын Элчин сайдын яам орчимд хөндлөнгийн хэмжилт хийхэд ашигласан төхөөрөмжийн үзүүлж буй үр дүн АНУ-ын ЭСЯ-д байрлах станцын үзүүлэлттэй дөхөж очсон бол, нийслэлийн agaar.mn сайтад байршуулсан нь хамаагүй бага бохирдолтой гэж зааж байв. Оны эхнээс үүдэлтэй агаар хэмжилтийн зөрүүтэй байгаа тухай асуудлыг одоо болтол шийдээгүй, эсвэл шийдвэрлэхийг хүсэхгүй байгаа нь улс төрийн зорилготой гэж хардахад хүрч байна. Түүхий нүүрс хориглож, шахмал түлш түлэх шийдвэр гаргасан жилдээ заавал агаарын чанарын үзүүлэлт хэмжих аргачлалаа өөрчлөх ямар шаардлага байсан талаар холбогдох албаны хүмүүс тайлбар өгмөөр байна.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-16 182.160.36.0

туухий нуурс тулдэг байхад. улаанбаатар утаатай л байж. гэвч утаанд хордож хун нас барсан тохиолдол нэг ч удаа гарч байсангуй. шахмал Тула гэгчийг тулээд 10 орчим хун нас барсан бна. Цаашид хуйтний эрч чангараад ирэхээр энэ тоо эрчимтэй нэмэгдэх нь тодорхой болсон. ийм ялгааг харахгуй бгаа дебилуудтэй ярих юм алга. ийм хэмжээний дебилийг тор засгийн ажил байтугай, туухий нуурсний ачигч хийлгэсэн ч аюултай.

Avatar

Зочин 2019-10-16 192.82.70.47

метан хий ч гэсэн хот хий ялгаруулдаг

Avatar

И.Норовжав 2019-10-16 103.57.93.204

Үүнийг бичигч яагаад " Засгийн газрын мэдээ " сониний нэр бариад бичихдээ хэмжилтийн тоог бичихгүй байгаа юм. Үнийг бичигч нь түүхий нүүрс түлүүлэх гээх байгаа юм уу , эсвэл шахмал түлшнийг харлуулхад иргэдийн сэтгэлийг сарнилуухад чиглүүлж байгаа юм уу. Шахмал нь түүхий нүүрс түлснээс олон үзүүлэлтээр давуу , галлах, шатах процесс ижил шүүдээ. Ийм бичиж байхын оронд яндангаа хөөл , зуух пийшингээ зас зөв галлах талаар зөвлөгөө өгвөл хүний ам насыг авархад тус болно доо,

Avatar

mgl 2019-10-16 202.9.42.44

eh oron ch bus uheruudee tsonhooroo hardaa utaagui baina shuu dee. haimaraa shataagaad uh dee.

Avatar

Зочин 2019-10-16 49.0.213.35

Бакрийшиг, олгой хаймар хоёрыг хөөтэй яндантай цоорхой пийшинд шатаахад угаартаж үхэлгүй болоод л байсан, одоо болохоор жидүү хүүкийнхээ нам засгийг өмөөрөөд үхэх нь л дээ үхэр пост улаантнууд чинь

Avatar

Зочин 2019-10-16 203.217.139.225

Шинэ түлшний хүхэр, нүүрстөрөгч их байснаас биш үүв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж