“Sunshine village” хотхоны гүний худгаас савханцар нян илэрчээ | News.MN

“Sunshine village” хотхоны гүний худгаас савханцар нян илэрчээ

“Sunshine village” хотхоны гүний худгаас савханцар нян илэрчээ

“Sunshine village” хотхоны гүний худгаас савханцар нян илэрчээ

“Sunshine village” хотхоны усыг шинжлэх хүсэлтийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2019.9.16/ эрүүл ахуй, халдвар хамгааллын шалгалт явуулжээ. Шалгалтын үеэр усан бассейн болон гүний худгийн уснаас хоёр дээж авч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторид шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээгээр гүний худгийн ус нь нян судлалын шинжилгээний үзүүлэлтээр бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс нэг мл-т 110-175-аар их, халуунд тэсвэртэй гэдэсний савханцар E.coli 100мл-т 25-45 илэрсэн байна. Мөн Спорт цогцолборын усан бассейны усанд хийсэн нян судлалын шинжилгээний үзүүлэлтээр /100мл-т/ халуунд тэсвэртэй гэдэсний савханцар E.coli хоёроос их илэрсэн нь зохих стандартыг хангахгүй үзүүлэлт юм.

Иймд хотхоны ундны усны шугамыг төвлөрсөн ус хангамжийн нэгдсэн системд холбуулжээ. Ингэснээр хотхоны усан хангамж хэвийн ажиллаж байгаа аж.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж