Хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гишүүдээс тайлбарыг нь авна гэв | News.MN

Хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гишүүдээс тайлбарыг нь авна гэв

Хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гишүүдээс тайлбарыг нь авна гэв

Хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гишүүдээс тайлбарыг нь авна гэв

Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар өнөөдөр /2019.10.16/ үндсэн хоёр асуудал хэлэлцэв. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Л.Болд, М.Оюунчимэг нарын хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор тэдний орлогын мэдүүлгийг хянан шалгах тухай асуудлаар хоёрдугаарт, Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын чуулганы хуралдааны үеэр сайд нарынхаа картыг сугалж, хуралдааныг дэгийг зөрчсөнтэй холбоотойгоор мөн "УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг зориуд саатуулсан тул уг асуудлыг Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар авч хэлэлцэнэ үү"  гэсэн Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатараас ирүүлсэн хүсэлтийн дагуу хоёр гишүүний ёс зүйн асуудлыг авч хэлэлцлээ.

Тус дэд хорооны хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.  "Тэрбээр  хоёр гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлыг Ёс зүйн дэд хорооны гишүүд хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн тодорхой саналуудаа хэлсэн. Тухайлбал Д.Эрдэнэбат гишүүн "УИХ-ын даргын аман шийдвэрээр УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг авч хэлэлцэж болохгүй. Мөн тухайн хоёр гишүүнийг Ёс зүйн дэд хорооны хуралдаан дээр суулгаж тайлбаруудыг нь сонсож асуудалд хандах ёстой" гэсэн саналаа хэлсэн.  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Шадар сайд Ө.Энхтүвшин хоёр байгаагүй учир асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэсэн дэд хорооны гишүүний гаргасан саналын дагуу санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул хэлэлцэх асуудлаас хассан.

Дараагийн асуудал болох УИХ-ын нэр бүхий гурван гишүүний ХОМ-тэй холбоотой асуудлыг мөн тухайн гурван гишүүнийг байхад хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Тухайн гурван гишүүний хоёр нь гадаадад томилолтой яваа. Гурван гишүүн гурвуулаа тайлбараа ирүүлэх ёстойгоос одоогоор Ж.Мөнхбат гишүүн тайлбараа ирүүлээгүй байна. УИХ-ын гишүүний ёс зүйн байдлыг Ёс зүйн дэд хороо авч хэлэлцэхдээ дүрэмд заасны дагуу буюу тухайн гишүүдийг өөрсдийг байлгах ёстой. Тайлбараа тухайн гишүүд хэлэх эрхтэй. Уг асуудлаар ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж зарим гишүүн үзэж байна. Дэд хорооны зарим гишүүний хувьд дээрх гурван гишүүдээс тайлбарыг нь авч дараагийн хуралдаанаар өөрсдийг нь байлгаж байгаад асуудлыг авч хэлэлцье гэдэг санал гаргаснаар өнөөдрийн  хуралдааныг дуусгалаа. Ёс зүйн дэд хороо мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах эрхгүй” гэлээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-16 124.158.110.117

Ийм ёс зүйн дэд хороо гэж байх хэрэг байна уу? Ёстой илжирсэн хог үнэртсэн хороо байна даа.

Avatar

Zochin 2019-10-16 67.81.189.74

Avilgal,communismtai horshchihson sonsogdood bh ym

Avatar

NYM 2019-10-16 24.12.0.213

bid nar ch bas kun taivan amgaan bk keregtei yum chuu!!! tiiim ch erktei!!!

Avatar

NYM 2019-10-16 24.12.0.213

iiish buural avarga mini daaganaasa bich daravgaraas bolj unak vii dee! mun ch olon uda aa chamd kelsn chuu dee! ter J.Munkbat gj ter kuug zugeer taiban bailgaachakaach zaluu kunyy zurkiig mukach boldog yum uu, yakaara dans ndaa ter bum tugrugtei yvjiij boldguuu niigem be, ta nar ingj kun kun ru davshij yvdgaa bolik keregtei!!!

Avatar

Зочин 2019-10-16 202.126.88.43

Чадаж байгаа юманд арга алга даа. Энэ бол Монгол дахь ардчилал, капитализм бөлгөө.

Avatar

Зочин 2019-10-16 66.181.184.46

алиа амьтас

Avatar

Зочин 2019-10-16 202.126.89.112

Тэр оюунчимэг хөдөлмөрөөрө шудрагаар тэгж баяжлаа юу уг хүн нь мөнч хэцүүхэн чадваргүй амьтаншдэээ

Avatar

baterdene gar tsever 2019-10-16 66.181.186.93

hun shalgah yaah ve nogoo oyunbold yu bolson be deeguur dooguur guigeed bn gesen

Avatar

зочин 2019-10-16 66.181.177.216

Одоо хуртэл тайлбар аваагуй юм уу аль эрт яаригдсан асуудал шуу дээ энэ бех ингэж яст мэлхийн шиг ажиллавал хэрэг алгаа бех л бол бех юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж