Хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гишүүдээс тайлбарыг нь авна гэв

Хуучирсан мэдээ: 2019.10.16-нд нийтлэгдсэн

Хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гишүүдээс тайлбарыг нь авна гэв

Хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гишүүдээс тайлбарыг нь авна гэв

Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар өнөөдөр /2019.10.16/ үндсэн хоёр асуудал хэлэлцэв. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Л.Болд, М.Оюунчимэг нарын хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор тэдний орлогын мэдүүлгийг хянан шалгах тухай асуудлаар хоёрдугаарт, Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын чуулганы хуралдааны үеэр сайд нарынхаа картыг сугалж, хуралдааныг дэгийг зөрчсөнтэй холбоотойгоор мөн "УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг зориуд саатуулсан тул уг асуудлыг Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар авч хэлэлцэнэ үү"  гэсэн Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатараас ирүүлсэн хүсэлтийн дагуу хоёр гишүүний ёс зүйн асуудлыг авч хэлэлцлээ.

Тус дэд хорооны хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.  "Тэрбээр  хоёр гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлыг Ёс зүйн дэд хорооны гишүүд хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн тодорхой саналуудаа хэлсэн. Тухайлбал Д.Эрдэнэбат гишүүн "УИХ-ын даргын аман шийдвэрээр УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг авч хэлэлцэж болохгүй. Мөн тухайн хоёр гишүүнийг Ёс зүйн дэд хорооны хуралдаан дээр суулгаж тайлбаруудыг нь сонсож асуудалд хандах ёстой" гэсэн саналаа хэлсэн.  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Шадар сайд Ө.Энхтүвшин хоёр байгаагүй учир асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэсэн дэд хорооны гишүүний гаргасан саналын дагуу санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул хэлэлцэх асуудлаас хассан.

Дараагийн асуудал болох УИХ-ын нэр бүхий гурван гишүүний ХОМ-тэй холбоотой асуудлыг мөн тухайн гурван гишүүнийг байхад хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Тухайн гурван гишүүний хоёр нь гадаадад томилолтой яваа. Гурван гишүүн гурвуулаа тайлбараа ирүүлэх ёстойгоос одоогоор Ж.Мөнхбат гишүүн тайлбараа ирүүлээгүй байна. УИХ-ын гишүүний ёс зүйн байдлыг Ёс зүйн дэд хороо авч хэлэлцэхдээ дүрэмд заасны дагуу буюу тухайн гишүүдийг өөрсдийг байлгах ёстой. Тайлбараа тухайн гишүүд хэлэх эрхтэй. Уг асуудлаар ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж зарим гишүүн үзэж байна. Дэд хорооны зарим гишүүний хувьд дээрх гурван гишүүдээс тайлбарыг нь авч дараагийн хуралдаанаар өөрсдийг нь байлгаж байгаад асуудлыг авч хэлэлцье гэдэг санал гаргаснаар өнөөдрийн  хуралдааныг дуусгалаа. Ёс зүйн дэд хороо мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах эрхгүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж