ОХУ стратегийн цөмийн хүчнийхээ бэлэн байдлыг шалгав

Хуучирсан мэдээ: 2019.10.16-нд нийтлэгдсэн

ОХУ стратегийн цөмийн хүчнийхээ бэлэн байдлыг шалгав

ОХУ стратегийн цөмийн хүчнийхээ бэлэн байдлыг шалгав

ОХУ нь Арктикийн бүсэд энэ долоо хоногт том хэмжээний цөмийн дайны сургуулилт явуулж байна. Байлдааны таван хөлөг онгоц, 100 гаруй нисэх онгоц, 200 пуужин хөөргөгч, 12 мянган цэрэг оролцсон цэргийн сургуулилтаар ОХУ нь стратегийн цөмийн хүчнийхээ бэлэн байдлыг шалгаж байна. Улмаар цэргийн сургуулилтын үеэр хөлөг онгоцноос баллистик пуужин хөөргөж туршилт хийх тул иргэний тээврийн хөлөг онгоцнуудад анхааруулга илгээжээ. Цэргийн сургуулилтад оролцож буй байлдааны усан онгоцны дунд цөмийн хөдөлгүүртэй Пётр Великий зэрэг хөлгүүд багтаж байна. ОХУ-ын Коми бүс нутаг дахь Пембой, Архангельск мужийн Чиза, Камчаткын хойг зэрэгт цэргийн сургуулилтын туршилтууд явагдах аж.

Энэхүү цэргийн сургуулилт нь АНУ болон ОХУ-ын хооронд стратегийн зэвсгийг бууруулах шинэ гэрээг байгуулах болон цөмийн зэвсгийн хяналт зэрэг асуудлаар НҮБ-д хэлэлцүүлэг өрнөж байхтай давхцав. Пуужин хөөргөгч, цөмийн цэнэгтэй хошууны тоог хязгаарлах зорилготой АНУ болон ОХУ-ын хооронд байгуулсан стратегийн зэвсгийг бууруулах гэрээний хугацаа ирэх 2021 онд дуусах аж.

Эх сурвалж: Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж