ОХУ-ын боловсролын салбарын мэргэжилтнүүд Монголд иржээ

Хуучирсан мэдээ: 2019.10.16-нд нийтлэгдсэн

ОХУ-ын боловсролын салбарын мэргэжилтнүүд Монголд иржээ

ОХУ-ын боловсролын салбарын мэргэжилтнүүд Монголд иржээ

Монголын Багшийн мэргэжил дээшлүүлэх институтаас /БМДИ/ өнөөдөр /2019.10.16/ “Монголын эко сургууль, цэцэрлэгүүдийн чуулган” зохион байгуулж  байна. Тус чуулганд ОХУ-аас холбогдох байгууллагын удирдлага, багш, ажилтнуудын төлөөлөл ирж, оролцлоо. Энэ үеэр хоёр орны мэргэжил дээшлүүлэх байгууллагын үйл ажиллагаа, бодлого, төлөвлөлтийн талаар санал бодлоо солилцон цаашид хамтран ажиллаж, туршлага солилцох талаар ярилцжээ.

Мөн Сүхбаатар дүүргийн 5, Баянгол дүүргийн 161-р цэцэрлэг дээр очиж үйл ажиллагаатай танилцсан аж. Энэ үеэр хүүхдүүд урлагийн номер үзүүлж цэцэрлэгтээ  юу сурч мэдэж байгаагаа гадны зочдод сонирхуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж