Мисс Д.Анундарь "Miss Tourism World 2019″ тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож, дэд байранд шалгарчээ. Энэ жилийн “Miss Tourism World 2019" тэмцээнийг БНХАУ-д 20 хоногийн турш зохион байгуулсан бөгөөд 67 орны vзэсгэлэнт бvсгvйчvvдтэй мэдлэг чадвар, авъяас билэг, гоо vзэсгэлэнгээрээ өрсөлдсөн байна.
Тэрбээр шилдэг бикини төрөл болон шилдэг найман авьяас үзүүлбэрт багтсан амжилтыг үзүүлжээ. Одоо 24 настай мисс бүсгүй 2015 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Аялал жуулчлалын менежментийн чиглэлээр төгссөн бөгөөд телевизийн салбарт хөтлөгчөөр ажилладаг аж.
Өмнө нь “Miss Mongolia 2017” дэд миссээр тодорч байсан мисс Д.Анундарь 2017 оны “Miss Pacific International-2017” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож усны хувцастай шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарч байжээ.












А.СҮРЭН
sd 2019-10-16 202.131.245.10
Saihan amitan shuu unseye
Зочин 2019-10-16 64.119.20.69
бикинитэр зургииг нь тавихгуй яагаав
Зочин 2019-10-16 103.10.22.76
Хятад торгонд боодолтой хүүхэлдэй шиг л юм бна яанаа хөөрхиймонгол охидууд
Зочин 2019-10-16 49.0.213.35
Торго гээч юм чинь анхнаасаа л Хятадад үүссэн Хятадын соёл шүү, монгол торго гэж ямар баас шээс нь байдийн