Онцгой байдлын байгууллага 2015 оноос эхлэн өсвөрийн аврагчдыг бэлтгэсэн байна. Одоогоор 487 бүлгийн 3820 сурагчийг өсвөрийн аврагчаар бэлтгэжээ. Эдгээр өсвөрийн аврагч сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг бататгах, болзошгүй гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дадлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаагаа зохион байгуулах гэж байгаа ажээ. Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж буй тус тэмцээнд төв, орон нутгаас шалгарсан таван бүлгийн 35 өсвөрийн сурагч оролцох ажээ. Уралдаан аравдугаар сарын 17-нд Сүхбаатарын талбайд 10.30 цагт болох юм байна.
Холбоотой мэдээ