Алга болсон гэх охиныг найзынх нь гэрээс олжээ | News.MN

Алга болсон гэх охиныг найзынх нь гэрээс олжээ

Алга болсон гэх охиныг найзынх нь гэрээс олжээ

“50-р сургуулийн ойр орчмоос өчигдөр орой 17.00 цагийн орчимд хичээл тарах үеэр эмэгтэй хүүхэд алга боллоо. Хайж байна” гэх мэдээлэл цахим хуудсаар тарсан. Харин өнөөдөр /2019.10.16/ өглөө цагдаагийн байгууллагаас тухайн охиныг олсон хэмээн мэдээллээ. Тодруулбал охин найзынхаа гэрт очсон байхад нь олжээ.

Зургаан настай Н гэх хичээлээ тараад ээж, эмээтэйгээ өөрийн утсаар холбогдож, ангийнхаа хүүхдийн гэрт байна ирж аваарай гэж хэлээд утас нь тасарсан буюу цэнэг нь дууссан байна. Ээж нь яг хаана байдаг айл болохыг тодруулан ахин залгах гэтэл утас нь унтарсан, холбогдохгүй байсан тул сандран цагдаагийн байгууллагад хандсан аж.

Тиймээс цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. 

  1. Хүүхдийн хичээлийн цаг хэдэн цагт тарах уу гэдэг мэдээлэлтэй байх мөн өөрийн биеэр эцэг эх авч байх
  2. ЕБС Хүүхдийг асран хамгаалагчгүй сургуулиас гаргахгүй
  3. Бага гэхгүй хүүхдэдээ эцэг эхчүүд гар утсаа цээжлүүлж байхыг анхааруулж бас зөвлөж байна. 

 

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж