“Harley-Davidson” цахилгаан мотоциклийн үйлдвэрлэлээ зогсоов | News.MN

“Harley-Davidson” цахилгаан мотоциклийн үйлдвэрлэлээ зогсоов

“Harley-Davidson” цахилгаан мотоциклийн үйлдвэрлэлээ зогсоов

“Harley-Davidson” цахилгаан мотоциклийн үйлдвэрлэлээ зогсоов

“Harley-Davidson” компанийн анхны цахилгаан мотоцикль "LiveWire"-ийн цэнэглэх системд доголдол гарчээ. Иймд тус компаниас энэхүү цахилгаан мотоциклийн үйлдвэрлэлээ зогсоож буй талаар мэдэгдсэнийг “Wall Street Journal” уламжилсан байна.

“Harley-Davidson” компани мэдэгдэлдээ, хэрэглэгчдийн гар дээр очсон "LiveWire" мотоциклиуд аюулгүй ч албан ёсны төлөөлөгчийн газарт цэнэглүүлэх ёстойг дурджээ. Мөн тус компаниас хэчнээн цахилгаан мотоцикл борлуулсан талаар мэдээлээгүй байгаа бөгөөд зөвхөн аравдугаар сард хүргэлт хийгдсэнээс хойш цөөхөн "LiveWire" хэрэглэгчдийн гарт очсон байх магадлалтай аж.

Нийт 29 мянга 799 ам.долларын үнэтэй тус цахилгаан мотоцикл бүтэн цэнэгээрээ 235 км зам туулах хүчин чадалтай. Ердөө гурван секундэд 60 км/цаг хүртэл хурдалж чадах, 105 морины хүчтэй “LiveWire” мотоциклыг АНУ-ын хэрэглэгчдэд өнгөрсөн есдүгээр сараас хүргэж эхэлжээ.

Эх сурвалж: MOTOR AUTHORITY

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-16 64.119.19.208

3 sekunded 60 km davhidag gesen ygyy.

Avatar

Зочин 2019-10-16 49.0.213.35

Үгүй, 3 секунтэнд л 60км/цаг хурд авч чаддаг гэсэн үг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж