УИХ-ын гишүүн С.Жавхлан бие даагч хэвээрээ

Хуучирсан мэдээ: 2019.10.16-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн С.Жавхлан бие даагч хэвээрээ

УИХ-ын гишүүн С.Жавхлан бие даагч хэвээрээ

УИХ-ын гишүүн С.Жавхлан попуудыг дагаж, хэсэг попорч явснаа гэнэт ухаарсан бололтой. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын байгуулсан ШИНЭ намд гишүүнээр элсэхээр болсноо Төрийн ордонд хэвлэлийн хурал хийж, сүр дуулиантайгаар зарлаж байв. Тэр ч бүү хэл тэднийг дагаж, орон нутагт аялан тоглолт, уулзалт хийгээд явсан. Гэтэл саяхнаас тэрбээр ШИНЭ намын гишүүн биш, бие даагч хэвээрээ байгаа, тэдний намд орох эсэхээ бодож байж шийднэ хэмээн ярих болжээ.

Тэрбээр, ШИНЭ намынхан надад санал тавьсан,  түүний дагуу таван ч аймгаар явсан. Үүний дараа нам болсон. Би албан ёсоор нам болоогүй байхад нь намаа байгуулаад, даргаа сонгоод, улсаа яаж өөд нь татах үзэл бодол, төслөө авчирч танилцуулаарай. Энэ үед намд орох эсэхээ шийднэ хэмээн хэлсэн гэнэ.

2016 оны УИХ-ын сонгуульд цорын ганц бие даагч байсан нь УИХ-ын гишүүн С.Жавхлан байсан юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж