Судалгаа: Сэтгүүлчид долоо хоногийн 6.5 өдөрт ажилладаг | News.MN

Судалгаа: Сэтгүүлчид долоо хоногийн 6.5 өдөрт ажилладаг

Судалгаа: Сэтгүүлчид долоо хоногийн 6.5 өдөрт ажилладаг

Судалгаа: Сэтгүүлчид долоо хоногийн 6.5 өдөрт ажилладаг

Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий. Цахим орчин, дижитал технологийн дэвшил нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн цар хүрээ, үйл ажиллагаанаас гадна хэвлэл мэдээллийн хэрэгслийн судалгаанд ч нөлөөлж байна. “Хэвлэл мэдээллийн судалгаа, дижитал зуун” нэртэй салбарын судлаачдын уулзалт өнөөдөр /2019.10.16/ боллоо.

Хэлэлцүүлгээр цахим технологийн дэвшлээс хэвлэл мэдээллийн салбарт үзүүлж буй асар их нөлөөг дагаж, салбарын судалгаа шинжилгээ хэрхэн өөрчлөгдөж байгаа, цахим мэдээллийн хэрэглээг хэрхэн судлах зэрэг асуудлаар ярилцсан юм.

Мөн хэвлэл мэдээллийн судалгааг олон жил дагнан гүйцэтгэсэн Хэвлэлийн хүрээлэнгийн судалгааны тойм мэдээллийг танилцуулж, судалгааны зарим онцлох үр дүнг мэдээлсэн юм. Судалгааны талаар Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандахаас тодрууллаа.

-Хэвлэл мэдээллийн судалгааны арга зүй цаг үетэйгээ уялдаад хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

-Судалгаа нь олон улсад түүхэн судалгаа, хэл шинжлэлийн судалгаа, хэвлэл мэдээллийн хэрэгслийн судалгаа буюу бизнесийн судалгаа зэрэг төрлөөр хөгжсөн байдаг. Хэвлэл мэдээлэл гэсэн нэр томьёог эргэж харах шаардлагад хүрсэн байгаа. Манай улсад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллийг бэлтгэх, түгээх, хүлээн авах, нөлөөлөх үйл явцыг бүхэл нь хамарсан салбар шинжлэх ухаан төдийлөн хөгжөөгүй байна. Үүнд олон асуудал нөлөөлдөг. Нэгдүгээрт, санхүүжилт. Их, дээд сургуулиудад хэвлэл мэдээллийн судалгааг академик төвшинд хөгжүүлэх санхүүжилт хангалттай бус байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн талаар, хэвлэлийн эрх чөлөөний талаар, хэвлэл мэдээллийн хэрэглээ хэрхэн хөгжиж байгаа талаар, сэтгүүлзүйн үйл явц яаж өөрчлөгдөж байгаа талаар судалгаа явуулахад төрийн бус байгууллагын санхүүжилт хангалттай байдаггүй. Бизнесийн чиглэлийн судалгаа явуулж байгаа нь ихэвчлэн зах зээлийн, хэвлэл мэдээллийн хэрэглэгчийн судалгаа байна. Энэ судалгааг төлөвшүүлж байгаа тодорхой хэдэн байгууллага бий. Энэ судалгааг бизнесийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага ашиглаж сурч байна. Гэлээ ч энэ асуудалд итгэл үнэмшлийн асуудал бий.

Хоёрт, хэвлэл мэдээллийн байгууллага нь хараат бус судалгаанд үндэслэн өөр хоорондоо шударгаар өрсөлдөх соёл дөнгөж төлөвшиж байна.  Энэ нь зах зээлийн судалгаанд нөлөөлдөг.

Судалгаа сайн хөгжихгүй байгаагийн гол асуудал нь боловсон хүчний асуудал. Хэвлэл мэдээллийн судалгаа нь их дээд сургуулиудад мэдээлэл харилцааны шинжлэх ухааны талаар хичээл заадаг тэнхимтэй, хэвлэл мэдээллийн салбарын онцлогийг ойлгодог, судалгааны арга зүйгээ мэддэг, статистикийн талаар ойлголттой хүн бэлтгэгдсэнээр мэдээлэл харилцааны шинжлэх ухаан болж хөгжинө.

Сэтгүүлзүйн боловсон хүчин бэлтгэж байгаа сургуулиуд хүрээгээ тэлж, олон улсын, байгаль орчин, аялал жуулчлалын гэхээсээ илүү сэтгүүлзүй ба хэвлэл мэдээллийн харилцаа, хэвлэл мэдээллийн шинжлэх ухаан гэсэн бие даасан тэнхим бий болсноор олон улсын жишигт нийцнэ.

-Хамгийн сүүлийн судалгаагаар хэвлэл мэдээллийн салбарт ажиглагдсан анхаарвал зохих зүйл юу байна вэ?   

-Хэвлэлийн хүрээлэнгээс хэрэгжүүлсэн анхны судалгаа 1996 оны “Сонгууль ба хэвлэл мэдээлэл” мониторингийн судалгаа байсан. Үүнээс хойш 22 жилийн хугацаанд 230 орчим судалгаа, мониторинг хийсэн байна. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн 50 орчим хувь нь мэргэжлийн сэтгүүлчид. Сэтгүүлчид ажлын өндөр ачаалалтай байдаг нь судалгаагаар тогтоогдсон. Энэ онд ХБНГУ-ын Монгол дахь Фридрах Эбертийн сангийн дэмжлэгээр хийсэн судалгаагаар сэтгүүлчид долоо хоногийн 6.5 өдөрт нь ажиллаж байна.  Өөрөөр хэлбэл, ажлын ачаалал өндөртэй байна. Энэ нь сэтгүүлчдийг мэргэжлээ дээшлүүлэх боломжийг хязгаарладаг. Мөн ажлын ачаалалтай ажиллаж байгаа хэр нь цалин нь хангалтгүй. Дунджаар 664 мянган төгрөгийн цалинтай. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь санхүүгээсээ шалтгаалаад цөөн хүн ажиллуулж, их ажил хийлгэх зарчмаар явж байна.  Энэ нь иргэдийн хүлээн авч буй мэдээллийн чанар, цар хүрээ, мэдээллийг бэлтгэж байгаа сэтгүүлчийн чадавх, нийгмийн байдал гээд бүх зүйлд нөлөөлж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

111111111 2019-10-16 203.91.119.162

Хаха, сэтгүүлчид 24/7 ажиллах үүрэгтэй биздээ. Нэг сэтгүүлч 6,5 хоног ажиллаж байгаа бол мэдээлэлийн агентлаг хүний хөлс мөлжиж байна эсвэл хийх ёстой ажлаа хийж чадахгүй ухантаж байна гэж ойлговол зохилтой. Мэдээлэл ямагт үнэн, бодит, үл тасалдах ёстойг анхаарна уу

Avatar

Зочин 2019-10-16 182.160.1.195

Балай юм бичихээ боль. Чадваргүй болохоор 6,5 цаг 7хоногт ажилладаг юм. Мэдлэг, ажлын ур чадварааа дээшлүүлдэггүй, намуудын бууны нохойн ажлын царай нь энэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж