Зөв хотын дарга аа, цуцлаад байгаарай... | News.MN

Зөв хотын дарга аа, цуцлаад байгаарай…

Зөв хотын дарга аа, цуцлаад байгаарай…

Зөв хотын дарга аа, цуцлаад байгаарай…

Улаанбаатар хотын өөдтэй өнгөтэй, үнэ хүрч болох газрууд хууль зөрчигдөн бусдын эзэмшилд шилжсэнээс гишгэх газаргүй болтол шахам барилгажсан газар олон бий.

Өөрөөр хэлбэл, газрын дээрмээс болж, явган хүний зам хумигдаж, салхилж суух ногоон цэцэрлэггүй болсноос эхлээд сургуулиуд гурав, дөрвөн ээлжээр хичээллэх болтлоо асуудал хүндэрсэн. Нийслэлчүүдийн “шүдний өвчин” болоод удсан энэ асуудлыг хотын захиргаа цэгцэлж эхэлснээр газар нийтийн эзэмшилд шилжиж ирсээр байна.

Жишээ татвал, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өчигдөр /2019.10.15/ захирамж гаргаж, Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын эзэмшилд байсан  0.23 га талбайн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгон тохижуулах шийдвэр гаргажээ.

Баянгол дүүргийн IV хорооны нутаг, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хойно байрлах тус газрыг 2012 онд АТГ орон сууц барих зориулалтаар таван жилийн хугацаатай эзэмшсэн байжээ. Хугацаа нь дуусах үед буюу 2018 онд Нийслэлийн Засаг дарга асан С.Батболд газар эзэмших эрхийг нь 15 жилээр сунгасан байсан аж. Харин одоо эзэмшлийн эрх нь цуцлагдсанаар дээрх газар нь “Улаанбаатар төмөр зам” -ын эзэмшилд ирж, ногоон байгууламж хэлбэрээр тохижуулан, цэцэрлэгжүүлэх үүрэг хүлээж байна. Баянгол дүүрэг нь нийтийн эзэмшлийн талбай багатай, тэр дундаа олон нийтэд зориулсан цэцэрлэг цөөн тул нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэр болж буй ажээ.

Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээрээ Улаанбаатар дэлхийн хотуудаас сүүл мушгидаг байна. Дэлхийн жишгээр нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 16-20 ам метр байдаг бол Монголд 3.2 буюу нэг иргэнд зургаа дахин бага талбай ногддог. Цаашид нийтийн эзэмшлийн зам, талбайгаас танаж, хууль зөрчин олгосон газрын эрхийг цуцлах шийдвэр зогсолтгүй үргэлжлэх нь. Энэ чиглэлээр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газруудын судалгаа ч гарган ажиллаж буй юм байна.

Хүн амын өсөлтийг даган сургууль, цэцэрлэг шинээр барих шаардлага үүсч байгаа ч өмнө нь биеийн тамирын талбай байсан газар нь өөр нэг иргэн, аж ахуй нэгжийн эзэмшилд очсон байхаас эхлээд маргаан өрнөх болсон. Арга ядаад эцэг, эхчүүд жагсаж, газрыг сургууль, цэцэрлэгт үлдээх шаардлага тавьж буй жишээ ч бишгүй. Ийм байдалд хүрэхэд сургууль, цэцэрлэгийг удирдаж байсан захирал, эрхлэгч нарын урагшгүй нь нөлөөлсөн байхын зэрэгцээ хууль зөрчин олгогдсон зарим газарт хэдэн тэрбум төгрөг зарцуулан барилга барьсан байдаг нь барилгыг нураах уу, эсвэл барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болох хүртэлх хугацааг хүлээх үү гэдгээс эхлээд хүчин мөхөстөх асуудал ч гарч буй юм.

Одоогийн байдлаар хотын захирагчийн захирамжаар нийслэлийн А бүсээс Сүхбаатарын талбайн урд хэсэг,  “Улаанбаатар” зочид буудлын өмнөх талбай, Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн нийтийн эзэмшилд ирээд байна. Гэхдээ энэ бол зөвхөн нэг хэсэг. Нийслэлийн хэмжээнд 198 байршилд газар чөлөөлөх ажил хийхээр тусгагдсан юм.

Уг 198 байршлын газарт Баянгол дүүрэгт 39, Баянзүрх дүүрэгт 41, Сүхбаатар дүүрэгт 26, Сонгинохайрхан дүүрэгт 41, Хан-Уул дүүрэгт 24, Чингэлтэй дүүрэгт 27 байршил багтсан. Өнгөрсөн наймдугаар сарын мэдээллээр нийт 52 байршилд газар чөлөөлжээ. Үр дүнд нь хорооллын дундах авто замын 26 байршилд орц гарц нээгдэж, нийтийн эзэмшлийн 12 байршилд 2890м.кв талбай нэмэгдэж, явган хүний зам хаагдсан 45 байршилд 3883 м.кв талбай чөлөөлөгдөн тохижилтын ажил хийгдсэн байдаг.

Хотын дарга аа, цуцлаад байгаарай…, Нийтийн эрх ашиг нэг хэсэг хүнийхээс доогуурт тавигдах ёсгүй.

Г.ХОРОЛ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

биндэръяа 2019-10-16 202.21.103.139

СБД, 1-р хороо Автозамчдын гудамжинд солонгос эзэнтэй J hotel нийтийн эзэмшлийн газрыг дур мэдэн эзэмшсэн хэвээр л байна, бүүр авто замын газар нь зам тавих гээд чадахгүй өдийг хүрчлээ

Avatar

Болд 2019-10-16 49.0.130.134

БЗД-н Оросын РНЦК-н урдах газрыг одоо барилгажаагүй байхад нь яаралтай хураагаад цэцэрлэгт хүрээлэн болгох хэрэгтэй Ер нь УБ хотын газрыг авахдаа дуудлага худалдаагаар аваагүй бол шууд цуцлаад байгааоай

Avatar

зочин 2019-10-16 202.131.228.82

Худалдаа хөгжлийн банкны төв байр баригдаж байгаа барилгын газрын бараг 60 хувь нь нийтийн эзэмшил зам явган зам машин замыг оруулан суурь тавьсан байна үүнийг цуцлаж чадах уу

Avatar

Иргэн 2019-10-16 202.179.26.65

Одоо барилгын компаниуд айлын хашаа руу дайрч эхэллээ. Ямарч төлөвлөлтгүй зогсоолгүй цэцэрлэг сургуульгүй өндөр барилга барьж эхэллээ. Нийслэлийн хот төлөвлөлтийн нөхдүүд анхаарахгүй бол нэг өдөр хахуулийн хэрэгт унах байх.Манай хажуугийн хашаанд 12 давхар байшин зөвшөөрөлгүй гэсэн мөртлөө 4 давхартаа ороод явж байна. Тэр хавьд одоо зогсоолгүй.БЗД Маахуур .

Avatar

иргэн 2019-10-16 192.82.72.73

Газар олон зуун саяая зарна гээд зартал тавьсан байдаг. 5-10 жил зарлаж байж нэг эзэн олддог юм шиг байна. Зарын эзэд газраа зараад шууд баяжиж байдаг байх. Харин газраа анх яаж олж аваа болоо. Газрын менежментийг сайжруулах хэрэгцээ шаардлага байна даа байна.

Avatar

Зочин 2019-10-16 64.119.24.142

Маш зөв шийджээ.Гэхдээ энэ архичид хүүхдийн тоглоомын талбай саравч ногоон байгууламж аль сул тохижуулсан болгоныг эзлээд завахруулаад баас шээс нус цэрээр бузарлаад эзэрхийлээд байнаа Эд нарыг яаж зайлуулах вэ.наадахыг чинь вокзалын хэдэн архичид эзлээд хүн ойртох аргагүй болгох нь тодорхой

Avatar

Зочин 2019-10-16 45.56.141.34

Asagiin ceverlegt khureelen ch gekh shig. Ene tenegt ogson cirkiun ergen toirnii gazruudiig butsaaj avaa

Avatar

UB iin irgen 2019-10-16 59.153.113.175

n talbai bolgoh barilga barihgui bh Humuusiig ni odoo barigdaad borlohgui bga oron suutsnaas hudaldaj avch uguh

Odoo gazrrig olgoson barilgaa bariagui gazruudiig butsaan avah Nuhun tulbur olgoh Tuhailbal huuchin filormanii barilgiin gazar g m

Shine niseh buudliin tend hot baiguulah Niisleliin tuvd hurubngu oruulal;gui tiish ni tuvluruuleh hotoos humuusiig hucheer nuiulgeh gere hiihgeed nuhun olgovor olgood gazar olgood

Avatar

UB iin irgen 2019-10-16 59.153.113.175

Tugjrek utaanaas salajhiin told

Turiin umchinii dund surguuli tsetserleg bieiin tamir sport soyoliin salbaraas busad zoriulaltaar gazar olgohiig zogsooh

Deerh zoiulalt bolon ded butets sugam suljee park nogoon baiguulaljaas uur barilga barihiig zogsooh

AShUIS iig niisnii daraa huuchin baeilgiig nuraaj gazriig ni niitiin ezemshild shiljulj negdugeer emnelegt uilchluulrgchdiin mashinii zogsool bolgoh

ashiglaltiin shaardlaga hangahgui gesen huuchin muu oron suutsnuudiig nuraaj niitiin ezemslii

Avatar

Иргэн 2019-10-16 66.181.185.98

Паркийн газраа тэн*г, морь мал, мөнгө ярьж пээдийхээс өөр юм мэддэггүй Наранхүүгээс авч хотдоо буцааж авбал маш том буянтай ажил болно доо. Одоо байгаа газар нь гэж алга дарам төдий юм чааваас,ямар буянтан нь авч үлдсэн юм бол. Дээр үед парк гэж явж барагдахгүй газартай сайхан хүрээлэн байсныг бид мэднэ. Дэлхийн том хотуудын жишгээр хотын төвдөө сайхан соёл амралт цэцэрлэг бүхий хүрээлэнтэй болмоор байна.

Avatar

13р хорооны иргэн 2019-10-16 66.181.161.61

Чингэлтэй дүүргийн 13р хорооны нутаг дэвсгэр 17дугаар сургуулийн араар Дэнжийн1000аас нарантуул 2оос 7буудал чиглэлийн төв замтай нийлдэг зам баригдаад бараг 2жил боллоо ганцхан айлын газар чөлөөлж чадахгүй 2 жил боллоо.Эсвэл гэр хороолол гээд тоодоггүй юм болов уу.Хотын төвд нурааж байгаад газар чөлөөлөх юм.Энэ зам нээгдвэл хүүхдүүд зам тээврийн осолд гэж айх аюулгүй хичээлдээ явах болно.Ганцхан хоосон хашаатай айлыг чөлөөлж болно доо.

Avatar

Зочин 2019-10-16 202.126.89.112

Амрааа сайн ажиллаж бгааа битгии харлуулаад бгаарай

Avatar

Зочин 2019-10-16 178.255.154.106

Бургас тайрсан юм чинь нөхөж таарна биз дээ.

Avatar

irgen 2019-10-16 66.181.180.175

Үйлдвэрчний төв ордонтой зэрэгцээд жемийн нэг муухай хар шилэн шавар байна аа ой гутмаар юм

Avatar

Болп 2019-10-16 202.9.43.233

Бзд оросын рнцк н урьд талын хашаалсан газрыг эрхийг нь цуцлаад цэцэрлэгт хүрээлэн болгор

Avatar

зочин 2019-10-16 202.21.127.170

Наранхөө паркын газраа хүүхдүүдэд буян үйлдээд өгчөөч тэгвэл ч бурхан өөрий чинь хийсэн олон нүглээс нэгийг цайруулна гэсэн үүнийг хотын дарга шийдчихвэл нэр нь сайнаар дурсагдана гэсэн

Avatar

Зочин 2019-10-16 64.119.24.142

Бас тэр шунахай данжаад авчаа юу гүэ нээрээ яасан барагдахгүй их шунал вэ толгой нь өнхрөхөөс нааш болихгүй л дээ

Avatar

z 2019-10-16 64.119.27.205

barigdaj baigaa oron suuc barilga baishing bolj ogvol ger horoolliin gazar deer bariulaj ger horoolliig barilgajiilaj ger horoolliin yduu irgedee demjij oron suuctai bolgomoor bna tegehgui bol oor gazruudad barilga oron suuc hichneen bariad nemergui ger horoolliinhon hudaldaj avah chadvar alga utaanaas hezee ch salahguiee ger horoolliinhon omch horonggui bairgui malgui hamgiin yduu orhigdson humuus bolood bna

Avatar

иргэн 2019-10-16 66.181.177.178

Ногоон байгууламж гээд худлаа ярьж, шороо бургисан, хогны үүр болоод байгаа газруудыг багасгаж сайн тохижуулах хэрэгтэй байна даа.

Avatar

ХОТын захирагч зөв ажиллахж байна 2019-10-16 64.119.16.250

ХОТын захирагч сайн ажиллаж байна. ТАНД баярлалаа.

Avatar

бодлын хулгайч 2019-10-16 66.181.167.53

АМАРСАЙХАН АЖЛАА ХИЙЖ БАЙНААА. ХАРИН САЙН ДЭМЖЭЭД ӨГӨӨРЭЙ. ХҮҮХДИЙН ПАРКИЙН ГАЗРЫГ АВАХ ЮМСАН. УГ НЬ НАРАНХҮҮ ӨӨРӨӨ ӨГВӨЛ Ч ӨГНӨ ГЭСЭН ЮМСАН. ЭР ХҮН ХЭЛСЭНДЭЭ ГЭЖ………..НӨГӨӨ ХЭСЭГ НЬ MCS-ЫНХ ГЭЛҮҮ. ТЭД Ч ГЭСЭН УХАМСАРААРАА ӨГЧИХ ХЭРЭГТЭЙ. ХҮҮХДҮҮДЭД АМАРЧ ЗУГААЛАХ ГАЗАР ХЭРЭГТЭЙ БАЙНА Ш ДЭЭ.. МАНАЙХААН ДАВАЛГААЛААРАЙ

Avatar

mergel 2019-10-16 64.119.18.194

podbaliin mikropon bas bolihgui yum yariad ehelee. Baska chi amerikt baiga ah duuge bodson bol soliorhoo boli.

Avatar

Dj 2019-10-16 202.55.188.40

Tov shuudangiin baruun taliin ga, ar yamar jurmaar yavaad zogso bolchiv oo. Snh niitii. Ezemshil baisan. Teriig yRaltai tzutsal

Avatar

Зочин 2019-10-16 103.212.119.97

хамгийн ажил хэрэгч ард түмний талд шийдвэр ийг гаргаж байгаа дарга шүү.бусад нь бол зүгээр л хувийн ашиг хонжоо хайсан балиар заваан шуналтай өмхий новшнууд байсан шүү

Avatar

11111111 2019-10-16 203.91.119.162

Наранхүү, Жунай нарын эзэмшдэг гэх газруудыг буцаан аваачээ. Одоо болтол хотын газрын тэн хагасыг эзэмшээд сууж байх юм.

Avatar

zochin 2019-10-16 66.181.186.203

khotyn darga yum khiij zuw shiidwer gargaj baygaa , DEMJIJ BAYNA

Avatar

WWW333 2019-10-16 202.72.245.122

Amarsaikhan khamgiin sain shildeg darga!

Avatar

Оршин суугч 2019-10-16 66.181.180.117

Зөв зам руу явж байна.Одоо яаралтай Баянзүрх дүүргийн 1_р хороо РЦНК ийн баруун талд Голдэн Вилл хотхоны зүүн талд хашаа бариад барилгын ажил эхлүүлэх гэж байгаа 2 газрыг судлаад яаралтай цуцлаж өгнө үү.Хараажаар өндөр барилга барих ямар ч боломгүй газарт яагаад зөвшөөрөл олгосон нь маш их хардалт түрүүлж байна.

Avatar

Зочин 2019-10-16 66.181.180.117

Өө Энэ чинь нөгөө цэцэрлэгт хүрээлэн барина гэсэн газар уу?Хэзээ хэнд яаж олгосон юм бол?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж