OTM Mongolia-2019 Гадаад аяллын үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2019.10.16-нд нийтлэгдсэн

OTM Mongolia-2019 Гадаад аяллын үзэсгэлэн болно

Хүн тасралтгүй шилжилт хийсээр байх нь аяллын гол утга биш бөгөөд хамгийн гол нь хэдий орон зай, цаг хугацаа туулахаас үл хамаараад олон орны хүмүүстэй уулзаж, олон орны соёлоос суралцаж, олон ургалч үзлийг өөртөө төлөвшүүлж, хүн өөрийн сэтгэлгээний цар хүрээг тэлж, алсын хараатай, амьдралын зорилго чиглэлээ зөв тодорхойлох маш том өөрчлөлтийг хүлээн авч эсэн мэнд анх гарсан цэгт /байнга оршин суудаг газар/-ээ эргэн ирэх энэ үйлдлийг аялал буюу аялал жуулчлал гэж нэрлэж байгаа юм.

Аялал жуулчлал нь дэлхийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн нэн чухал салбар болж, 1,3 их наяд хүмүүс аялал хийж, жил бүр энэ нь 4-6%-аар нэмэгдэж, дэлхийн ДНБ-ийн 10,4%-г энэ салбараас олж байгаа юм. 2018 онд Дэлхий дээр аялж буй энэ их аялагчдын 529,370 жуулчин Монгол улсад ирж, давхардсан тоогоор 2,460,874 Монголчууд гадагшаа аялсан талаар БОАЖЯ-ны гаргасан статистик мэдээлэлд дурдсан байна. Дээрх тоон үзүүлэлтээс үзвэл манай улсын иргэд их хэмжээгээр гадаадад ямар нэгэн байдлаар аялж аяллын үнэ цэнийг мэдэрч байна гэсэн үг юм.

Хэдийгээр энэ нь сайн талтай ч нөгөө талаараа эрсдэлийг байнга дагуулсаар байна. Жишээ нь: аялагчид мэргэжлийн байгууллагаар үйлчлүүлээгүй, аяллын хариуцлага алдсан, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон гэх мэт олон эрсдэлүүдэд орох нь сүүлийн жилүүдэд ихсэж байна. Энэ бүхэн иргэд мэдээлэл дутуу, төлөвлөлт буруу, сонголт буруу зэрэг олон хүчин зүйлстэй шууд холбоотой юм. Өнөөдөр манай улсад иргэдийг гадагш аялуулдаг, гадаадад аялал зохион байгуулдаг хувь хүн, албан байгууллагууд ихээр нэмэгдэж хууль бус үйл ажиллагаа эрхэлж ард иргэдийг хохироож байна.

Монгол улсад аялал жуулчлалын зөвшөөрөлтэй, тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг 300 гаруй тур оператор байгаагийн 37 нь Outbound буюу Монголчуудыг гадаад улсад аялуулах ангиллын гэрчилгээтэй, албан ёсны эрх бүхий “тур оператор” байгууллага байгаа боловч иргэд мэдээлэл дутмаг байдлаасаа болж мэргэжлийн бус байгууллага, хувь хүнээр үйлчлүүлэн эрсдэлд орж байна.

Иймд Монголын Аялал Жуулчлалын Холбоо, МАЖХ-ны гишүүн байгууллагуудын санаачлагаар анх удаа иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч, гадаад улсруу аялах сонирхолтой хэн бүхэнд мэдээлэл цуглуулах, оновчтой гарцаа олоход нэн чухал “OUTBOUND TRAVEL MART” гадаад аяллын үзэсгэлэнг 2019 оны 10-р сарын 18, 19-ний өдрүүдэд ТУСГААР ТОГТНОЛ-ын ордонд зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэнд, Монгол аялагчдыг дэлхийн улс орнуудаар аялуулдаг мэргэжлийн тур операторууд болон аялагчдад шаардлагатай үйлчилгээ үзүүлэгч байгууллага /тур оператор, даатгал, тийз захиалгын касс, банк, нислэгийн авиа компани, виз ний мэдүүлэх зөвлөгөө гэх мэт/-ууд нэгдсэн зохион байгуулалттай оролцох юм.

БОЛОМЖ: Дэлхийн улс орнуудад аялал зохион байгуулдаг мэргэжлийн, эрх бүхий тур оператор, үйлчилгээний байгууллагууд ирэх учир туршлага солилцох, бизнесийн шинэ түнштэй болох, аяллын бүтээгдэхүүнүүдтэй танилцах, худалдан авах, баталгаажуулах, аялал жуулчлалын бизнесийн эрх зүй, олон улсын стандарт, шинэ чиг хандлагын талаар гадаад дотоодын судлаачдын лекцэд хамрагдах зэрэг боломжоор хангагдана.

Тус үзэсгэлэнд мэргэжлийн байгууллагууд, аялал сонирхогчид нэгэн дээвэр дор цуглан уулзалдаж, хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллээ танилцуулан баталгаажуулж, олон нийт, оюутан сурагчид, сонирхогчид аялал жуулчлалын гайхамшигт ертөнцөд хамтдаа байж, шинэ шинэ түншүүдтэй, шинэлэг санаа сэдвүүдтэй, шийдвэртэй мэдээ мэдээлэлтэй, эргэлзсэн асуудлуудаа шийдэж чадсан, үр өгөөжтэй, олз омогтой, харилцан ашигтай ажиллах бидний хамтын нэгдсэн индэр байх болно

Эх сурвалж: МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж