Зэрлэг ан амьтдын талаарх шилдэг гэрэл зургууд

Хуучирсан мэдээ: 2019.10.16-нд нийтлэгдсэн

Зэрлэг ан амьтдын талаарх шилдэг гэрэл зургууд

Зэрлэг ан амьтдын талаарх шилдэг гэрэл зургууд

Жил бүр Лондоны байгалийн түүхийн музейгээс зэрлэг ан амьтдын гэрэл зурагчдын шилдэг бүтээлийг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн бүтээлийн уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс гэрэл зурагчдын 50 мянган шилдэг бүтээл ирсэн бөгөөд Хятад улсын гэрэл зурагчин Юнцин Баогийн бүтээл шалгарч, “Зэрлэг ан амьтдын шилдэг гэрэл зурагчин” шагнал хүртжээ.

Тэрбээр энэ чиглэлийн бүтээлээрээ шалгарсан олон ялагчийг тэргүүлж, оны шилдгээр ийн нэрлэгдсэн байна. Бао энэхүү уралдаанд Хятадын Килиан уулан дахь Төвдийн үнэг, тарвага хоёрын сөргөлдөөн буюу үнэг хараад зогтусаж, амаа ангайн нэг хөл дээрээ зогссон тарваганы зургаараа тэргүүлсэн байна.

Лондоны Байгалийн түүх музейн захирал Майкл Диксон "Энэхүү сэтгэл татам дүр зураг нь байгалийн хамгийн том сорилт, оршин тогтнохын төлөөх тэмцлийг харуулж байна" гэж хэлжээ.

Бао шилдэг бүтээлийн шагналаа өнгөрсөн Мягмар гариг (2019.10.15)-ийн орой Лондон хотын музейд болсон ёслолын үеэр гардан авсан байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж