U 23 эрэгтэй шигшээ баг өнөөдөр БНХАУ-ын багтай тоглоно | News.MN

U 23 эрэгтэй шигшээ баг өнөөдөр БНХАУ-ын багтай тоглоно

U 23 эрэгтэй шигшээ баг өнөөдөр БНХАУ-ын багтай тоглоно

U 23 эрэгтэй шигшээ баг өнөөдөр БНХАУ-ын багтай тоглоно

Монголд багийн спорт хөгжихгүй хэмээх хийсвэр яриа эртнээс яригдаж, одоо хэр нь намжаагүй. Харин үүнийг Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдын амжилт үгүйсгэж байгаа. Тэдний ойрын жи­лүүдэд гаргасан амжилтыг ард түмэн нь үнэлж, тэднээс илүү их амжилт нэхдэг болсон нь нууц биш.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн Үндэсний эрэгтэй баг болох "Улаанбаатар ММС Энержи" баг ФИБА 3х3 тэмцээний  Жэжүгийн Дэлхийн гранприд 13:10 харьцаатай Словенийн "Пиран" багийг хожиж, аварга болсон. Тэд дараагийн тоглолтоо хийхээр Саудын Арабын хаант улсын Жедда хотод болох Дэлхийн их дуулга тэмцээнийг зорьжээ. Тус тэмцээн энэ амралтын өдрүүд буюу аравдугаар 18-19-нд болох бөгөөд “Улаанбаатар ММС Энержи" багаас гадна “Архангай алтан дорнод Тайхар” баг оролцож байгаа гэдгээрээ ихээхэн онцлог аж. Тодруулбал, “Улаанбаатар ММС Энержи" баг үндсэн хэсэгт байгаа бол "Архангай алтан дорнод Тайхар" баг урьдчилсан хэсгээс тэмцээнээ эхлүүлэх гэнэ.

Сагсан бөмбөгийн 3х3 төрөл 2020 оны Токиогийн олимпийн хөтөлбөрт албан ёсоор багтсан нь Монголын тамирчдад томоохон боломж олгосон юм. Олимпод оролцохын тулд аль болох олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцож, амжилт гарган оноо авах нь чухал бөгөөд гаргасан амжилт, оноогоор нь дүгнэж олимпийн эрх олгодог.

Өнөөдрийн байдлаар “Улаанбаатар ММС Энержи" баг Азидаа топ дөрөвт, эмэгтэй баг тавд багтсан бөгөөд арваннэгдүгээр сар хүртэл энэ оноогоо хадгалж чадвал олимпод оролцох эрхтэй болох юм.

U23 ЭРЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ ӨНӨӨДӨР ОРОЙ БНХАУ-ын   БАГТАЙ ТОГЛОНО

Үүнээс гадна Катарын нийслэл Доха хотноо анхдугаар Дэлхийн элсний их наадам үргэлжилж байна. Энэ удаагийн наадамд Монгол Улсаас зөвхөн сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр эрх авсан бөгөөд U23 насны эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн ахлагчаар Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржавын удирдлага дор дасгалжуулагч С.Тулга, С.Төгсжаргал нарын бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.

Тэмцээнд оролцож буй манай U23 эрэгтэй шигшээ баг өнгөрсөн шөнө хэсгийн сүүлийн тоглолтоо Украины эсрэг хийж, 17:15 харьцаатай хожигдсон. Улмаар Украин хэсгээ тэргүүлж, Монгол хоёроор гарсан юм. Хасагдах шатны тоглолт өнөөдөр /2019.10.16/ эхлэх бөгөөд манай баг 22.00 цагаас Хятадын  багтай тоглоно. Манай эрэгтэй  баг хэсгийн эхний тоглолтыг  Йорданы багийг 22:10 харьцаатай хожсон бол Намиби улсын багийг 21:12 хожсон юм.

 

Харин эмэгтэй баг хэсгийн сүүлийн тоглолтоо Нидерланд  улсын шигшээ багийн  эсрэг хийж хожигдол хүлээлээ. Ингэснээр манай охид хэсгийн бүх тоглолтоо дуусгасан. Тэд эхний тоглолтоо Мадагаскар улсын багтай тоглож, 11:10 харьцаатай буюу ердөө нэг онооны зөрүүтэй хожигдсон бол Бразилын багт 21:10 харьцаатай хожигдол хүлээжээ.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

н**ш гэж 2019-10-16 66.181.191.210

Чааваас даа, бөөн л юм болоод л магтацгаагаад байсан тэгсэн дэлхийд биш дөнгөж л Азидаа 4-р байранд явж байгаа юм уу. Тэгвэл Олимпод ороод яах юм бэ, эхний 20 ч орохгүйгээс хойш

Avatar

Зочин 2019-10-16 66.181.161.103

чи нус юу ч чададахгүй байж юу хуцаад байгаан

Avatar

зочин 2019-10-16 202.131.225.150

Багын төрлөөр олимпт орж байна гэдэг чинь том ахиц байр эзлэх чухал биш малаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж