Түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулах жагсаалт гарган, Ерөнхий сайдад хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.10.16-нд нийтлэгдсэн

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулах жагсаалт гарган, Ерөнхий сайдад хүргүүллээ

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулах жагсаалт гарган, Ерөнхий сайдад хүргүүллээ

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр /2019.10.16/ Монгол Улсын Ерөнхий сайдад Түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулах жагсаалт гарган, санал хүргүүллээ.

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс “Соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, үнэлэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах, өвлүүлэх, өмчлөх, эзэмших, ашиглах, сурталчлахтай холбогдсон харилцаа нь Засгийн газрын үүрэг мөн. Гэвч сүүлийн жилүүдэд соёлын өвтэй холбоотой тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод байгаа түүх, соёлын гэрч болсон барилга байгууламжуудаа хайрлан хамгаалах бус шинэчлэх нэрийн дор нураах, тухайн барилгын түүхэн ач холбогдлыг алдагдуулах зэрэг зохисгүй санаархалууд гарах боллоо. Орчин цагийн Монголын барилга байгууламжуудын эхлэл болсон ялангуяа Улаанбаатар хотын төвд 1930 оноос эхлэн “Монгол гэрийн багана”-ыг билэгдэж барьсан баганат барилга байгууламжуудыг түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулах нь зөв” гэж үзэн санал хүргүүлж байна гэжээ.

Санал хүргүүлэх бичигт “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д хамруулах барилгын жагсаалтыг хавсаргажээ. Жагсаалтад дараах барилга байгууламж багтжээ.

 

Д/дБарилгын нэрАшиглалтад орсон он
1Монголын Байгалийн түүхийн музейн барилга1930 он
2Улсын Драмын эрдмийн театрын барилга1960 оны 10 сар
3Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын барилга1931 он 11 сар
4Соёлын төв өргөөний барилга1988 оны 12 сар
5Монголбанкны барилга
6Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн барилга1958 он
7Монгол Улсын Их сургуулийн төв байрын барилга1944 он
8Төрийн ордоны барилга1951 он
9Гадаад харилцааны яамны барилга1947 оны 10 сар
10Үндэсний төв номын сангийн барилга1951 он
11Спортын төв ордоны барилга1958 он
12Монголын хөрөнгийн биржийн барилга1958 он
13Хотын захиргааны барилга1948 оны 7 сар
14Монголын үйлдвэрчний эвлэлийн төв байрын барилга1950 он

 

Г.ХОРОЛ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж