Хэрэв Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдвол Умард Атлантын гэрээний байгууллага буюу (НATO) үгүй болно гэдгийг Жой Байден мэдэгдлээ. АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жой Байден нь ирэх 2020 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр бэлтгэж буй.
Түүнчлэн Жой Байден хэлэхдээ “НATO”-г бутаргахыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүсдэг. Харин Трамп түүний гарын аясаар хөдөлж, өөрийн орны тагнуулын байгууллагын дүгнэлтэд биш 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Оросоос нөлөөлөөгүй гэх Путины үгэнд илүү итгэж байна. Бид гадаад бодлогын талаар түй ч мэдлэггүй ийм галзуу Ерөнхийлөгчтэй” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: The Week
Холбоотой мэдээ