Хоёр Солонгосын багийн тоглолтыг хэн ч үзэж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2019.10.16-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгосын багийн тоглолтыг хэн ч үзэж чадсангүй

Хоёр Солонгосын багийн тоглолтыг хэн ч үзэж чадсангүй

2022 онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ийн урьдчилсан шалгаруулалтад Өмнөд Солонгос, Хойд Солонгос хоёр улс нэг ч үзэгчгүйгээр Мягмар гарагт Пеньянд өрсөлдөн 0:0 харьцаатайгаар тэнцлээ.

Хоёр улсын баг тамирчид ялагдаагүйдээ сэтгэл хангалуун байгаа ч ФИФА болон Азийн хөлбөмбөгийн холбоо яагаад тийм том тэмцээн Ким Ил Сэний хоосон цэнгэлдэхэд нэг ч үзэгчгүй өрнөж, аль ч мэдээллийн хэрэгслээр цацагдаагүйд гайхаж байгаагаа илэрхийлжээ.

Өмнөд Солонгосын үзэгчид болон сэтгүүлчдэд тэмцээнийг үзэх зөвшөөрөл өгөөгүй бөгөөд Солонгосын хөлбөмбөгийн холбоо хоёр улсын хооронд анх удаа болж байгаа тэмцээний тухай цахим ертөнцөд мэдээлж байлаа.

Өөрийн улсын 50 мянга гаруй догдолсон үзэгчдэд ч зөвшөөрөл олголгүйгээр умард Солонгос ийнхүү гэнэтийн, тайлбаргүй шийдвэр гарган тэмцээнийг ФИФА-гийн ерөнхийлөгч Гианни Инфантинотой хаалганы цаана хаалттай явуулахаар болсон байна.

35 жил хүлээсний эцэст Өмнөд Солонгосын үзэгчид үндэснийхээ багийг дэмжиж чадсангүй. Солонгосын хөлбөмбөгийн холбоо цахим орчинд аль аль багт хоёр хоёр шар хуудас өгснийг л мэдээлэв. Ийнхүү 90 минут уйтгартай өнгөрсний эцэст хоёр баг 0:0 харьцаатай тэнцэж тэмцээн өндөрлөлөө.

Тэгүг дайчид (өмнөд Солонгосын баг) Пеньянаас Сөүл рүү шууд нисэхийг хориглосон бөгөөд Бээжингээр дамжин нутаг буцах юм байна.

Б.АМАРБАЯСГАЛАН

Эх сурвалж: www.koreatimes.co.kr

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж