Ч.Хүрэлбаатар: Төрийн 38 төрлийн үйлчилгээг гурван минутад авна | News.MN

Ч.Хүрэлбаатар: Төрийн 38 төрлийн үйлчилгээг гурван минутад авна

Ч.Хүрэлбаатар: Төрийн 38 төрлийн үйлчилгээг гурван минутад авна

Ч.Хүрэлбаатар: Төрийн 38 төрлийн үйлчилгээг гурван минутад авна

Засгийн газрын өнөөдөр /2019.10.16/-ийн хуралдаанаар төрийн 38 үйлчилгээ, лавлагаа авахын тулд төлдөг байсан төлбөрийн үйлчилгээг хөнгөвчлөх шийдвэр гаргалаа. Тус шийдвэр нь өнөөдрөөс эхлэн хэрэгжих ажээ. Өөрөөр хэлбэл, иргэд төрөөс үйлчилгээ авахдаа банкинд хураамж төлөх, тодорхойлолт авах зэргээр маш их цаг хугацаа зарцуулдаг байсан. Үүнийг өөрчилж, дүүрэг рүү орохгүйгээр хорооноос шууд авдаг болох юм байна. Иргэд энэхүү үйлчилгээг Е-баримтын төлбөрийн системээ ашиглаж, төлбөрөө гурван минутад төлөөд, хороон дээрээс үйлчилгээгээ авах боломжтой болох юм. Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэд төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспортын захиалга зэргийг авахын тулд банкинд төлбөр төлж, дахин бүртгэлийн газарт очдог байсан бол Е-баримтын апликэйшнээ ашиглах боломжтой.

Өдөрт дунджаар 1200-1500 иргэн гадаад паспорт захиалдаг бөгөөд 32 мянга 500 төгрөг тушаадаг байсан. Паспорт захиалах 32 мянга 500 төгрөгөө заавал банкинд хэдэн цагаар урт дараалалд зогсч, төлбөрөө төлдөг байсан. Мөн дээр нь банк хоорондын шимтгэл нэмж төлдөг байсан. Тэгвэл одоо банкинд дугаарлахгүйгээр Е-баримтаа ашиглан төлбөрөө төлж, паспортоо захиалах боломж бүрдэх юм.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр, Иргэдэд учруулдаг хүнд суртлыг бууруулах чиглэлээр чухал шийдвэр гаргалаа. Төрийн байгууллагаас үйлчилгээ, лавлагаа авах, банкинд төлбөр төлөхөд хүндрэлтэй, маш их цаг хугацаа алддаг. Төрийн үйлчилгээ авахын тулд иргэд 500, 1000 төгрөг төлөх шаардлага гарч, маш их цаг алддаг. Эхний ээлжинд төрийн 38 үйлчилгээг хөнгөвчилж байгаа бөгөөд цаашид төрийн бүх үйлчилгээг хөнгөвчлөх чиглэлээр ажиллана. Ерөнхий сайд ч энэ ажлын нэг жилийн дотор төрийн бүх байгууллагыг хамруулж, хүнд суртал үүсгэхгүй, ачаалалгүй болгох албан даалгавар гаргаж, чиглэл өгсөн. Мөн холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулж, хүнд суртлаа багасгах, иргэдээс авдаг хураамжийн хувь хэмжээг бууруулах чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өглөө.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-10-16 122.201.21.135

Гаалийн байгууллага өөрсдийн нь дотоод журмыг зөрчлөө гэж торгох дуртай болсон. Хүнд суртал, захиргаадалт нь нэмэгдэнэ үү гэхээс хорогддогүй. Харин хүнд суртлыг багасгах гэж хичээж байгаа юм байна гэж ойлгогдлоо. Баярлаж байна.

Avatar

Зочин 2019-10-16 202.180.220.172

Чингэлтэй дүүргийн нэг цэг дээр 2019 оны 8 сард очиход нийгмийн даатгал харицсан байцаагч нь ээлжийн амралттай 20-оод хонгийн дараа очиход байцаагч нь өвчтэй, 2019 оны 10 сарын 15-нд дахиад очиход энд сүлжээний програм байдаггүй, заавал дүүрэг дээр оч гэнэ. Сүлжээ программ бхгүй газар хүн ажиллуулах шаардлага байдаг юм байх даа. 2019 оны 8 сард очихдоо нийгмийн даатгалын хажуу талын хонхны байцаагчаас ойрхон нэг цэгийн үйлчилгээ өөр хаана байдаг билээ гэхэд мэдэхгүй гэв

Avatar

Зочин 2019-10-16 202.131.251.109

Saihan medee bn. Olon tsagaar daraalald zogsoh shaardlagagui boljee. Aliin amjilt!!

Avatar

Зочин 2019-10-16 203.217.139.226

Хувь хүн татвар төлөхөд ямар сүрхий чирэгдэлтэй болсон юм бэ? Татварын албанд очиж нэхэмжлэл авах,банканд очих,буцаад татварын албанд очих гээд гүйлгэж өгөх юмаа..Энэ бол дургүй хүрмээр,баахан цаг,хүмүүсийн ажил үрсэн дүрэм журмын гай л болов уу? Яах ёстой вэ?

Avatar

bodol 2019-10-16 202.131.231.11

hund surtalaas gadna, sanaataigaar turiin system iig ashiglaj irgediin huvi hurungu, ner hund, eruul mended erh medeltei humuus haldah tohioldold yah ve? Irgediig hen hamaagah ve? zurchliin huuli gedgeer turiin tusheediig l hamgaalaad baih shig baina!!! Irgen hunii ed hurungu, ner hund, eruul mendiig hen, yamar huuli hamgaalah ve? Mun turiin systemiig ashiglaj luiwar hiij baiwal yah ve? Hen jiriin neg irgen hunii hurungiig hamgaalah ve?

Avatar

mgl 2019-10-16 202.179.11.230

bayarlalaa.

Avatar

иргэн 2019-10-16 202.131.227.82

Төрийн үйлчилгээн дээр сууж байгаа ажиллагсад маш хүнд сурталтай, муухай ааштай, харилцааны соёлгүй нөхдүүд байдаг. Цахимаар авдаг болбол сайн л байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж