Цагаан морьтой Ким Жон Ун

Хуучирсан мэдээ: 2019.10.16-нд нийтлэгдсэн

Цагаан морьтой Ким Жон Ун

Цагаан морьтой Ким Жон Ун

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны цаст уулын хормойгоор цагаан морьтой давхиж яваа зураг олны анхаарлыг татлаа. Тэрбээр Хойд Солонгосын хамгийн өдөр уул болох Пэктусан хайрхан руу морьтой авирчээ. Хойд Солонгосын үндэсний телевизэд мэдээлснээр “Удирдагч Ким Жон Ун морьтой Пэктусан уул руу авирсан нь Солонгосын хувьсгалын түүхтэй холбогдсон чухал үйл явдал” хэмээн мэдээлжээ.

Ким Жон Ун өмнө нь 2017 онд 2750 метр өндөр Пэктусан хайрхан руу авирсан байв. Тус авиралт нь Өмнөд Солонгостой дипломат харилцаагаа сайжруулахаа зарласан шинэ жилийн мэндчилгээнээс хэдхэн өдрийн болжээ. Улмаар түүнийг чухал шийдвэр гаргахынхаа өмнө Пэктусан хайрханд авирч, сэтгэлээ цэгцэлдэг гэж Сөүлийн тал үздэг аж.

Пэктусан хайрхан нь Хойд Солонгосыг удирдагч Ким Жон Илийн төрсөн газар гэгддэг.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж