Путин Эрдоганыг ОХУ-д айлчлахыг урьжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.16-нд нийтлэгдсэн

Путин Эрдоганыг ОХУ-д айлчлахыг урьжээ

Путин Эрдоганыг ОХУ-д айлчлахыг урьжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин турк хамтрагч Режеп Тайип Эрдоганыг ОХУ-д ажлын айлчлал хийхийг урьжээ. Эрдоган урилгыг хүлээн авсан талаар Кремлийн хэвлэлийн албанаас өнгөрсөн Мягмар гариг (2019.10.15)-т мэдээлсэн байна.

Хоёр орны удирдагчид Сири дэх ажиллагааг үргэлжлүүлэхийг дэмжиж, аравдугаар сарын сүүлээр Женевт НҮБ-ын ивээл дор Үндсэн хуулийн хороог хуралдуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Кремлиэс “Ерөнхийлөгч нар эцсийн дүнд Арабын Бүгд Найрамдах Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэйгээ дахин нотоллоо” гэж мэдэгдсэн байна.

Анкара аравдугаар сарын 9-ний өдөр Сирийн хойд хэсэгт “Энх тайвны эх үүсвэр” цэргийн шинэ ажиллагаа эхлүүлсэн билээ. Тус ажиллагааны зорилго нь Турк улсад учирч буй террорист аюул заналыг арилгаж, Сирийн дүрвэгсэд буцах аюулгүйн бүс байгуулахад чиглэгдсэн талаар мэдээлж буй юм.

Сирийн төрийн мэдээллийн SАNА агентлаг энэхүү ажиллагааг түрэмгийлэл гэж нэрлэсэн бол Олон улсын хамтын нийгэмлэг Анкарагийн үйлдлийг буруушаасаар байна. Их Британи, Герман, Франц улсууд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж