Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг долоо хоногт хоёр удаа тогтмол мэдээлнэ | News.MN

Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг долоо хоногт хоёр удаа тогтмол мэдээлнэ

Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг долоо хоногт хоёр удаа тогтмол мэдээлнэ

Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг долоо хоногт хоёр удаа тогтмол мэдээлнэ

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын цаг үеийн мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна. Өнөөдрийн мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар хийлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон нийт 20 өрхийн 54 иргэн /22 хүүхэд, 32 том хүн/ хандаж, дөрвөн хүн хэвтэж, /нэг хүүхэд, гурван том хүн/, нэг хүн эмнэлгээс гарсан. Аравдугаар сарын 16-ны өдрийн 06:00 цагийн байдлаар эмнэлэгт зургаан том хүн, гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлын талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэгдээгүй айл өрхийн дэлгэрэнгүй судалгаа, нэгдсэн тайланг гаргаж, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд танилцуулсан. Мөн Улаанбаатар хотод түүхий нүүрсийг нууцаар оруулж ирж байгаа мэдээлэлтэй холбогдуулан шуурхай штабын бүрэлдэхүүн, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ахлуулан өчигдөр хуралдаж, Нийслэлийн нутаг дэвсгэр дэх Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хяналт шалгалтыг эрчимжүүлэх, нутгийн захиргааны байгууллагын удирдлага, албан тушаалтнуудыг гэр хорооллын айл өрхүүдэд хуваарилж, хяналт шалгалтаар явуулахаар шийдвэрлэсэн” гэлээ.

Түүнчлэн угаарын хийнээс болж угаартсан, хордсон гэх дуудлага харьцангуй багассан учраас өдөр болгон мэдээлэл хийх хугацааг долоо хоногт хоёр удаа болгож, даваа, пүрэв гарагийн 10:00 цагаас хийж байхаар Нийслэлийн Онцгой комиссоос шийдвэрлэжээ. Цаашид айл өрхүүдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг тасралтгүй хүргэж ажиллана гэдгийг холбогдох албаны хүмүүс өгсөн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tr 2019-10-16 122.201.21.35

Олон тэрбум төгрөгөө алдсан нүүрсний чээнжүүд мундаг ажиллаж байна гэсэн хар төрөөд байгаа шүү. Мэдээж сайжруулсан түлшийг хэрхэн яаж, ямар зууханд хэрэглэх талаар танилцуулаагүй нь эрх баригчдын том алдаа. Нөгөөтэйгүүр өмнөх жилүүдэд угаартаж, хүний амь эрсддэггүй байсан гэж хэн ч хэлэхгүй байх. Энэ жилийн хэдэн тохиолдлыг их л сүр дуулиантай сурталчилж нийгэмд айдас төрүүллээ. Эрх баригчид ч айж болгоомжлоод эхлэв. Энэ далимаар зарим айлууд нүүрс ч түлээд эхэлж. Нүүрсний бизнес мандтугай!

Avatar

Зочин 2019-10-16 203.59.21.67

54-6

Avatar

Зочин 2019-10-16 203.59.21.67

Хөөрхий муусайн гэр хорооллынхон энэ өвөл ч хэцүү л өнгөрөөх нь дээ. Төрдөө итгэсэн хэсэг нь угаартаж үхэх магадлалтай, эс итгэгч нар нь хуулийн хариуцлага хүлээх эрсдэлтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж