Испани улсаас тусгаар тогтнох хүсэлтэй Каталон бүс нутагт олон мянган хүн жагсаал хийж, цагдаа нартай мөргөлдлөө. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй зөрчил мөргөлдөөний үеэр тэмцэгчид Барселон хот дахь төрийн байгууллагууд руу дайрч орохыг завджээ. Түүнчлэн Барселон хотын Эл-Прат нисэх буудал хүрэх автозамыг жагсагчид хааж, зарим нь нисэх буудлын терминалд цагдаа нартай мөргөлдсөнөөс 100 гаруй нислэг цуцлагджээ.
Жагсагчид “Ардчиллын цунами” гэж нэрлэгдсэн гар утасны аппликейшнаар дамжуулан хоорондоо харилцаж, мэдээлэл авч байгааг эх сурвалжууд онцолжээ. Жагсаал Каталоны хоёр өөр хотод болж байгаа аж. Тэмцэгчид тусгаар тогтнолын төлөө санал асуулга явуулахыг шаардаж байна.
Өмнө нь цагдаагийн газраас Каталоны тусгаар тогтнолын хөдөлгөөний тэргүүлсэн есөн хүнийг баривчилсан байв. Тэдэнд Испанийн дээд шүүхээс есөөс 13 жил шоронд хорих ял оноосны дараа жагсаал цуглаан эхэлсэн аж. Испанийн Засгийн газраас үймээн самууныг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг мэдээлжээ.
Каталонд өмнө нь 2017 онд тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал асуулга явуулсныг Испанийн Засгийн газар хууль бус хэмээн хүлээн зөвшөөрөөгүй.
1000 орчим жилийн түүхтэй Каталоны ард иргэд татварын мөнгийг нь Испанийн эрх баригчид авдаг, ядуу бүс нутгуудад илүү их мөнгө төсөвлөдөг зэргийг шүүмжилж, эсэргүүцэг. 7,5 сая орчим хүн амтай бийлэгжүү Каталон бүс нутаг нь өөрийн хэл, парламент, төрийн далбаа, сүлд дуулалтай.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ