Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотноо эдгээр өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн дасгалжуулагч Д.Батсүрэн, Б.Эрдэнэбаяр, Н.Мөнхсайхан нарын удирдлага дор 9 боксчин оролцож байгаа билээ.
Одоогоор манай боксчдоос 56 кг-д Э.Идэрхүү, 69 кг-д Б.Түвшинбат нар шөвгийн наймд үлдээд байна. Өнөө орой 49 кг-д Г.Ган-Эрдэнэ БНСУ, 75 кг-д Н.Шинэбаяр Иракын боксчидтой шөвгийн наймд үлдэхийн төлөө тулалдана.
Азийн аваргын тэмцээн Улаанбаатарын цагаар 16.00 цагаас эхэлж байгаа бөгөөд тоглолтыг www.asianboxing.org-с шууд үзээрэй.
Ч.БОЛОР