“Үндэсний геологийн алба байгуулах”-ыг Засгийн газар дэмжлээ            

Хуучирсан мэдээ: 2019.10.16-нд нийтлэгдсэн

“Үндэсний геологийн алба байгуулах”-ыг Засгийн газар дэмжлээ            

“Үндэсний геологийн алба байгуулах”-ыг Засгийн газар дэмжлээ             

Засгийн газрын өнөөдөр /2019.10.16/-ийн хуралдаанаар Үндэсний геологийн алба байгуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, энэ тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Үндэсний геологийн албыг байгуулсанаар манай эх орны геологийн судалгааг цаашид олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, уул уурхайн салбарын дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодитой боломж бүрдэнэ.

Мөн хоорондоо ямар нэг мэргэжлийн уялдаа холбоо байхгүй геологийн нэгж, байгууллагуудыг нэгтгэн нэгдсэн бүтэц зохион байгуулалтад оруулах замаар, салбарын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчний тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх төдийгүй өөрийн орны онцлогт тохирсон эрдэс баялгийн цогц бодлого явуулах нөхцлийг бүрдүүлж байна. Дашрамд дурдахад энэ жил Монголд геологийн салбар үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ой тохиож буй бөгөөд Засгийн газраас геологийн салбарыг үйл ажиллагааг дэмжиж, зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа нь Монгол Улсын хөгжлийн суурь судалгааг гүйцэтгэдэг геологийн салбарт төрийн зүгээс онцгойлон анхаарч байгааг илтгэж байна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж