Монголын хөлбөмбөгийн лигийн хүчирхэг багуудын нэг СэлэнгэПресс өнөөдөр “Холбооны Цом” тэмцээний хүрээнд “Шарын Гол” багтай өрсөлдлөө. Энэ тоглолтонд нийтдээ 10 гоол орсон бөгөөд Шарын гол 4 гоол оруулсан. Гэхдээ нэг нь өөрийн хамгаалагчийн биенээс орноос авто гоол байлаа. Эхлээд “СэлэнгэПресс” багийн шилдэг довтлогч Г.Төгсбаяр 9 дэхь минутанд гоолдсон бөгөөд 21 дэх минутанд Шарын Гол багаас Б.Мөнгөнсүх гоол оруулсанаар тооны харьцааг тэнцүүлсэн.
Харин хашир туршлагтай хамгаалагч Д.Лхүмбэнгарав үүнээс төд удалгүй багтаа тэргүүллийг авчирсан бөгөөд Мөнх-Эрдэнийн авто гоол ч эхний хагасын төгсгөлд орсоноор багийн тамирчдад тун хүнд болж ирсэн. Ийнхүү эхнээс л илүүрхэж давамгайлсан дээд лигийн СэлэнгэПресс баг “Холбооны Цом” тэмцээний дараагийн шатны эрхээ авлаа. Тэдэнтэй дараагийн шатанд “Хилчин” клуб учраа таарлаа.
Эх сурвалж: www.the-mff.mn