Үйлчилгээний газруудад хяналт, шалгалт хийж байна | News.MN

Үйлчилгээний газруудад хяналт, шалгалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.16-нд нийтлэгдсэн

Үйлчилгээний газруудад хяналт, шалгалт хийж байна

Үйлчилгээний газруудад хяналт, шалгалт хийж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас  аравдугаар сарын 15-30-ны өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах нэг болон зоорийн давхрын баар, караоке үйлчилгээний газруудад гал түймрийн хяналт шалгалт хийж байна.

Хяналт, шалгалтаар олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахдаа галын аюулгүйн шаардлагад нийцсэн 2-оос доошгүй аврах зам, гарцтай, цонх нь төмөр хаалтгүй байгаа эсэх, аврах зам, гарц нээлттэй чөлөөтэй эсэх, барилга байгууламжийн цахилгаан дотуур монтаж, цахилгааны хэрэгслийн аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгах юм.

Шалгалтад хамрагдсан барилга, байгууламжид холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, шаардлага хангаагүй иргэн, аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох хүртэл арга хэмжээ авна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж