Гурван настай охиноо дагуулан архиджээ | News.MN

Гурван настай охиноо дагуулан архиджээ

Гурван настай охиноо дагуулан архиджээ

Гурван настай охиноо дагуулан архиджээ

Гурван настай хүүхдээ дагуулан архидан согтуурсан аав ээж хоёрыг саатуулжээ. Тодруулбал, аравдугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн ресторанд гурван настай охиноо дагуулсан гэр бүлийн хоёр биеэ авч явах чадваргүй байна гэсэн дуудлага цагдаагийн албанд иржээ.

Дуудлагын дагуу алба хаагчид тус ресторанд ирэхэд гурван настай охин ширээ дэрлэн унтаж, аав ээж хоёр нь бүрэн хяналтгүй болсон байжээ. Иймд цагдаагийн ажилтнууд охины эцгийг эрүүлжүүлэх байр руу аваачиж, ээжийг нь охины хамт гэрт нь хүргэж өгчээ.

Охин ресторанд 20.00 цагаас хойш ширээний ард суун, аав ээжийгээ хүлээсэн байна. Хүүхэддээ хайхрамжгүй хандсан аав, ээж хоёрыг Зөрчлийн тухай хуулийн дагуу 450 мянган төгрөгөөр торгох аж.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-16 202.126.89.43

ТӨЛЖ ЧАДАХ ЮМ УУ.ТӨЛЖ ЧАДАХГҮЙ АМИА ХОРЛОЧИХ ВИЙ ДЭЭ

Avatar

kk 2019-10-16 202.179.25.211

erhiig ni hasaa ergyy yumuu

Avatar

mgl 2019-10-16 202.179.11.230

iim etseg eh zunduu baina. huuhdiig ni asramjind avch, eh etsegiig ni albadan hudulmur erhluuleh heregtei.

Avatar

Ёс зүй юу зөочил юм уу? 2019-10-16 202.21.100.210

450-г тэгээд энэ 2 төлж чадах уу? Цагдаад торгуулиас өөр бодох юм алга уу? Үндсэн ажлын зорилго нь юу юм бэ?

Avatar

Цагдаа 2019-10-16 202.126.89.43

Нуугдаж байгаад зөрчил гаргасан үед уь торгох, баривчлах, дарамтлах нь цагдаагийн үндсэн үүрэг

Avatar

Зочин 2019-10-16 66.181.168.200

гэрт нь хүргэсэн юм бол эцэг, эх 2ланг нь гэрт нь хүргэж яагаад болоогүй вэ? эмэгтэйг нь хүргэж болсон юм чинь эрэгтэйг нь яагаад эрүүлжүүлэхгүй гэрт нь оруулчихаж болоогүй вэ? энэ чинь л нийгэм тэр чигээрээ эрчүүдийн эсрэг нийгэм бүрдээд байгаагийн бодит жишээ байнаа.

Avatar

эрчүүдээ гэж 2019-10-16 202.21.116.14

Эрчүүдэд зориулсан газар чинь эрүүлжүүлэх шүү дээ. Хаана байна жендерийн тэгш байдал

Avatar

Зочин 2019-10-16 103.14.36.18

Арчаагүй юм ааа юу бодож ингэдэг байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж